Монгол, Герман мэргэжилтнүүдийн туршлага солилцох уулзалт өнөөдөр /07.26/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-нд болж байна. Уг уулзалтаар “Хөрсний шинжилгээний арга, аргачлалын нэгдмэл байдал” сэдвийн хүрээнд хоёр улсын эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх аж.
Тухайлбал: Хөрснөөс дээж авах, хөрсний шинжилгээ гүйцэтгэх эрх зүй, институцийн орчин Германд ямар байдаг талаар тус улсын Хоэхаймын их сургуулийн профессор Карл Штаар илтгэл тавих бол энэ сэдвээр манай улсаас судлаач Л.Баяртулга мэдээлэл хүргэх юм. Ингэснээр Монгол, Германы эрдэмтэн, судлаачид өнөөгийн нөхцөл байдлыг харьцуулан дүгнэж, харилцан туршлага солилцох боломжтой болох юм.
Ц.АРИУНЗАЯА