Улаанбаатарт машин унана гэдэг зовлонгийн нэмэр | News.MN

Улаанбаатарт машин унана гэдэг зовлонгийн нэмэр

Улаанбаатарт машин унана гэдэг зовлонгийн нэмэр

Улаанбаатарт машин унана гэдэг зовлонгийн нэмэр

Сүүлийн үеийн судалгаагаар Улаанбаатар хотод 420 гаруй мянган автомашин өдөр тутам замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна. Сар бүр 5000-8000 машин, жил тутам 60-80 мянган автомашин хил гаалиар ямар ч цензургүй орж ирж байгаа нөхцөлд нэн даруй шийдтэй арга хэмжээ авахгүй бол ойрын хугацаанд Улаанбаатар хотын төв хэсэгт тээврийн хэрэгслүүд тэг зогсолт хийх эрсдэл нүүрлээд буйг Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр мэдэгдээд буй.

Автомашинуудыг улсын дугаарын хязгаарлалттайгаар замын хөдөлгөөнд оролцуулж, зөвшөөрөлгүй газарт машинаа байрлуулбал дугуйг нь түгжиж, зорчих хэсгийн нэг эгнээг нийтийн тээвэрт зориулан чөлөөлж өгч, замаа өргөсгөн, гүүрэн гарц барих зэргээр 2012 оноос хойш төрөл бүрийн арга хэмжээ аваад байхад шүү дээ.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан өнгөрсөн долоон жилийн тоон өсөлтийн дунджаар баримжаалж, 2025 он хүртэлх хэтийн төлвийг тооцоход Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн тоо хүн амын өсөлттэйгөө дөрөө харшуулан хурдалж байгаа дүр зураг гарчээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хүн ам жилд дунджаар 30 мянгаар нэмэгдэх бол тээврийн хэрэгсэл нь дагаад 27.5 мянгаар өсөх тооцоо гарсан байна. Ийм нөхцөлд хүн амын төвлөрлийг сааруулах, дагуул хот байгуулах, төр захиргааны байгууллага, их, дээд сургуулиудыг хотоос гаргах, метро байгуулах, агаарын тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх гэх мэтээр замын түгжрэлийг бууруулах урт хугацааны төлөвлөлтийн ажлууд ярихын хажуугаар ойрын хугацаанд юу хийх вэ гэдгээ бодохоос өөр замгүй.

Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулахын тулд нийслэлийн авто замыг А, B, С гэсэн гурван бүсэд хуваах зохицуулалт ирэх наймдугаар сараас хэрэгжихээр бэлтгэлээ хангаж эхэлжээ. Энэ шийдвэрийг олон нийт өөр өөрийн өнцгөөс, янз бүрийн байр сууринаас хүлээн авч байгаа нь цахим сүлжээнээс илэрхий. Элдвээр гоочлуулан байж гаргасан энэ шийдвэр тэгэхээр хэний төлөөх шийдвэр болж таарах вэ. Ямар шалтгаантай байв, ямар үр дүн хүлээж байгаа, түүнийг нь хэн хүртэх юм бол.

Замын түгжрэлийг бууруулахад юуны түрүүнд автомашин эзэмшигчдийн хэрэглээний зан байдлыг, бүр тодруулж хэлбэл ухамсар сэтгэхүйг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгараад байна гэдэг мэргэжилтнүүдийн үг ортой. Айл саахалтаар орохдоо морио уяан дээр аваачиж уяхаас “залхуурч”, хаалга үүдэнд нь тулгаж тушдаг, эсвэл гэрийнх нь бүснээс уяж орхидог нүүдэлчдийн удам гэсэн шиг аль нэг албан газраар орж ажил хөөцөлдөх болбол заавал гадаа нь машинаа байрлуулах зогсоол хайгаад явчихна. Зогсоол олдохгүйг нь мэдсээр байж гадуур нь хэдэнтээ гороолж бухимдлаа барахын оронд 300-500 метрийн цаана машинаа тавиад л алхаад оччих боломж хэнд ч нээлттэй, уг нь.

Нөгөөтэйгүүр, хотын төвд байгаа хэдхэн зогсоолыг эзлээд өдөржин машинаа байрлуулж “түгждэг” амин хувиа хичээсэн явдал улам бүр газар авсныг албаныхан хэлж байна. Энэ нь ихэвчлэн төр захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид, томоохон худалдаа үйлчилгээний төвийн ажилтнуудад хамаатай гэнэ. Улаанбаатар хотын төвийн зарим зогсоолд 60-70 машины багтаамжтай атал бүтэн өдрийн турш ердөө 10 машины зогсоол л суларч, сэлгэлт хийгддэг зэргээс харахад А, Б бүсэд ямар машиныг, ямар хугацаанд, хэдий хэмжээний төлбөртэйгөөр зогсоолд байрлуулах асуудлыг эрхгүй хөндөх цаг нь болсныг илтгэнэ.

Хотын төвөөр ямар ч зорилгогүй машинтайгаа сэлгүүцдэг нөхөд замын түгжрэлийг зохиомлоор нэмэгдүүлэхэд нэлээд “хувь нэмэр” оруулдаг тухай судалгаа хэдэн жилийн өмнө гарсан. Гэвч түүнээс хойш асуудал улам хурцдаж, автомашин эзэмшигчдийн хэрэглээний зан байдал ч бахь байдгаараа өдий хүрэв. Өдгөө Улаанбаатарт замын хөдөлгөөнд таван цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорьж гарсан ажлынхаа 37 хувь буюу гуравны нэгийг л бүтээдэг гэсэн судалгаа дахиад гарчхаж.

Автомашинтай хүн өдөрт нэг цагийг зам дээр түгжирч өнгөрүүллээ гэхэд жилд 15 хоногийг түгжрэлд зарцуулж байна гээд бодохоор хайран. Тодруулбал, нийслэлчүүдийн хувьд жилийн 365 хоног гэдэг бүхлээрээ тооцогдохгүй, 350-иар тоологдох нь байна. Мөн унтаж амрах найман цагийг хасаад тооцвол нэг жилд автомашин унадаг улаанбаатарчуудын амьдралын сэрүүн, идэвхтэй байх 23 өдөр нь зүгээр л зам дээр урсан өнгөрдөг. Түгжирч зогссоныхоо төлөө цалин авдаг байсан бол нийслэлчүүд бид жилд бүтэн сарын цалин илүү авах байж.

Иймэрхүү янзаар яваад байвал судалгаанд дурдагдсан 2025 он хүртэл гэж тооцоход Улаанбаатарт амьдарч буй хүмүүсийн амьдралаас бүхэн бүтэн 90 хоног хуанлигаас арчигдана гэсэн үг. Харамсалтай нь, бид өглөө, оройд ажилдаа ирж очих, хүүхдээ сургууль цэцэрлэгт нь зөөх, хувь хувьсгалын ажил амжуулахын тулд өдөрт нэг цаг зам дээр түгжрэх биш, түүнээс ч урт хугацаагаар бухимдаж зогсдог сон. Стресс бухимдал хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг судалдаг эрдэмтэд хэрэв Улаанбаатарын түгжрэлээс үүдэлтэй бухимдал төдий насныхны тийм тийм өвчлөлийн гол шалтгаан болжээ гэдгийг гаргадаг бол цочирдмоор үр дагавар гарах нь дамжиггүй.

Гэхдээ цаг хугацаа алдах болоод эрүүл мэнд, нийгмийн хүчин зүйлээс илүүтэй замын түгжрэлээс үүдэлтэй алдагдлын талаарх эдийн засгийн тооцоо судалгаа яривал магадгүй манайханд илүү ойр тусаж мэднэ. Тухайлбал, дугаарын хязгаарлалт үйлчлэх өдрүүдийг болон зуны улирлын ачаалал бага үеийг хасаад, хамгийн багаар (200-300 мянган машин хөдөлгөөнд оролцсоноор тооцсон) бодоход Улаанбаатарын зам дээр өдөрт нэг цаг түгжирч зогсоход жилд 62 тэрбум төгрөгийг машиныхаа яндангаар “үлээдэг” улс ажээ, бид.

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах богино хугацааны ажил буюу А, В, С бүсэд хуваах зохицуулалтыг энгийнээр тайлбарлавал заавал автомашин унахыг урьтал болгохгүй, заасан бүс дотор төлбөртэй зогсоолд машинаа тавиад нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх, эсвэл дугуй унах, алхах зэрэг сонголтыг танд санал болгож байгаа аж. А бүс буюу хотын төвд хамгийн их түгжрэл үүсдэг хэт ачаалалтай нэг км радиус бүхий Бага тойруугийн дотор автомашины хөдөлгөөнийг аль болох хязгаарлаж, иргэд олон нийт явган алхах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Б бүсэд Баянбүрдийн тойрог-100 айл, Баруун дөрвөн зам-Зүүн дөрвөн зам, “Нарантуул”-ын уулзвараас “Өгөөж”-ийн уулзвар хүртэлх Их тойруугийн бүс хамаарч байгаа бөгөөд энэ нь хүмүүс 20-30 минут идэвхтэй алхалт хийх боломжтой зай гэнэ.

Өдөрт 30 минут идэвхтэй алхалт хийдэг хүн цусны даралт ихсэх, таргалалт гэх мэт халдварт бус олон өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг эрдэмтэн судлаачид хэдийн тогтоосныг хэлэх нь илүүц биз. “Ардчилсан нийгэмд хүмүүс машинаа унана уу, байна уу өөрсдийнх нь эрхийн асуудал” гэх хүн байхыг үгүйсгэхгүй. Гэвч энэ бол иргэнийг заавал машинаа унахгүй бай гэж хүчилсэн хэрэг огт биш билээ.

А, Б бүсэд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор болон тодорхой шалгуураар нэвтрүүлсэн машинуудыг байрлуулах зогсоолын (15 700 орчим машин байрлуулах төлбөртэй зогсоол) асуудлыг шийдэж байгаа аж. Мөн байгаль орчинд ээлтэй буюу 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудад бүсчлэлийн хориг үйлчлэхгүй гэдгийг дуулгах нь зүй.

Хориг тавих гээд байна, торгох гэлээ, иргэдийнхээ эрх ашгийг хөндөж байна гэж харах нэг хэрэг. Харин үүнийг хэрхэн хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй байх вэ гэдэг талаас нь бодвол өөр хэрэг. Тиймээс бүсчлэл дотор үнэгүй зорчуулах нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэд олон нийтэд хүндрэл чирэгдэлгүй, шуурхай үйлчлэх талаас нь бэлтгэлээ хангаж эхэлжээ.

Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, хэт ачааллыг багасгахын тулд олон улсад хамгийн түрүүний авч хэрэгжүүлдэг арга хэмжээ нь нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах замаар иргэдийн тогтмол хэрэглээг хэвшүүлэх явдал учраас үүнд онцгойлон анхаарч буй гэсэн. Мөн А, В бүсчлэл буюу Их тойруугийн дотор амьдарч буй 190 мянган хүн амд зориулсан явган хүний болон дугуйн замыг нэмэгдүүлэх асуудлыг давхар шийдэх аж. Түүнчлэн бүсчлэл дотор үйлчлэх хугацаа нь зөвхөн ажлын цагаар байх учраас амьдарч буй иргэдийн хувьд тэгтлээ хүндрэл учрахгүй гэдгийг албаныхан хэлж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-26 202.126.88.57

ОРКУУДДАА ТААЛАГДАХ ШИЙДВЭР ГАРГАЖ ҮЗЭЭРЭЙ ДЭЭ! ИРЭХ ЖИЛИЙН СОНГУУЛИАР СОНГОГДОХГҮЙ ШҮҮ.! МОНГОЛ УЛСЫН АМЬДРАЛЫГ ДЭЭР, ДООРГҮЙ ОРКУУД ШИЙДДЭГ ГЭДГИЙГ БҮҮ МАРТААРАЙ, УЛС ТӨРЧИДӨӨ!!!

Avatar

Зочин 2019-07-26 103.26.194.144

Bi mashin barihaasaa iluu yavgan yavah hol bol avtobusaar ajlaa amjuulahiig hicheedeg. Mashin avah mongoguidee bish eroosoo mashin barih tam bolohoor! Tiimees 2 huselt bna. Niitiin teevriin ariun tsevriig saijruulaya aa 1 uyee bodohod arai deer gehdee sain gesen tuvshind haraahan ochoogui bna. 2rt yavgan hunii sain zam heregtei bna AANuud shahaad arilgaad hashaa haalgaa!bairchihsan yaraltai nuraah heregte bas orgon bolgoj gol zamaas zaaglan dund ni mod tarih, yagaad gevel hun am ulam ossoor bna.

Avatar

иргэн 2019-07-26 202.126.88.161

Санаа нь зөв ч хураамжаар олсон мөнгийг нь идэх авилгач амаа ангайн тосож , баярлаж суугаа. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр анхнаасаа тухайн үеийн хот төлөвлөгч нар юугаа хийж татвар төлөгчдийн мөнгийг цалин болгож гудраад хувийн ажлаа амжуулж суусан юм бэ Тухайн үед ажиллаж байсан нөхдүүдтэй( амьд бгаа хүн бүртэй) даргаас нь цэрэг хүртэл хатуу тооцоо хийх хэрэгтэй.Хэргийн эздүүд яагаад зүгээр өнгөрөөд жаргаж суухад энгийн иргэд бид өдөр бүр газрын наймааны золиос болж зовлон үүрч явах гэж.

Avatar

Зочин 2019-07-26 64.119.20.211

М.ЭНХБОЛДЫН БОСГОСОН ЛАЙ ЯАСАН БАРАГДАХААРГҮЙ ЮМБ ДЭЭ

Avatar

Зочин 2019-07-26 66.181.183.57

НУС ЦЭР, ТООС ШОРОО БОЛСОН БОХИР ЗАМ, ХАЖУУГААР ХАР УТАА ХАЯСАН МАШИНУУД, УС ДҮҮРСЭН ЗАМ, ШОРОО БОСГОН ШҮҮРДЭХ НЬ ДААНЧ ГЭМЭЭР…

Avatar

tugjreliig arilgaj bolno UB hot jijighen ,zoohon mashintai hot shuu dee daanch toriin baiguulaguud n ajillah sonirhol alga daa 2019-07-26 66.181.190.196

ene PRIUS unadag er ,em, hogshin, zaluu.helgui dulii,,holtoi holgui,hodooniih ,hotiinh bugd haltuur hiij baina gej hotoor neg selguuzej baihad yaj tugjrel arilah be,odoo hotod mashingui ger buliig uramshuulah heregtei,A,B busiin avto zogsooliig 1 tsagiin 5000 bolgoh heregtei,zogsooliin baizaagch nariig ajiluulah heregtei,buh gazar olgoltiih dahin shalgaj iluu gazar hashij avsan alban baiguulagiin gazaruudiig huraan avch zogsool bolgoh heregtei ba

Avatar

зочин 2019-07-26 182.160.37.85

түгжирсэн үед таксигаа орхиод буугаад өөрийн дураар алхах бас л жаргал шүү юунд ч санаа зовохгүй .

Avatar

Зочин 2019-07-26 66.181.166.35

алхалт хийдэг -> алхдаг. "алдаатай бичилт" хийж "сэтгүүлч хийдэг" хүн гуай

Avatar

зочин 2019-07-26 202.131.227.30

Зөв ш дээ газар доогуур зогсоолууд барих хэрэгтэй байгаа юмаа Бас Яармаг Нисэх тийшээ хотоо хөгжүүл нүүлгэ Нийтийн тээвэр метро барих хэрэгтэй А Б бүс бас л зөв санаа

Avatar

Зочин 2019-07-26 103.229.176.130

НИЙТИЙН ТЭЭВЭРТ ОНЦГОЙ АНХААРАЛ ХАНДУУЛЖ, НИЙТИЙН ТЭЭВРЭЭ ХӨГЖҮҮЛЖ БАЙЖ Л АСУУДЛЫГ ШИЙДНЭ ДЭЭ. МӨН ЯВГАН ХҮНИЙ ЗАМД АНХААРАХ, ЗАРИМ ГАЗРААР АЛХАХ ЗАЙ Ч БАЙХГҮЙ БОЛСОН БНА. ГҮҮРЭН ГАРЦ ОЛНЫГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БНА. ЯВГАН ЯВАХАД ТОХЬ ТУХТАЙ НӨХЦӨЛИЙГ НЬ БҮРДҮҮЛЖ ӨГВӨЛ ЭНЭ х****л ИДСЭН ЗАМЫН ТҮГЖРЭЭНД МАШИН УНАЖ НЕРВЭЭ БАРАХЫН ОРОНД ОЛОН ХҮН МАШИН УНАХАА БОЛИОД АЛХАНА ДАА.

Avatar

Зочин 2019-07-26 202.9.42.137

Бага тойруу дотор хөлд эвтэй гуталтай явган таваргаж бх шиг сайхан юм үгүй дээ.

Avatar

Зочин 2019-07-26 202.21.107.72

Лизенг нэн даруй зогсоо

Avatar

H 2019-07-26 202.21.109.93

Gazariin naimaachidiin alsaa bodoogui zambaraagui gazar olgoltoos bolj jiriin irged n hohiroh ymda s** hotiin tov ch geltgui zahiin horoolold ch zogsool baihgui horoolol dotroo tugjirch bna

Avatar

dd 2019-07-26 49.0.137.181

ene mini asuudal bish bna. bi dugui unadag

Avatar

ZOCHIN 2019-07-26 66.181.190.218

METRO XVITEN UUR AMISGALTAI MONGOLD IX XEREGTEI BNA YADAJL DULAAXAN AVTOBUS METROGOO XVLEEXED DAARAXGVI

Avatar

м 2019-07-26 124.158.107.35

зарим гудамжийг нэг чиглэлийн хөдөлгөөнтэй болгож байгаатай уялдуулан замын хоёр талын хажууг зогсоол болгож төлбөр авах хэрэгтэй байна

Avatar

zochin 2019-07-26 66.181.184.176

Huduu l garch amidarhaas.UB tam bolee

Avatar

Зочин 2019-07-26 203.91.115.41

Анхнаасаа хотын төвийн газрыг замбараагүй авилгаар өгснөөс болж ийм болсон МЭнхболдын үeд арай дэндүү газар олгож зам өргөсгөх зайгүй болсон

Avatar

Bol 2019-07-26 203.91.115.44

Zamaa saijruul urgusug. Niitiin teevree hurteemjtei hun zorchih taatsi nuhtsuliig burduul

Avatar

asd 2019-07-26 142.127.217.114

Huuchin mashin oruulhaa l bolicih delhiin buh ulstai adil, tegvel buh asuudal shiidegdene.

Avatar

иргэн 2019-07-26 202.170.80.25

машин унахыг нь багасгая гэвэл хамгийн түрүүнд нийтийн тээврээ хөгжүүлээч ээ.
Одоо сургууль цэцэрлэг ороо л өглөө оройдоо автобус олдохгүй. Өвлийн хүйтэнд хөлдөж үхэхээ шахдаг шүү дээ. НИЙТИЙН ТЭЭВЭР хангаллтай тогтмол цагтаа явдаг, хүрэлцээ сайтай бол хэн ч бензин тос, цаг, мөнгөө үрээд машин унахгүй ш дээ. Одоо ингэж бүсчлэл тогтоогоод бас сайн үр дүнд хүрэхгүй магадгүй явж болох хэсгээрээ бүүр ч илүү түгжирэх л байх гэж бодож байна.

Avatar

Зочин 2019-07-26 122.201.31.171

Хүн бүхэнд таалагдах арга хэмжээ гэж байдаггүй, олонхийн эрх ашгийг бодож эрс арга хэмжээг заавал авах хэрэгтэй. Бүсчлэл ба төлбөртэй зогсоол зөв. Дээр нь жилд авдаг агаарын бохирдлын төлбөрөө жижиг машинд 100,000-200,000 том тэрэгт 500,000 төг болгож өсгөх хэрэгтэй. Ер нь төв суурин газар амьдарна гэдэг үнэтэй гэдэг хаана ч байдаг зүйл гэдгийг бүгд ойлгох хэрэгтэй

Avatar

Зочин 2019-07-26 66.181.178.189

ЖИЛИЙН 1-2 САЯ ТӨГРӨГ ХУРААГААД ЗАМЫГ БАРИАЧ ДЭЭ . 5САЯ ХҮНТЭЙ ХОТЫН ЖИШГЭЭР ЗАМАА ӨРГӨСГӨӨД ,ГҮҮР ,ДАВХАР ЗАМ БАРИХ ХЭРЭГТЭЙ . ЭНЭ ОЛОН МАШИН БАГТАХААСАА НЭГЭНТ ӨНГӨРСӨН ТУЛ ТЭР МӨНГИЙГ АХИУХАН ТАТААД ЗАМАА БАРЬ

Avatar

Зочин 2019-07-26 66.181.167.246

zuv demjij baina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж