М.Дэлгэрхүү ОУХМ болж, Х.Энхзул 30.80 амжилт үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.07.26-нд нийтлэгдсэн

М.Дэлгэрхүү ОУХМ болж, Х.Энхзул 30.80 амжилт үзүүлэв

М.Дэлгэрхүү ОУХМ болж, Х.Энхзул 30.80 амжилт үзүүлэв

БНСУ-ын Кванжу хотод болж буй 18 дахь удаагийн усан спортын ДАШТ өндөрлөхөд хоёр хоног үлдлээ. Тус тэмцээнд Монгол Улсын дөрвөн тамирчин оролцож байна. Өнөөдөр спортын мастер Х.Энхзул 50м далайн гахай сэлэлтээр уралдаж, 30.80 амжилт үзүүллээ.

Мөн спортын мастер М.Дэлгэрхүү 50м өврөөр даллах сэлэлтээр уралдаж, 23.93 амжилтаар Олон Улсын Хэмжээний Мастер цолны болзол хангаж, Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоов. Нийт 135 тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд М.Дэлгэрхүү 72 дугаар байр эзэллээ. Тэрбээр лхагва гаригт /2019.07.24/-нд 100м өврөөр даллах сэлэтээр уралдаж, гараандаа хоёрдугаар байранд орж, 54.43 амжилтаар Монгол Улсын рекордыг шинэчилсэн юм.

Ирэх өдрүүдэд буюу долдугаар сарын 27-нд ОУХМ Б.Энххүслэн 50м өврөөр даллах сэлэлтээр уралдах хуваарьтай байна. Тэрбээр өчигдөр /2019.07.25/ 100м өврөөр даллах сэлэлтээр уралдаж, гараандаа гурваар орж, 59.76 амжилт үзүүлсэн.

Харин ОУХМ Г.Занданбалын хувьд долдугаар сарын 21-ний өдөр 100м мэлхий сэлэлтийн тэмцээнд уралдаж, 1:07.92 амжилтаар Монгол Улсын рекордыг шинэчилсэн бөгөөд мягмар гаригт /2019.07.23/ 50м мэлхий сэлэлтээр уралдаж, 30.23 амжилт үзүүлснээр тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

 

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж