Айлчлалын талаар Цагаан ордон мэдэгдэл гаргажээ

Хуучирсан мэдээ: 2019.07.26-нд нийтлэгдсэн

Айлчлалын талаар Цагаан ордон мэдэгдэл гаргажээ

Айлчлалын талаар Цагаан ордон мэдэгдэл гаргажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын сүүлээр АНУ-д айлчлах тухай өмнө нь бид мэдээлсэн билээ. Тус айлчлалын талаар АНУ-ын Цагаан ордон өчигдөр /2019.07.25/ мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд  “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2019 оны долдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг Цагаан ордонд хүлээн авч уулзана. Энэхүү айлчлал нь АНУ, Монгол Улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр орны хөгжил цэцэглэлт, аюулгүй байдал, найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чиглэгдэнэ.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар Энэтхэг, Ази Номхон далайн бүс нутгийг тогтвортой байлгах, хоёр орны тогтвортой түншлэлийг хангах зорилготойгоор батлан хамгаалах, аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалт, тусгаар тогтнол, хууль дүрмийг сахин дээдлэх зэрэг асуудлыг нээлттэй, чөлөөтэй хэлэлцэнэ” гэсэн байна.

Монгол-АНУ-ын харилцаа:

1987          I сард хоёр улс дипломат харилцаа тогтоов.

1988          VI сард Улаанбаатар хотноо АНУ-ын Элчин сайдын яам албан ёсоор нээгдэв.

1989          III сард Вашингтон хотноо Монгол Улсын Элчин сайдын яам албан ёсоор нээгдэв.

1990          Монгол Улсын Ерөнхий сайд Д.Бямбасүрэн АНУ-д айлчлав.

1990          VIII сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер Монгол Улсад айлчлав.

1991          I сард П. Очирбат АНУ-д айлчлал хийсэн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч болов.

1991          VII сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер Монгол Улсад хоёр дахь удаа айлчлав.

1995          Тэргүүн хатагтай Хиллари Клинтон Монгол Улсад айлчлав.

1996          XI сард Ерөнхийлөгч П. Очирбат АНУ-д хоёр дахь удаагаа айлчилж, Ерөнхийлөгч Клинтонтой уулзав.

1998          V сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Маделин Албрайт Монгол Улсад айлчлав.

2004          VII сард Ерөнхийлөгч Н. Багабанди Вашингтон хотноо айлчилж, Ерөнхийлөгч Жорж Буштай уулзав.

2005          XI сард Ерөнхийлөгч Жорж Буш, тэргүүн хатагтай Лора Буш, Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райсийн хамт Монгол Улсад айлчлав.

2007        X сард Ерөнхийлөгч Н. Энхбаяр АНУ-д айчилж, Ерөнхийлөгч Жорж Бушийн хамт Цагаан ордонд Мянганы сорилтын сангийн компакт гэрээнд гарын үсэг зурав.

2011          VI сард Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж АНУ-д айлчлал хийж, Ерөнхийлөгч Обаматай Цагаан ордонд уулзав.

Эх сурвалж: WHITE HOUSE.GOV

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
79
ЗөвЗөв
14
ХахаХаха
14
ТэнэглэлТэнэглэл
10
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж