Багшийн дээдийн нүхэн гарцаар хүн гарах боломж алга. Гарцын аман дээр хөнжил нөмрөөд, ор засчихсан настай хүн унтаж байх юм. Цааш явахад бас нэгэн эр шатны уруу унтжээ. Дахиад жаахан уруудвал энд тэндгүй хог хаягдал. Дээр нь үнэр гэж тамтаггүй. Энд шууд “морь харчихдаг” бололтой.
Хот тохижилтын ажилтан ирж, хог хаягдлыг шүүрдэж эхлэхэд тэдгээр хүмүүс тоосон шинж алга. Тэд дандаа ингээд унтдаг юм уу, танайх өдөр бүр цэвэрлэдэг үү гэж уг ажилтнаас асуухад “Хааяа ингээд унтаж байдаг юм, гэр оронгүй болохоор хэцүү байдаг биз дээ, эндээс яв гэж анхааруулдаг боловч дахиад хүрээд ирдэг. Мэдээж бид өдөр бүр цэвэрлэдэг” гэлээ. Энэ талаар тодруулахаар “Хот тохижилт үйлчилгээний газар”-ын 11-328922 дугаарт залгасан боловч хариу өгсөнгүй.
Ц.АРИУНЗАЯА
Холбоотой мэдээ