ГОВИЙН ШАНХ: Эрлийз дээд насанд Г.Батболдын хул морь түрүүлжээ | News.MN

ГОВИЙН ШАНХ: Эрлийз дээд насанд Г.Батболдын хул морь түрүүлжээ

ГОВИЙН ШАНХ: Эрлийз дээд насанд Г.Батболдын хул морь түрүүлжээ

ГОВИЙН ШАНХ: Эрлийз дээд насанд Г.Батболдын хул морь түрүүлжээ

Энэ онд 20 дахь жилтэйгээ золгон буй “Говь шанх-6” говийн бүсийн Даншиг наадам өнөөдөр Өмнөговь аймгийн төвд эхэллээ. Говийн гурван сайхан уулын бэлд Монголын цуутай хурдан хүлгүүд уралдаж, эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорьж, эрэмгий хүчит бөхчүүд хүч чадлан үзэн наадамчин олноо баясгаж байна.

“Говь шанх 6” говийн бүсийн Даншиг наадам өнөөдөр хурдан морьдын уралдаанаар эхэллээ. Эрлийз дээд насны морьдын уралдаанд 42 хурдан хүлэг уралдсанаас Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат, аймгийн алдарт уяач Г.Батболдын хул морь түрүүлж, аман хүзүүнд Хэнтий аймгийн Дадал сумын харьяа, аймгийн алдарт уяач Т.Батжаргалын хул морь оржээ.

Айргийн гуравт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын уяач Г.Батсайханы хонгор, айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач, аймгийн алдарт уяач Д.Отгонлхагвын хээр, айргийн тавд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уяач н.Дэлгэрдалайн зээрд халзан морь тус тус хурдалж, уясан уяач, унасан хүүхэд, хурсан олноо баясгалаа.

Даланзадгад хотод болж буй “Говь шанх -6” говийн бүсийн Даншиг наадам гурван өдөр үргэлжилнэ. Өнөөдөр эрлийз гурван насны морьдын уралдаан болж, маргаашаас монгол морьдын уралдаан, хүчит бөхийн барилдаан эхэлнэ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-07-26 203.91.115.44

наад уралдаан цэнгээнээ болиоч ээ малнуудаа

Avatar

Зочин 2019-07-26 202.55.188.41

Говь Шанхай гэх ёстой юм шүү дээ уг нь. Хуучнаар Шанхай уулын хошуу. Их Шанхай, Бага Шанхай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж