Хөвсгөлд алга болсон БНХАУ-ын жуулчдын цогцсыг олжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.26-нд нийтлэгдсэн

Хөвсгөлд алга болсон БНХАУ-ын жуулчдын цогцсыг олжээ

Хөвсгөлд алга болсон БНХАУ-ын жуулчдын цогцсыг олжээ

Хөвсгөл аймагт аялж байгаад сураггүй алга болсон БНХАУ-ын жуулчдын цогцсыг олжээ. БНХАУ-ын харьяат 25 настай эрэгтэй М, 28 настай эмэгтэй Г нар 2018 оны аравдугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд ууланд гурав хоног аялаад ирнэ гэж яваад сураггүй болсон байсан.

Эх сурвалжийн мэдээлснээр, 2019 оны долдугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд орсон их хэмжээний борооны дараа үерийн ус даган хоёр цогцосаар урсч ирсэн байна. Есөн сарын өмнө сураггүй болсон БНХАУ-ын иргэдийн цогцос мөн болохыг биедээ авч явсан бичиг баримтаар нь цагдаагийн ажилтнууд таньжээ.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ХарамсалтайХарамсалтай
11
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж