Украин Оросын тээвэрлэгч хөлгийг саатуулав

Хуучирсан мэдээ: 2019.07.26-нд нийтлэгдсэн

Украин Оросын тээвэрлэгч хөлгийг саатуулав

Украин Оросын тээвэрлэгч хөлгийг саатуулав

Украины аюулаас хамгаалах албаныхан лхагва гариг /2019.07.24/-т Оросын ачаа тээврийн хөлөг онгоцыг Дунай мөрний боомт Измайл хотод ирэхэд нь саатуулсан тухайгаа мэдээлжээ.

Тус байгууллагын мэдэгдэлд дурдсанаар, 2018 оны арваннэгдүгээр сард Керчийн хоолойд Украины байлдааны хөлгүүдийг Оросын тал олзлох үеэр "Нейма" нэртэй уг хөлгийг хаалт болгон ашиглаж байсан нь саатуулах шалтгаан болсон аж. Тэр явдлаас хойш уг хөлгийн нэрийг “Ника Спирит” болгон өөрчилжээ.

ОХУ-ын Холбооны Зөвлөлийн олон улсын хорооны тэргүүн дэд дарга Владимир Жабаров "Украин манай улсын хөлөг онгоцыг саатуулсан нь маргаангүй хууль зөрчсөн үйлдэл бөгөөд хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлөхүйц асуудал юм" гэж хариу мэдэгдсэн байна.

Крымийн ойролцоо Керчийн хоолойд Украины байлдааны гурван хөлгийг Оросын тал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр хил зөрчсөн хэмээн буруутган олзлон авч , 24 усан цэргийг баривчлан хорьсон юм. Украины усан цэргүүд одоо ч Москвад хоригдож байгаа ажээ.

НҮБ-ын далай тэнгисийн шүүх тавдугаар сарын 25-нд ОХУ Украины цэргүүдийг суллах ёстой гэсэн шийдвэр гаргасан ч одоог хүртэл хэрэг шийдэгдээгүй байгаа юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж