Тарваганы нойтон тулам тээвэрлэн явсныг илрүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.07.26-нд нийтлэгдсэн

Тарваганы нойтон тулам тээвэрлэн явсныг илрүүллээ

Тарваганы нойтон тулам тээвэрлэн явсныг илрүүллээ

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу орох чиглэлийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд хууль тогтоомжоор хориглосон эд зүйлийг илрүүлэх, эрүүл ахуйн чиглэлээр хяналт шалгалтыг 24 цагаар тасралтгүй зохион байгуулж байгаа юм.

Дээрх шалгалтын явцад Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор орон нутгийн зорчигч тээврийн Архангай, Ховд, Завхан чиглэлийн автобусанд тарваганы нойтон тулам тээвэрлэн явсныг илрүүлэн Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвд хүргүүлж, зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд та бүхэн тарваганы нойтон тулам тээвэрлэн авч явахгүй байх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж