Ньюс хөтөч: Элэгний В, С вирусын үнэ төлбөргүй үзлэг хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.07.26-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Элэгний В, С вирусын үнэ төлбөргүй үзлэг хийнэ

Ньюс хөтөч: Элэгний В, С вирусын үнэ төлбөргүй үзлэг хийнэ

"Ньюс" агентлаг өнөөдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна. 

09.00 цагт

-П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт “Судасны хэт авиан оношлогоо” олон улсын сургалт эхэлнэ. Утас: 91110769

09.30 цагт

-Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт “Газрын цахим бирж"-ийн нээлт болно. Утас: 88049313

10.00 цагт

-Төрийн ордонд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудлын талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

11.00 цагт

-“Үндэсний мэдээллийн төв”-д албан үүргээ гүйцэтгэж яваад хохирсон онцгой байдлын аврагчдын ар гэрийнхэн Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.

11.00 цагт

-Тээврийн цагдаагийн албаны байранд Албан журмын даатгагчдын холбооноос зам тээврийн ослын даатгалыг цахим хэлбэрт шилжүүлэх талаар мэдээлнэ.

-Сүхбаатарын талбайд “Дэлхийн Хепатитийн өдөр”-ийн хүрээнд элэгний В, С вирусын шинжилгээ авч, нарийн мэргэжлийн эмч нар төлбөргүй үзлэг хийнэ.

11.30 цагт

-ХХААХҮЯ-нд ЖДҮХС-гийн зээлийн шалгаруулалтын талаар мэдээлнэ. Утас:88087892

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж