Цахим сүлжээ 2019 оны байдлаар | News.MN

Цахим сүлжээ 2019 оны байдлаар

Хуучирсан мэдээ: 2019.07.26-нд нийтлэгдсэн

Цахим сүлжээ 2019 оны байдлаар

Цахим сүлжээ 2019 оны байдлаар

Орчин үеийн мэдээлэл технологи хөгжсөн эрин үед бидний амьдрал цахим сүлжээтэй салшгүй нягт холбоотой болсон билээ. Ажил, амьдрал, нөхөрлөл, хайр дурлал гээд цахим сүлжээнээс хамааралгүй зүйл бараг үгүй болж байгаа гэхэд хилсдэхгүй. Тиймээс бидний өдөр тутмын амьдралын нэгэн хэсэг болсон цахим сүлжээний талаар сонирхолтой тоо баримт багцлан хүргэе. Доорх тоо баримтууд нь шинэчлэгдсэн буюу 2019 оны үзүүлэлтүүд юм.

ФЭЙСБҮҮК

Бидний өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон фэйсбүүк цахим сүлжээг анх 2004 онд Харвардын их сургуулийн оюутан Марк Зукерберг зохион бүтээсэн. Тухайн үед зөвхөн Харвардын оюутнууд ашиглах боломжтой байж байгаад 13-аас дээш насны, баталгаат  и-мэйл хаягтай хэн бүхэн ашиглах боломжтой болсон. Ийнхүү 15 жилийн хугацаанд фэйсбүүк дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй цахим сүлжээ болон өргөжжээ.

  • Сард 2,4 тэрбум хүн идэвхтэй хэрэглэж байна
  • Өдөрт 1,6 тэрбум хүн идэвхтэй хэрэглэдэг
  • Фэйсбүүк хэрэглэгчдийн 88 хувь нь гар утаснаас холбогддог
  • Нэг хүний фэйсбүүк ашиглаж буй дундаж хугацаа өдөрт 58 минут
  • Өдөрт дунджаар 300 сая орчим зураг фэйсбүүкт нийтлэгддэг
  • Нэг секунд тутамд 5 шинэ хаяг нээгддэг
  • Фэйсбүүк хэрэглэгчдийн 30 орчим хувь нь 25-34 насныхан
  • Нийт видео бичлэгийн үзэлтийн тоо өдөрт 8 тэрбум орчим

YOUTUBE СУВАГ

Цахим төлбөрийн системийн “PayPal” компанид ажилладаг байсан Стив Чен, Чад Харли, Жауэд Карим нар уг цахим сүлжээг 2005 онд бүтээжээ. Одоогоор дэлхийн гурав дахь том цахим сүлжээ юм.

  • Сард 1,9 тэрбум бүртгэлтэй хэрэглэгч “Youtube” сувагт зочилдог
  • Өдөрт 149 сая хүн нэвтэрдэг
  • Нэг хүн өдөрт дунджаар 40 минутыг “youtube”-ээс бичлэг үзэхэд зарцуулж байна
  • Нэг өдрийн хандалтын тоо өдөрт 5 тэрбум
  • Нэг минутанд 300 орчим цагийн видео бичлэг нийтлэгдэж байна.

 

WHATSAPP АППЛИКЭЙШН

Анх 2009 онд Жан Коум, Брайн Актон нар ухаалаг гар утсанд зориулан зохион бүтээсэн цахим шуудан солилцох аппликэйшн. Хожим фэйсбүүк компани худалдан авсан.

  • "WhatsApp"-ийг сард 1,5 тэрбум хүн идэвхтэй хэрэглэдэг
  • Харин өдөрт 1 тэрбум хүн идэвхтэй хэрэглэдэг
  • Үүний 20 орчим хувь нь АНУ-ын хэрэглэгчид байдаг
  • Өдөрт 1 сая орчим хүн шинээр бүртгүүлдэг
  • Өдөрт 60 тэрбум орчим текст мессеж буюу цахим шуудан илгээгддэг.

 

ИНСТАГРАМ

Сүүлийн үед залуучуудын салшгүй хэрэглээ болоод буй инстаграм нь мөн л фэйсбүүк компанийн өмч. 2010 онд Кэвин Систром, Майк Крэйгер нар зохион бүтээж, 2012 онд фэйсбүүк компани худалдан авчээ. Зураг, бичлэгээ бусадтай хуваалцах боломж олгодог уг сүлжээ есөн жилийн дараа буюу 2019 онд дараах үзүүлэлттэй байна.

  • Сард 1 тэрбум орчим хүн идэвхтэй хэрэглэдэг
  • Өдөрт 600 сая орчим хүн идэвхтэй хэрэглэж байна
  • Өдөрт 500 сая орчим стори /түр хугацаанд зураг болон бичлэгээ нийтлэх/ нийтлэгддэг
  • Өдөрт 95 сая зураг нийтлэгддэг
  • Өдөрт 4,2 тэрбум лайк дарагддаг
  • Нийт инстаграм хэрэглэгчдийн 32 хувь нь 18-29 насны залуус байна

 

ТВИТТЕР

Твиттер цахим сүлжээг 2006 оны гуравдугаар сард Жак Дорси, Биз Стөүн, Эван Уиллиамс нар анх танилцуулсан. Уг сүлжээгээр дамжуулан хүссэн хүн бүр дэлхйин өнцөг булан бүрт болж буй үйл явдлын талаар цаг алдалгүй мэдээлэл авч, хэн нэгний хэлсэн үгийг шууд хүлээн авах боломжтой.

  • Сард 330 сая хүн тогтмол хэрэглэдэг
  • Өдөрт 134 сая хүн идэвхтэй ашигладаг
  • Зөвхөн АНУ-д л гэхэд сард 68 сая идэвхтэй хэрэглэгч байдаг
  • Өдөрт 460 мянган хүн шинээр бүртгүүлдэг
  • Өдөрт 140 сая жиргээ нийтлэгддэг
  • Нэг хэрэглэгчийн дундаж дагагчийн тоо 208

SNAPCHAT

Дүрсэн мессеж солилцох зорилго бүхий снапчат аппликэйшнийг 2011 онд Стэнфордын их сургуулийн оюутнууд болох Бобби Мурпи, Эван Спигел, Режжи Браун нар зохион бүтээсэн. Стэнфордын их сургуулийн оюутан Режжи Браун ангийн найз Эван Спигелтэй завсарлагааны цагаар ярилцаж суухдаа, олон нийт хоорондоо гэрэл зургаа хөгжилтэй хэлбэрээр солилцож, текст ч бичих боломжтой аппликейшн байвал хэрхэн хүлээж авах талаар анх хөндсөн гэдэг. Эван Спигел түүний санааг өлгөн авч, улмаар хамтран ажиллах санал тавьжээ. Түүний саналыг Режжи Браун хүлээн зөвшөөрч, программыг нь зохиох, эх кодыг бичих ажилд Браун, Бобби, Эван нар хамтран ажилласан байна.

  • Сард 301 сая хүн идэвхтэй ашигладаг
  • Өдөрт 109 сая хүн тогтмол хэрэглэдэг
  • Зөвхөн АНУ-д өдөрт 77 сая хүн уг аппликэйшнийг ашигладаг
  • Хэрэглэгчдийнх нь 60 хувь нь 18-34 насныхан байна
  • Видео бичлэгийн өдрийн хандалт 10 тэрбум
  • 25-аас доош насны хэрэглэгчид өдөрт 30 минутыг уг аппликэйшнийг ашиглахад зарцуулж байгаа бол 25-аас дээш насныхан 20 минутыг зарцуулдаг
  • Дэлхий даяар нэг өдөрт нийтлэгдэж буй бүх снапуудыг үзэхийн тулд
    950 жил шаардлагатай
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж