Санкт-Петербург цахим визтэй болно

Хуучирсан мэдээ: 2019.07.26-нд нийтлэгдсэн

Санкт-Петербург цахим визтэй болно

Санкт-Петербург цахим визтэй болно

ОХУ-ын аялал жуулчлалын төв цэг болсон Санкт-Петербург хот болон Ленинград мужид аялахаар төлөвлөж буй жуулчид 2019 оны аравдугаар сарын 1-нээс цахим виз авах шаардлагатай болж байна. Цахим виз авахад консулын үйлчилгээний төлбөр нэхэмжлэхгүй аж.

Энэ тухай тогтоолд тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ.

Жуулчид ОХУ-ын Гадаад хэргийн яамны Консулын хэлтсийн вебсайт руу нэвтэрч, анкет бөглөн, зургаа оруулахад хангалттай аж. Цахим визийг дөрвөн долоо хоногийн өмнө буюу 20 хоногийн өмнөөс мэдүүлэх юм байна. Тус виз нь Санк-Петербург болон Ленинград мужийн нутаг дэвсгэрт найм хоногийн хүчинтэй үйлчилнэ. Цахим визийг аялал жуулчлал, албан хэрэг болон хүмүүнлэгийн зорилгоор тус мужийг зорьж буй хүмүүст олгох ажээ.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлж буйгаар, тус цахим визэд хамрагдах улс орны жагсаалтыг ирэх аравдугаар сарын нэгэн гэхэд сайтдаа байршуулах юм байна.

Үүний гадна, долдугаар сарын эхээр ОХУ-ын Калининград болон Калининград мужийн нутаг дэвсгэрт зорчих гэж буй 53 улсын иргэдэд цахим виз олгох хууль хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал:

  1. Австри
  2. Андорра
  3. Бахрейн
  4. Бельги
  5. Болгар
  6. Ватикан
  7. Унгар
  8. ХБНГУ
  9. Грек
  10. Дани
  11. Энэтхэг
  12. Индонез
  13. Иран
  14. Ирланд
  15. Испани
  16. Итали
  17. Исланд
  18. Катар
  19. Кипр
  20. БНХАУ /мөн Тайвань/
  21. Хойд Солонгос
  22. Кувейт
  23. Латви
  24. Литва
  25. Лихтенштейн
  26. Люксембург
  27. Малайз
  28. Мальта
  29. Мексик
  30. Монако
  31. Нидерланд
  32. Норвеги
  33. Оман
  34. Польш
  35. Португал
  36. Румын
  37. Сан-Марино
  38. Саудын Араб
  39. Хойд Македон
  40. Серби
  41. Сингапур
  42. Словак
  43. Словени
  44. Турк
  45. Филиппин
  46. Финлянд
  47. Франц
  48. Хорват
  49. Чех
  50. Швейцарь
  51. Швед
  52. Эстони
  53. Япон  зэрэг улсын иргэд дөрвөн долоо хоногийн өмнөөс ОХУ-ын Гадаад хэргийн яамны Консулын хэлтэст хандаж, цахим визний анкет бөглөх ажээ. Тус виз нь 30 хоногийн хугацаанд хүчинтэй бөгөөд Калининград мужийн нутаг дэвсгэрт найман хоног л үйлчлэх юм байна.

Мөн энэ журам Владивосток болон ОХУ-ны Алс Дорнодын Холбооны нутаг дэвсгэрт хамаарах онгоцны буудлуудад үйлчилж байгаа аж.

Харин Монгол Улс нь ОХУ-тай 2014 онд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулсан бөгөөд нэг сараас дээш хугацаанд ОХУ-ыг зорих болон зохих төрлийн визийг урьдчилан авна.

Эх сурвалж: www.rbth.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж