-СЭХЭЭТЭН ГЭЖ ХЭН БЭ-
Их эрдэмтэн Я.Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар тольд “Сэхээтэн гэж шинжлэх ухаан, техник, соёлын талаар эрдэм боловсрол, тусгай мэдлэг бүхий оюуны хөдөлмөрийн хүмүүсийг хэлнэ” гэж тайлбарлажээ. Харин Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын Гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, доктор профессор Л.Түдэв гуай “Сэхээтэн гэдэг нь сэхээрч ухаарсан хүнийг хэлнэ” хэмээсэн байдаг. Тэгвэл Монголын сэхээтнүүд гэж ямар хүмүүс хаана, юу хийж явна вэ?
Төрийн өндөрлөгт улсаа удирдаад завгүй байна уу, улсдаа мартагдаад, энгийн даруу амьдарч явна уу, аль эсвэл их, дээд сургууль төгссөн бүхэн сэхээтэн болчихов уу? Өнөөгийн нийгэмд аль нь яг сэхээтэн юм бэ? Ялгагдахаа байсан учир юу вэ?
-МОНГОЛЫН АНХНЫ СЭХЭЭТНҮҮД-
Монголчууд өнгөрсөн зуунаас эхлээд нийгмийн түүчээ болсон сэхээтнүүдээ ЗХУ-д /Зөвлөлт Холбоот улс/ албан ёсоор бэлтгэж эхэлжээ. Үүнээс урьд Ардын хувьсгалын анхны долоо буюу Дамдины Сүхбаатар, Догсомын Бодоо, Солийн Данзан, Дансранбилэгийн Догсом, Хорлоогийн Чойбалсан, Дамбын Чагдаржав, Дарьзавын Лосол нарын сэхээтнүүд улс орноо удирдан, ард түмнээ гэгээрүүлж байв. Тэдний туйлын зорилго бол улс эх орноо хөгжүүлж, ард түмнээ эрх чөлөөтэй, сайн сайхан амьдруулах байсан юм. Тиймээс тэд эх орондоо сэтгэл, зүрхээ зориулан эцсийн амьсгалаа шингээсэн билээ.
Тэгэхээр сэхээтэн гэж эх орноо гэсэн сэтгэлтэй байхыг хэлэх аж. Энэ шалгуурыг давах сэхээтнүүд манай оронд саяхныг болтол олон байлаа. Тэд популизм гэж мэдэхгүй, авлига хээл хахууль, мафийн сүлжээ, мөнгө угаалт, худал хуурмагаас бүр хол, жинхэнэ сэхээтнүүд байсан. Манжийн эрхшээлд 200 гаруй жил болсон улс орноо удирдан хөгжүүлэх, бүтээн босгох, ард олноо соён гэгээрүүлэх үүргийг социализмын үеийн сэхээтнүүд хүлээсэн юм.
Нэг намын удирдлага дор, хатуу хяналт, хууль дүрэмд захирагдаж байсан хэдий ч төрийн албыг тэд нэр төртэй хашиж байв. Монгол төрийг дөчин жил удирдсан Хорлоогийн Чойбалсан, Юмжаагийн Цэдэнбал, Жамбын Батмөнх, одоо ч амьд сэрүүн буй Думаагийн Содном, Жамбын Гомбожав, Дашийн Бямбасүрэн нарын туулж өнгөрүүлсэн амьдрал үүнийг гэрчилнэ.
Улс төр, нийгмийн салбараас гадна урлаг, соёлын сэхээтнүүд ч мөн хөгжил, дэвшилд багагүй хувь нэмэр оруулж байв. Жамсрангийн Цэвээн, Дашдоржийн Нацагдорж, Содномбалжирын Буяннэмэх, Жамьянгийн Чулуун, Сэмбийн Гончигсумлаа, Лувсанжамбын Мөрдорж, Үржингийн Ядамсүрэн зэрэг олон уран бүтээлчид бий. Эрдэмтэн судлаачид гэвэл Сангажавын Жамьян, Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ренчин гээд цааш нь хөвөрнө. Салбар, салбарын энэ л хүмүүс Монголын сэхээтний давхаргыг бий болгож, араасаа олон сэхээтэн бэлтгэсэн билээ.
-СЭХЭЭТЭН ХҮН ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ-
Энэ асуултад МУБИС-ийн Суурь судалгааны төвийн эрхлэгч, академич Б.Жадамба хариулахдаа “Сэхээтэн хүн гэж эрдэмтэй хүн юм. Эрдэмтэй хүн гэдэг нь товчхондоо мэдлэгтэй, сэтгэлтэй, ёс суртахуунтай хүнийг хэлнэ. Мэдлэг боловсрол эзэмшиж болно, харин сэтгэл зүрх, ёс суртахуун бол хүний суурь хүмүүжилтэй холбоотой. “Монголчууд эрт дээр үеэс хүнээр хүн хийнэ гэж ярьдаг байсан. Худал хэлж, хулгай хийхгүй, эд хөрөнгө, албан тушаалд шунахгүй, хайрлах сэтгэлтэй байх нь хүн болсныг илтгэнэ” гэсэн юм.
Академич С.Нарангэрэлийн бичсэн “Хуулийн амин сүнс буюу Чингис хаан, Монголчууд” номд “Чингисийн Их засаг хуулийн суурь зарчим бол ерөөсөө ёс суртахуун дээр суурилжээ” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ёс суртахуун дээр суурилсан хууль гэсэн үг. Үүнтэй адил сэхээтэн хүний баримтлах зарчим бол дээр өгүүлсэн эх орноо гэсэн сэтгэлтэй, мэдлэгтэйгээс гадна ёс суртахуунтай байх юм. Түүнээс биш гадаад, дотоодын том том сургууль төгсөөд сэхээтэн болчихдог ч юм биш.
-МОНГОЛЫН ОРЧИН ЦАГИЙН СЭХЭЭТНҮҮД-
Монголын өнөөгийн төр засгийг удирдаж буй хүмүүс сэхээтнүүд мөн үү? Энэ асуултыг гудамжаар явж буй иргэдэд тавилаа.
- Иргэн н.Даваа: -Биш байх. Хуучин цагийн удирдагчид ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлнэ, улс орноо хөгжүүлнэ гэсэн чин сэтгэлтэй, шударга хүмүүс байлаа. Одоо төр удирдаж байгаа “сэхээтнүүд” нь биднийгээ хуураад байна. Тэгэхээр юуных нь сэхээтэн байх вэ дээ.
- Иргэн Н.Ганхуяг: -Миний бодлоор сэхээтэн хүн гэдэг төлөвшсөн байх ёстой. Түүнээс биш гадаадад том сургууль төгслөө, удирдах алба хашлаа гээд сэхээтэн болчхож байгаа юм биш. Манай УИХ-д төлөвшөөгүй нөхөд олон байна. Тэгэхээр тэднийг яаж сэхээтэн давхарга гэж хэлэх юм бэ. Ю.Цэдэнбал дарга болон тэр үеийн удирдагчид сэхээтэн байсан. Ганцхан жишээ хэлэхэд, ЗХУ-аас Молотов Монголд ирээд Ю.Цэдэнбал даргаас “Танайд алт байна уу” гэж асуухад “Манайд байхгүй ээ” гээд явуулж байсан гэдэг шүү дээ. Энэ бол жинхэнэ сэхээтэн хүний зан чанар. Гэтэл одоо манайхан хамаг баялгаа ухаад, үнэгүй шахуу гаргаад л сууж байна.
- М.Оюунцэцэг: -Мөн байлгүй дээ. Ихэнх нь гадаадад сургууль төгссөн байдаг. Угаасаа дээд сургууль төгссөн бол сэхээтэн гэж явдаг биз дээ.
- Т.Болдбаатар: -Шууд хэлье. Тэд чинь сэхээтэн биш, шуналын тулмууд. Ард түмнээ бодож байгаа хүн алга. Авлига аваад идэж уугаад дуусахгүй. Үйрмэг дээр нь ард түмэн үзэлцээд байж байна.
Иргэд ийнхүү төрийн удирдлагын түвшинд сэхээтэн байхгүй гэсэн хариулт өгч байна. Тэгвэл улс орноо хөгжүүлэх, өөд нь татах Монголын сэхээтнүүд хаана явна вэ? Эрдэмтэн, доктор, судлаачид байна уу…
-МОНГОЛЫН СЭХЭЭТНҮҮД ГУДАМЖИНД БАЙНА-
Сэхээтэн олон байсан гэх нэг намын тогтолцоот үед төр сэхээтнээ бэлтгэдэг, нэгтгэдэг, дэмждэг байв. Гэтэл өнөөдөр намаар хуваагддаг, нам дагасныг дэмждэг болж. Энэ дунд эрдмийн мөр хөөсөн доктор, судлаачид чимээгүй орхигдох болсон нь нууц биш юм. Уг нь төр тэдэнтэй хамтарч, мэдлэг чадварыг нь ашиглаж, улсаа хөгжүүлэх шаардлагатай байдаг.
Академич Б.Жадамбаас “Монголын сэхээтнүүд хаана явна вэ” гэж асуухад тэрбээр шууд “Гудамжинд” гэж хариулсан юм. Учрыг лавлахад “90-ээд оны дундуур Монголын төр сэхээтнүүдээ хаячихсан юм шүү. Тэгээд зарим нь бурхан болж, үлдсэн хэдэн судалгааны ажлаа хийгээд байгаа боловч ашигласан юмгүй сууж байна. Угаасаа эрдэмтэд гэдэг чинь шуналгүй улс, арга заль гаргаад, авлига өгөөд байж чадахгүй. Тийм болохоор төрд хэрэггүй юм шиг байна лээ. Хааяа энд тэнд мэтгэлцээн болоход мэргэжлийн судалгаа, шинжлэх ухааны үндэстэй тайлбарлаад оролцъё гэхэд оруулдаггүй” гэв.
Цагтаа урлаг, соёлоор дамжуулан ард иргэдээ соён гэгээрүүлж явсан сэхээтнүүд Монголд олон байлаа. Төрөөс өгсөн даалгаврын дагуу цаг наргүй ажиллаж, ар гэрээ умартан байж зүтгэсэн тэдний зарим нь өнөөдөр мөн л төрдөө гомдолтой үлджээ. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эрхэм ярихдаа “Ах нь цагтаа кино найруулж явлаа. Киногоор дамжуулан олон түмнээ соёлжуулах даалгавартай сэхээтэн байв. Тэгээд төрийг шүүмжилсэн шүлэг бичсэн нэрийдлээр хэлмэгдэж, шоронд ч орж явсан. Үүний дараа гадаад руу гарч бараг хориод жил боллоо. Саяхан Монголдоо эргээд ирсэн боловч би гэдэг хүн хэнд ч хэрэггүй болсноо мэдлээ. Надад одоо хураасан хөрөнгө, байр, машин байтугай өнөөдрийн хоолоо авч идэх мөнгө алга. Сэхээтэн нэртэй гудамжны хүн л болсон байна. Ямар сайндаа би хэн нэгэнд, магадгүй кино урлагт миний нэмэр байх болов уу гээд Төрийн ордон хавиар эргэлдээд байх вэ дээ. Урлаг, соёлын зүтгэлтнүүдээ төр шагнах юм аа. Гэхдээ бидэнд бодит дэмжлэг хэрэгтэй байна. Одон медалийн оронд нэг өрөө боловч байр өгчхөж болно доо. Ядаж төрийн урлаг соёлын үйл ажиллагаанд бид мэдлэг, чадвар, туршлагаа ашиглан оролцмоор байна” гэсэн юм.
Үсээ толийтол самнаж, гутлаа цэмцийтэл тослоод костюм пиджак, зангиаг донжийг нь тааруулаад өмсчихсөн энэ хүнтэй ярилцаж суухад яагаад ч юм гуниг төрөөд байлаа. Залуу халуун насаа сэхээтний амьдралаар өнгөрөөж, насны эцэст ингэж гундаж явах гэж дээ гэсэн харуусалт бодлоос минь болсон биз ээ.
Эцэст нь, Төрийн удирдлагуудад Монголын сэхээтнүүдийн үгийг хүргэе.
Та нөхөд одоо намд суурилсан бодлого барихаа боливол яасан юм бэ? Шинжлэх ухаан, судалгаанд суурилсан хууль дүрэм гаргаж, иргэдийн амьдралд ойртсон нь дээргүй юу. Үүндээ эрдэмтэн, судлаачид гээд үе үеийн сэхээтнүүдээ татан оролцуулбал яаж байна? Иргэд бид чинь одоо популизмд итгэхээ байсан шүү!
Ц.АРИУНЗАЯА
Зочин 2019-07-26 202.9.46.239
mongolchuud yg oorsdiinhoo t1ees bolj seheetnee ustgasan tgeed oorsdoo seheetnee ustgachaad muhar susegt itgedeg iim ** uls mongoloos oor hn ch bhgushde tged iim bjej ulsaa hogjuul gj soliorno hamgiin ** uls bol mongol mon hamgiin tanhai nohduud bol 50-60 tai nohduud ngool 1 seheetnee ustgasan nohduud hamgiin tanhai ni 50-60 tai nohduud
Эрдэнэтулга 2019-07-26 103.229.120.63
Баярлалаа. Энэ сэдэвийг байнга хөндөж ярьж байгаарай. Би залуу хүн үлгэр дуурайлал авах сэхээтэн хайт байгаад үүнийг уншлаа. Их сургуулийн багшнарлуугаа очиж ярилцмаар санагдлаа. баярлааа
Иргэн 2019-07-26 64.119.23.178
Маш чухал сэдэв. Зөв хөнджээ. Өнөөдөр сэхээтнүүд гудамжинд байна. Мэргэжил ер нь хэрэгтэй эсэх нь тодорхойгүй. Бага боловсролтой хүн улсаа удирдаж, багш, сэтгүүлч эрүүл мэндийг, эдийн засагч боловсролыг, бөх хүн уул уурхайн салбарыг удирдах бол хэвийн үзэгдэл. Бүх шатанд ёс суртахуун унасан. ЕР НЬ ХӨГЖИХГҮЙ БАЙГААГИЙГ НЭГ ГОЛ ШАЛТГААН ЭНЭ ШҮҮ !
90 2019-07-26 172.58.227.89
unen ym bichjee,chadaltai seheetnuud 90 on iOS hoish gudamjind garsniig bi medne
Yund toriin buruu ih
olon seheeten setgel,itgeleer unaj arhind,shorond hurtel uhsen
Зочин 2019-07-26 203.91.117.8
Гантөмөр сайдын бөөндсөн их сургуулиудын гамшгаар толгой нь эргэсэн худлаа ярьдаг багш нараар дүүрсэн орчин цагийн эрдэмтэд нь мэдлэгээр хомсдсон,подвалд хичээл заалгасан хүмүүс л олширчээ.Тэд гараад лангуу түрээслэнэ,машин барьж халтуурт явна.Ийм боловсролын системтээ манайх шиг мах идэж,хээл хахуулд автсан улс яаж ч хөгжихгүй дор хаяж л 50 жил мөлхөнө шүү дээ.Одоо төрсөн хүүхэд 60 жилийн дараа гэхэд сэтгэл тэнүүн жаргаж чадах нь уу Ээдээ хэцүү дээ.Сэхээтэн хүн бол эрдэмтэй хүн даруу,их мөрөн д
Зочин 2019-07-26 103.212.118.117
Подвальд сурч диплом авсан хүмүүс лангуунд сууж, халтуур хийхээ больсон, амьдрал дээшилсэн. Тэд уул усаа ухаж баяжсан хамаатан садан, нутгийн хүнээ дагаад хотод ирж яг одоо төрийн байгууллагаар дүүрчихээд байна.
Зочин 2019-07-26 192.82.66.55
Харин ч хэрэггүй хог шиг сургуулиудыг хумиад цөөрүүлсэн шүү. Гөнтөмөр сайд
Зочин 2019-07-26 202.9.43.233
УУчлаарай монголын мэдээний сайтуудаа та нар элийрэгчийн таймлайнаас 1000 дахин уйтартай байна тэхуу
Мулгуу үзэл сурталчид 2019-07-26 150.129.141.254
ШУА аар дүүрэн мулгуу улс төр үзэл суртлын жад з****г л байх шив Тэднээс шинжлэх ухааны ёс зүйн үнэр ч үнэртэхгүй намынхаа даалгавраар хүн алж хүрээ талж ч мэдэх цустай хутга хармаалсан эрдэмтэн дүр эсгэсэн мангасууд
МОНГОЛ ХҮН 2019-07-26 202.55.180.106
Миний бодлоор монголд сэхээтэн хүмүүс их цөөхөн дөө, ихэнх нь даган дуурайдаг, хэлбэрддэг, нийгмийн урсгал дагасан хүмүүс бий. Байгаа сэхээтнүүдээ тоодоггүй, гомдоодог. Аливаа улс орныг үндэсний сэхээтнүүд л чирч явдаг. Монголын төр засаг үндэсний сэхээтнүүдийнхээ ҮГИЙГ сонсох цаг нэгэнт иржээ.!!!
Зочин 2019-07-26 103.212.118.117
LANDтай дарга нарыг төрд ах дүүс, найз нөхдөө дагуулаад орж ирэх үед гадагшаа гарч амжсан нь тэндээ харлаад, гарч амжаагүй сэхээтнүүд нь лангуу, халтуураар унаж босоод л хоногийн хоолоо болгож байгаа. Эрүүл мэнд, боловсрол, уул уурхай, зам гээд бүх салбарын дампуурлыг харахад төрд сэхээтэн, мэргэжлийн хүн бараг үлдээгүй байхаа. Өвчин, осол аваар ч тасрахаа байлаа.
Mongol 2019-07-26 202.55.180.106
Tur zasgiiin udirdlaguud seheetnuudee martsan, seheetnuudeesee aidag bolood bn shuu dee
гудамжинд байгаа бол тэд нар чинь сэхээтэн биш байна 2019-07-26 5.252.176.20
Сэхээтэн гэдэг хаана ч эрдэмтэй хүмүүсийг хэлдэг цаг үеэ үргэлж зөв мэдэрдэг. Социализмын хоолоо бэлдүүлж сурсан гарууд өөрсдийгөө сэхээтэн гэж яваад байдаг юм шиг байгаа юм тэд сэхээтэн биш зүгээр тэжээврүүд. Сэхээтэн гудамжинд тэнэж яваа бол зүгээр чадвар тэр.
иргэн 2019-07-26 202.126.88.52
Ахмадууд, залуучууд хамтран ажилламаар. Залуучуудад туршлага мэдлэг, чадвар дутаж байна. Эх оронч сэтгэлгээ хандлага чухал.Хүн болоогүй хүмүүс төрийн том алба хаших гээд байдаг болтой өөрсдийгээ мэдэхгүй… Сайн бэлтгэж удирдах ажил хийлгэмэр байна. Тиймгүйгээс улс орон, салбарууд хохирч байна.
Зочин 2019-07-26 175.38.157.122
ОРЧИН ҮЕД СЭХЭЭТНҮҮД ЭЭ АД ҮЗЭЭД, БӨХ ЯРУУ НАЙРАГЧ НАР БИДНИЙГ УДИРДАЖ БАЙНА?! Ж НЬ ЦЭРГИЙН БАГА ДАРГА Ч ЮМ УУ БӨХӨӨС СЭТГЭЛ ГАРЛАА ГЭХЭД СЭХЭЭТНИЙ ХЭМЖЭЭНИЙ ЗӨВ ШИЙДВЭР ГАРАХ УУ?! ДАНДАА ХУЛГАЙГАА ДАРАХ УЛС ТӨР ХИЙЖ БАЙГАА…
ҮХЭР МОНГОЛ 2019-07-26 122.201.22.169
соц нийгэмд сэхээтэн байгаагүй яагаад гэвэл бүгд нэг хэвэнд цутагсан юм шиг байсан.ккк
Зочин 2019-07-26 150.129.141.16
Хүлээн зөвшөөрөх хэцүү ч үнэн шүү.
кап нийгмийн ҮХЭР МОНГОЛ-д 2019-07-26 202.131.245.243
Чиний хийсэн, бүтээсэн гэж юу байна аа, ингэхэд ер нь?
Зочин 2019-07-26 202.21.115.82
Ardchilald shiljij gadaad yavah erh neegdseneer zarim neg n gadaadyn ih deed surguuliin 1 sar, 3 sar, 6 saryn damjaand ssusan bolood "Hawardyn ih surguuld sursan" gej tseejee delseed UIH-yn gishuun boldog bolson. Odoogiin zarim seheetnii dur turh n ene.
Zochin 2019-07-26 175.223.3.186
Mongolin buh baylag erh medelig 30ger bul noelj bna.Jinhene seheetnuud gudamjind garsan nb unen shuu.MEnkhbold terguutei humuus mongolin hamgin l unetei chanartai buhnig sorj terbumaar barahgvi heden ter bumtanguud bolj zasgin erhig munguur baritsaalj bna .ur huuhduud nb unetei surguuli .edelj hereglej bgaa nb 5.6angin byatshn ohin nb l gehed Dior ,Chanelin unerten geed boddoo huuhdin toogoor bair j ter nb odoogin barigdaj baigaa hamgin unetei compani bair .im l tegsh bus nigem noelood bna .
Социализмын сэхээтэнүүдийн ихэнх хэлбэрдэлт бсан 2019-07-26 103.26.194.12
Хуучин нийгэмийн сэхээтэн мундаг одоо үед сэхээтэн байхгүй тэнэг харьцуулалт байна даа Сэхээтэн гэдэг нь бэрхшээл гарвал асуудал шийддэг оюунлаг хүмүүсийг хэлнэ Социализм дампуурч шинэ нийгэмийг байгуулахад хуучин нийгэмийн сэхээтэнүүдийн ихэнх нь гологдож гудамжинд гарсан шүү Шинэ нийгэмийг сэхээтэнүүдийг шинэ төр эрхлүүлж харж үзэж амьгүй албат нарыг бэлдэх ёстой юм уу
зөв бичиж сур 2019-07-26 202.21.124.20
Зөв бичиж сур. Тэрний дараа зөв бүтэцтэй өгүүлбэрээр утга санаа, үзэл бодлоо илэрхийл.
Ийм байж сэхээтний тодорхойлолтыг гаргах гэж оролдох ч гэж дээ.
Зочин 2019-07-26 103.212.118.117
Зөв бичиж сурмаар байнаа, дараа нь сэхээтэн гэж хэн болох талаар уншиж мэдээд үгээ хэл. Уншиж сур.
зочин 2019-07-26 122.201.31.68
мөнгөтэй бол сэхээтэн гэж бодож байвал төөрөгдөл малаа мэдлэггүй ёс суртахуунгүй хүн яаж төр барих вэ дээ олон жил ажилласан сэхээтнүүдээс шалгаруулж өндөр албан тушаалд томилдог баймаар юмаа яг яаж томилдог нь тодорхойгүй яалзарсан нийгэм улс орон
Иргэн 2019-07-26 192.82.65.168
Улс орныг эрдэмтэн судлаач сэхээтнүүд хөгжүүлдэг, Тэрнээс биш популист шоучин улс төрчид биш. Тэд хэлдэг боловч хийдэгггүй. Одоо жаахан ул суурьтай байяааа Монголчууд минь ээ алийн болгон дагаж хөөсөрч байх вэээ
Зочин 2019-07-26 66.181.161.38
Хүн толгойнийхоо хэрээрл амьдардаг гэдэгдээ цол гуншин нь ихэдсэн сэхээтэн нэртэй нийгэмд нөлөөгүй эрдэмтэд олширсон Эрдэмтэн мэргэд хоорондо таарахгүй хуваагдсан вм билээштээ. тэрнь л гай болжоогоо шүүдээ
Zoch 2019-07-26 139.5.218.117
ALIVAA UIS BOLOVSROLIIN SISTEMAA AAJMAAR ALDVAL ULS ORON SUNULUU GESEN UG.TSUMIIN BUMBUGNEES CHUCHTEI
zochin 2019-07-26 203.91.115.248
Ухаантай хүн ядуу амьдардаггүй л гэдэг. Мөнгөтэй болгон оройгүй тэнэг байхгүй биз. Өнөөгийн юм юм тогтоогүй цагт хүн бүрт тусахгүй байгаа бол уу. Тодорхой хугацааны дараа нийгмийн үе болгоны байр байдал амьжиргаа гайгүй түвшинд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй итгэнэ.
Зочин 2019-07-26 64.119.21.97
Битгий биe биeнээ доош нь хий дээ бид хүссэн хүсээгүй монголдоо л байна. муулахын оронд хамтраад хөгжил дэвшлийн төлөө зүтгэх нь дээр байхаа . Ажилласан хүн нь амьдрана шүү дээ . БОДОХ Л асуудал .
Ц.Ариунзаяа-д 2019-07-26 66.181.187.12
Сэтгүүлч та нар юм уншаагүй, боловсрол муутай гэхэд арай дэндүү юм аа. Ганц жишээ татахад "Хуулийн амин сүнс" гэдэг номыг чинь Нарангэрэл багш бичээгүй, Монтескью гэж франц сэтгэгч 1750-иад онд бичсэн юм шүү дээ. Би ч гэсэн дээ, та нарыг нэлэнхүйдээ ямар амьтад болохыг мэдэж байж ингэж цагаа үрж байх гэж.
Tr 2019-07-26 150.129.141.16
Үнэн. Сүхбаатар, Чойгалсан нарыг сэхээтэн гэчихэж. Улаан Оросын хүүхэлдэй шүү дээ. Цэвэлийн толь гэж байдаг ч уг зохиогч нь Шагж эрдэмтэн юм шүү дээ. 1937 онд баривчлагдаад буудуулсан. Гар бичмэлүүдийг нь Цэвэл гээч ногоон малгайт хулгайлсан байдаг юм. За тэгээд монгол хэлээр бол пиджак гэч бичихгүй ээ, пижак гэдэг юм.
Зочин 2019-07-26 66.181.166.35
"Хэрвээ чи тийм ухаантай юм бол яагаад баян биш байгаа юм" (If You're So Smart, Why Aren't You Rich?) гэж үг байдаг. Үнэхээр ухаарч сэхээрч, боловсорсон хүн тааруу амьдрана гэж байхгүй. Бас, баян гэдэгт зөвхөн Ланд жийп, үнэтэй хослол зэргийг бүү тооцоорой. Сайн сайхан амьдралтай, саруул ухаантай, эрүүл бие махьбодитой, шудрага найз нөхөдтэй, ноён нуруутай тэгш амьдрахыг баян гэж ойлгоно.
Зочин 2019-07-26 202.131.245.243
Smart гэдэг чинь ухаантай хүн гэсэн үг биш. Сэхээтэн хүн бүр ч биш. Rich гэдэг чинь их мөнгөтэй хүнийг л хэлдэг юм.
Зочин 2019-07-26 103.212.118.117
Одоо төрийн байгууллагад ландтай дарга, хамаатан, найз нөхдийн нь дарамтад боловсролтой мэргэжлийн албан хаагч, сайн эмч, багш тэсээд үлдсэн бол аминдаа арчаагүй, өр, зээлтэй сэхээтэн гэсэн үг. Цаанаа бол уйлаад л сууж байгаа. Бараг үлдэх боломжгүй байна л даа.
??? 2019-07-26 66.181.161.63
ГОЛ МӨРИЙН ОНОЛ
1. ӨӨРӨӨ АЯНДАА ЗАСАРДАГ ТӨРТ-УЛС
2. СОЁН ГЭГЭЭҮҮЛЭГЧ МӨРГҮН ЕРӨНХИЙЛӨГЧ
3. АРД ИРГҮН \ИРГЭН\ ТӨВТЭЙ ЗАСАГ
??? 2019-07-26 66.181.161.63
ГОЛ МӨРИЙН ОНОЛ
1. ӨӨРӨӨ АЯНДАА ЗАСАРДАГ ТӨРТ-УЛС
2. СОЁН ГЭГЭЭҮҮЛЭГЧ МӨРГҮН \МЭРГЭН\ ЕРӨНХИЙЛӨГЧ
3. АРД ИРГҮН \ИРГЭН\ ТӨВТЭЙ ЗАСАГ
??? 2019-07-26 66.181.161.63
ӨӨРӨӨ АЯНДАА ЗАСАРДАГ ТӨРТ-УЛС
– Төрт-улсын аливаа сонголт, огцруулалтыг УИХ, иргэдийн хурлуудын 51 %, ард иргэдийн санал шийдэж байх нь аюулгүй л юм.
??? 2019-07-26 66.181.161.63
– УИХ –нь нэг тойргоор эсвэл ард иргэд төвтэй намын, намын бус зохион байгуулалттай бол 2 танхимтай байх эсвэл хуулийн дагуу бус гэмт үйлдэл хийсэн түшээг ард иргэдийн санал болон, түшээдийн 51 хувийн саналаар огцруулах байх л даа. Үлдсэн түшээгийн үүрэг хариуцлага нэмэгдэнэ л дээ. Огцруулах явцад огт төлөөлөлгүй болвол дахин сонгууль зарлавал зүгээр юм.
??? 2019-07-26 66.181.161.63
Ж нь : Нэг аймгийн 3 түшээ тус тусдаа хуулийн дагуу бус гэмт үйлдэл хийцгээсээр огцорцгоож тус аймаг төлөөлөлгүй болмогц сонгууль зарлах, Мөн ТББ -н байгууллагуудын 1 төлөөлөл огцорч төлөөлөлгүй болвол дахин сонгууль зарлах гэх мэтээр зохион байгуулбал зүгээр л юм.
??? 2019-07-26 66.181.161.63
– УИХ –н түшээд нь мөн иргэдийн хурлуудаараа дамжуулан ард иргэдтэйгээ харилцан хамааралтай ажиллах нь зөв л юм.
??? 2019-07-26 66.181.161.63
– Монгол улс бүсийн төв хоттой болж хязгаар нутгуудаа хяналтандаа байлгаж нийслэлийн төвлөрлийг сааруулах нь зүгээр л юм.
1. Улаанбаатар – НИЙСЛЭЛ
2. Ховд – Баруун аймгуудын ТӨВ ХОТ \ Баруун бүсийн төв\
3. Дорнод – Зүүн аймгуудын ТӨВ ХОТ \ Зүүн бүсийн төв\
4. Дундговь – Урд аймгуудын ТӨВ ХОТ \ Урд бүсийн төв\
5. Эрдэнэт – Хойд аймгуудын ТӨВ ХОТ \Хойд бүсийн төв\
6. Бусдыг АЙМГИЙН ТӨВ СУМ гэж ялгавартай нэршвэл зүгээр юм.
??? 2019-07-26 66.181.161.63
СОЁН ГЭГЭЭҮҮЛЭГЧ МӨРГҮН \МЭРГЭН\ ЕРӨНХИЙЛӨГЧ
МУ –н ерөнхийлөгч 50 наснаас дээш байх байлгүй дээ. Ерөнхийлөгч нь гадаад дотоодод төлөөлөх, хуулийг дэмжих, хориг тавихаас гадна хүмүүлэгийн, соён гэгээрүүлэх, өв уламжлалыг удамшуулах үйл ажиллагааг дэмжиж байх нь зөв шиг. Цаашдаа эрдэмтэн, мөргүн \мэргэн\ нараасаа сонговол зүйтэй л юм.
??? 2019-07-26 66.181.161.63
АРД ИРГҮН \ИРГЭН\ ТӨВТЭЙ ЗАСАГ
– Хүн төвтэй засагаар, засаглах бодлогыг яамдын сайд нар, захирагч, засаг дарга нар, мэргэжлийн хяналтыг хуулийн дагуу улирдан чиглүүлж хамтран ажиллаж хүчирхэгжүүлж, сайжруулах нь зөв л юм.
Зочин 2019-07-26 122.201.19.99
Бөх морь шүтнэ Хошин шог үзнэ Хошин шогийнхон гавъяат болно Монгол улсад юү болж байна даа
БАТ инженер 2019-07-26 119.40.103.3
Ёстой л үнэн дээ. юм мэддэг тэгээд хүний өөдөөс дуугарчихдаг хүн одоо хэрэггүй болж
иргэн 2019-07-26 64.119.19.49
тийм хүн байвал мэддэггүй чадваргүйнүүд нь поп улс төрчидтэй нийлж байгаал намнаж, хомроглосныг саяын шүүхийн жишээн дээр харуулсан.
Мөнх 2019-07-26 103.57.92.10
INTELLIGENT | meaning in the Cambridge English Dictionary
https://dictionary.cambridge.org/dictionary/english/intelligent
intelligent definition: 1. showing intelligence, or able to learn and understand things easily: 2. showing intelligence, or the ability to understand and learn well: 3.
Зочин 2019-07-26 64.119.18.139
Hyn ih hudulmurluj baij ene tyvshind hyrnee. Deer ni usuh nasnii ger byliin hymyyjil mash chuhal. Alivaad shyymjlegchiin bair suurinaas handdag gonshigonochid bol ataarhagchid, bylduuchid ydmaghan hymyys baidag yum.
Эрдэмтэд мухар сүсэгтэй байдаггүй 2019-07-26 43.228.129.131
Одоогийн монголын сэхээтнүүд гэж шашны мухар сүсэгт толгойгоо мэдүүлсэн тэнэгүүд байдаг. ШУА нь хүртэл тийм хүмүүсээр дүүрэн. Ийм байхад яаж олигтой байх вэ?
иргэн 2019-07-26 202.9.42.109
Сэхээтэнүүд дууграхгүй байна дуу нь гардаггүй тэгэхээр болоод л байна гэсэн үг. Тэд л болж байна болохгүй байна гэдгийг сайн мэдэж байгаа.
иргэн 2019-07-26 64.119.19.49
дуугарахлээр нь чихээ таглаж сууж байгаад, дараа нь чадваргүй, хорчингууд нь нийлээд элдэв нэр хоч өгөх, гүтгэх, гутаах, хов жив гэсэн зэвсгээрээ зайгүй дайрдаг учраас айдаг. Айх мэдрэмж хүн бүрт бн. Айхгүй байвал албан тушаал, эрх мэдлээр дамжуулан шийтгэнэ.
Иргэн 2019-07-26 66.181.161.78
Сэхээтнүүд нь гудамжинд ,зуйгуулууд нь төрд юм даа. Зуйгуул мал хэзээ ч хүнд ашиг шимээ өгдөггүйг малчин монголчууд мэднэ дээ. Зуйгуулуудын их сургууль нь нутагшил нь нам болсныг ард түмэн сайн мэдэж байгаа байхаа!!!
zochin 2019-07-26 68.174.3.175
Bokh, lam, mori 3 aas erhem zuil baihgui odoogiin mongoliin udirdagch seheetnuuded.
Зочин 2019-07-26 64.119.18.139
Mongoliin seheetnyyd yu ch ygyi orhigdson ni ynen shyy. Tedend mash hovorhon saihan chanaruud, hymyyjil, medleg chadvar bii. Ene byhen chini uls ornii ynet baylag mun bilee. Erdemtei hyn daruu, ih murun dulguun gedeg ynen shyy.
Бат 2019-07-26 103.229.123.154
Бөх адгуус бөө лам хад мод сарандаваа бурханаар бөөлжигч шүтдэг ард түмэн сэхээтнээр яах юм бэ багш эмч нар луу яаж дайрч байгааг нь харж байгаа биздээ би сэхээтэн гэхдээ гудамжинд түүгээрээ бахархаж байдаг үхрүүдээ
Зочин 2019-07-26 66.181.182.136
Одоогийн төр сэхээтнүүдээ намын үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж халж сольж харин өөрийн цүнх баоигч шусмаа нарыг эрээ цээргүй дэвшүүлэн төрийн нэр хүндийг унагаж байна. Н.Энхболд,Ө.Энхтүвшин, Сарангэрэл, гээд л олон сайд нар сэхээтнүүдээ үнэлэхгүй гудамжинд гаргаад хаясан нь гутамшиг юм.
болдоо 2019-07-26 202.126.89.225
сэхээтэн гээд гоньшигоноод байх хэрэг байна уу, баахан хэрэгтэй хэрэггүй доктор, профессор гэсэн нэрнээс өөр эд нарт ид шид бна уу? Харин ч эд нарын тэр элдэв долоон цол зэргийг нь хураан авах хэрэгтэй, олонд их гай болж бна ш дээ ….
иргэн 2019-07-26 64.119.19.49
зориуд ялгарахгүй болгож, улайм цайм "галзуу хүний өдрийн тэмдэглэл" шиг юм биччихээд байхад нь нөгөө өвгөн, эмгэн докторууд нь нийлж хамгаалуулдаг, тэрийг ил цагаан хэлсэн хүнийг нийлж зайлуулах ажлыг доктор хамгаалуулах зөвлөл хийдэг.
зочин 2019-07-26 203.91.115.43
Монголчууд одоо бөх морь хоёроо шүтэж амьдарч дэлхийн хамгийн ядуу буурай орноор нэрлэгдэж дэлхийд шившгээ тарьж элэглэж шоолуулж байна даа хөгийн Монголчууд ер нь Монгол хүн гэдэг хамгийн муу сэтгэлгээтэй хамгийн залхуу хамгийн му үйлийг бодож сэдэж явж байдаг хамгийн муугийн жишээ гэж ойлгодын шүү хөөрхий хөдсөн дээлтэй хөдөө сэтгэлгээтэй хөгийн Монголчуудаа гэж
Зочин 2019-07-26 99.241.37.76
yag unenig bichjee. nuguu umbuunuud ni ceejee deldeed baahan haraaj hujaagaar ni duudna l daa. gehdee bodit unen bol yaah argagui ih l gashuun baina daa mongoliin huvid.
Ха 2019-07-26 103.14.38.136
Оросуудын "БИЧ – бывший интеллигентный человек" -ууд шуу дээ, енеедрийн сэхээтнууд.