Леонардо Де Каприогийн Instagram-ыг оросууд хүсэлтээр “булжээ”

Хуучирсан мэдээ: 2019.07.26-нд нийтлэгдсэн

Леонардо Де Каприогийн Instagram-ыг оросууд хүсэлтээр “булжээ”

Леонардо Де Каприогийн Instagram-ыг оросууд хүсэлтээр “булжээ”

Жүжигчин Леонардо Де Каприогийн Instagram хаяг руу оросууд сүүлийн өдрүүдэд #спастибайкал и #байкалнаш гэсэн хаштагтай олон тооны хүсэлт явуулжээ.

Байгаль нуурын экологийн асуудалд анхаарлаа хандуулж, нуурыг аврахыг гуйсан хүсэлтээ оросууд гол төлөв оросоор бичин илгээсэн аж.

Байгаль нуур орчимд аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж, дэлхийд ховор тооцогдох цэнгэг устай нуурыг бохирдуулж, экосистемийг эвдэж байгаад байгаль хамгаалагчид, нутгийн оршин суугчид ихээхэн санаа зовинож буй юм.

"Лёва, Байгалийг аврах хэрэгтэй байна #save_baikal" хэмээн nezabydka_khv хаягтай хэрэглэгч бичсэн бол "Леонид, чи "Титаник"-ийг санаж байгаа биз дээ, Байгальд маань тийм явдал битгий тохиолдоосой, нуурыг минь авраач, чи чинь орос угсаатай хүн шүү дээ” гэж dvurechenskaia21 хаягаас, "Лео! Дэлхийн төлөө хэрэгтэй зүйл хийх цаг боллоо. Байгалийг аврахад бидэнд туслаач, бид ачийг нь хариулна, зүгээр л гуй” гэж xalat_xalaty_xalat_savebaikal хаягаас тус тус бичжээ.

Ихэнх нь Каприог Орост ирж, Байгаль нуурыг өөрийн нүдээр харахыг хүссэн байна.

Леонардо Ди Каприогийн өвөг дээдэс орос гаралтай. Бас тэрбээр сүүлийн үед байгаль, экологийн төлөө идэвхтэй тэмцэгч болсон нь ийнхүү оросууд түүнд хандах шалтгаан болжээ. Сүүлийн 20 жилийн турш Каприо байгаль орчныг хамгаалах янз бүрийн төсөлд 100 орчим сая ам.доллар зарцуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж