“Газрын биржийн цахим төв”-ийн нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2019.07.26-нд нийтлэгдсэн

“Газрын биржийн цахим төв”-ийн нээлт боллоо

“Газрын биржийн цахим төв”-ийн нээлт боллоо

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” дахь салбарт өнөөдөр “Газрын биржийн цахим төв”-ийн нээлтийн арга хэмжээ боллоо. Цахим төв нээгдсэнээр газар өмчлөх, эзэмших эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр олон нийтэд нээлттэй, түргэн шуурхай, ил тодоор зохион байгуулах боломж бүрдэж буй ажээ. Мөн газрын барьцаа, түрээсийн бүртгэл хийх болон газрын зах зээлийн үнийн мэдээллээр иргэдэд үйлчлэх зэргээр газрын зах зээлийг нээлттэй болгож байгаа юм байна.

Тус системийг иргэдэд илүү ойртуулах зорилгоор “Газрын биржийн цахим төв”-өөр дамжуулан Газрын биржийн цахим систем/www.mle.mn/-тэй холбоотой бүх үйлчилгээг авахын зэрэгцээ Лавлах үйлчилгээний нэгдсэн систем “Call center” болон Газрын бүртгэлийн тэмдэгтийн хураамж төлөх “Гэрэгэ Киокс”-оор үйлчлүүлэх боломжтой болжээ.

Түүгээр ч зогсохгүй тус системийг Газрын кадастрын мэдээллийн сан болон бусад байгууллагын мэдээлийн сантай шууд холбогдон ажиллах боломжтой, ашиглахад хялбар байдлаар хөгжүүлэхийг зорьсон байна. Газрын биржийн цахим системээр дамжуулж иргэд олон нийт гар утас, таблет, компьютер ашиглан өөрийн оролцохыг хүссэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтдаа байршил харгалзахгүй хамрагдаж, газартай холбоотой мэдээ, мэлээлэл авч, мөн түрээсийн зараа оруулж арилжаалах боломж бүрдүүлснээрээ онцлогтой болсон байна. Өөрөөр хэлбэл, газартай холбоотой бүхий л мэдээллийг одоо гар утаснаасаа авах боломжтой болсон гэсэн үг юм.

Газрын биржийн цахим системийг 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл болон дүүргийн Газар зохион байгуулалтын алба, мөн 330 сумын газрын даамлууд үйл ажиллагаандаа ашиглан үйлчилгээ үзүүлж байгаа аж. Мөн боловсон хүчнийг чадавхжуулах, ажиллах нөхцөл боломжийг нь бүрдүүлэхээр хоёр долгионы GPS-ын хүлээн авагч, мониторингийн дэлгэц, ирж бүрэн компьютер, сканнер, принтер болон холбогдох техник, тоног төхөөрөмжөөр хангажээ.

Цаашид Газрын биржийн үйл ажиллагааг өргөжүүлж, газрыг эрэлт хэрэгцээ, хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд нийцүүлэн хөгжүүлэлт хийж, бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх үүднээс газрын сан байгуулж, газар хөгжүүлэлт хийн, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр ажиллаж буй юм байна.

Газрын биржийн цахим системтэй холбоотой мэдээллийг www.mle.mn цахим хуудас болон 7777-1285 дугаараар холбогдож авах боломжтой юм.

М.УРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж