Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх зохион байгуулах хороо хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2019.07.26-нд нийтлэгдсэн

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх зохион байгуулах хороо хуралдлаа

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх зохион байгуулах хороо хуралдлаа

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх зохион байгуулах хороо хуралдлаа. Тус хурлын үеэр зохион байгуулалт, соёл урлаг, гадаад арга хэмжээ, хэвлэл мэдээлэл сурталчилгааны асуудал хариуцсан дэд ажлын хэсгийн дарга нар мэдээлэл хийж, бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явж буйг танилцуулав.

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг энэ оны наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Улаанбаатар, Хэнтий, Дорнод аймагт ойн арга хэмжээнүүд болно гэж Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа.

Ойн үеэр байлдаанд оролцсон ахмад дайчдын гавьяаг алдаршуулах ажил, ойд зориулсан үзэсгэлэн, “Дайчин нөхөрлөлийн замаар”  Монгол, Оросын залуучуудын тойрон аялал, уулзалт өдөрлөг, олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний эрдмийн чуулгын тоглолт, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн болон Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги, салбаруудын бие бүрэлдэхүүн оролцсон үзүүлэх тоглолтууд, “Халхын голын ялалт-80”, “Зэвсэгт хүчний түүхэн уламжлал, өнөө үе” Зэвсэгт хүчний түүх, цэргийн хувцас, хэрэгсэл, буудлагын зэвсэглэлийн үзэсгэлэн, Халх гол  шинэ сумын нээлт зэрэг олон арга хэмжээ болох юм.

Төлөвлөгөөний дагуу нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажлаа шуурхайлахыг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх Зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хорооны гишүүдэд үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж