Нүхэн гарцанд хүн унтаж байна | News.MN

Нүхэн гарцанд хүн унтаж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.26-нд нийтлэгдсэн

Нүхэн гарцанд хүн унтаж байна

Багшийн дээдийн нүхэн гарцаар хүн гарах боломж алга. Гарцын аман дээр хөнжил нөмрөөд, ор засчихсан настай хүн унтаж байх юм. Цааш явахад бас нэгэн эр шатны уруу унтжээ. Дахиад жаахан уруудвал энд тэндгүй хог хаягдал. Дээр нь үнэр гэж тамтаггүй. Энд шууд “морь харчихдаг” бололтой.

Хот тохижилтын ажилтан ирж, хог хаягдлыг шүүрдэж эхлэхэд тэдгээр хүмүүс тоосон шинж алга. Тэд дандаа ингээд унтдаг юм уу, танайх өдөр бүр цэвэрлэдэг үү гэж уг ажилтнаас асуухад “Хааяа ингээд унтаж байдаг юм, гэр оронгүй болохоор хэцүү байдаг биз дээ, эндээс яв гэж анхааруулдаг боловч дахиад хүрээд ирдэг. Мэдээж бид өдөр бүр цэвэрлэдэг” гэлээ. Энэ талаар тодруулахаар “Хот тохижилт үйлчилгээний газар”-ын 11-328922 дугаарт залгасан боловч хариу өгсөнгүй.

Ц.АРИУНЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-26 103.26.194.144

Hotiin darga ene nuhen gartsuud bolon zah naimaanii gazruudaar haldvarguijuulelt togtmol hiih heregteig medehgui bna. 1r horoolol ter chigeeree shivter unertej deer ene obiektuud mon niitiin teever ni haldvart ovchnii haluun togoonuud bolj jil bir ochnoon huniig emneh gej uls tosvoo hoosloj, tomilogdson ajiltnuud ni utsaa maajaad untaj bna.

Avatar

Зочин 2019-07-26 202.9.43.140

Энэ архичдыг хэзээ цэгцлэх юм бэ? Нэг газар гаргахгуйгээр хориочээ. Хуучин бөмбөгөрт хашдаг байсан. Нэлээд хүч хэрэглэх хэрэгтэй байна. Тэд архи ууж тэнэж болдог юм бол бид амар тайван амьдармаар байна.

Avatar

Зочин 2019-07-26 66.181.181.119

энэ архичид хамаг юм бузарлах юмаа хариуцсан цэвэрлэгч нь хөөж байгаач

Avatar

Зочин 2019-07-26 103.212.117.251

uner bol tamtggui aimaar blee tgd bas gerel bhgu tas haranhui yum blee.

Avatar

ҮХЭР МОНГОЛ 2019-07-26 122.201.22.169

тэгээд яа гэж манлай хайрт монгол ардын нам төр барьж байгаа ш дээ өөр яалгах гэж одоо өөрсдөө л сонгоо биздээ хохь чинь.

Avatar

Зочин 2019-07-26 175.38.157.122

Наадхаар чинь жуулчид яаж гарах уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж