АНУ-ын Сангийн сайд ирэх долоо хоногт Хятадад айлчилна

Хуучирсан мэдээ: 2019.07.25-нд нийтлэгдсэн

АНУ-ын Сангийн сайд ирэх долоо хоногт Хятадад айлчилна

АНУ-ын Сангийн сайд ирэх долоо хоногт Хятадад айлчилна

АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин хоёр орны хооронд үүсээд буй худалдааны дайныг төгсгөл болгох зорилготой хоёр өдрийн хэлэлцээ хийхээр БНХАУ-д ирэх долоо хоногт айлчлахаа мэдэгджээ.

Тэрбээр “CNBC” сувагт ярилцлага өгөхдөө “Би Хятадын төлөөлөгчидтэй “маш олон асуудал” хэлэлцэхээр төлөвлөж байгаа ч Цагаан ордонд яригдсан бүх асуудал бүрэн шийдэгдэнэ гэж найдахгүй байна” гэж ярьсан байна.

Цагаан ордноос “Хоёр орны худалдааны харилцааг сайжруулах зорилготой хэлэлцээний үеэр худалдааны алдагдал, технологийг хүчээр шилжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцэнэ” гэж мэдэгджээ.

Удахгүй болох яриа хэлэлцээ нь өнгөрсөн тавдугаар сард хоёр орны анхны нүүр тулсан уулзалт амжилтгүй болж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадыг амлалтаа биелүүлээгүй гэж буруутгасны дараа болох анхны уулзалт юм.

Трамп, Хятадын дарга Ши Жиньпин нар өнгөрсөн сард Японд уулзаж, дайсагнасан үйлдлээ зогсоох тохиролцоонд хүрсний дүнд хоёр гүрэн яриа хэлэлцээгээ сэргээхээр ажиллаж буй билээ.

Хоёр улс хоёр талт худалдааны 360 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний тарифыг нэмэгдүүлсэн бөгөөд дайсагналаа зогсоосон ч Трамп Хятадын бараа бүтээгдэхүүний тарифыг өсгөнө гэж сүрдүүлсэн юм. Ирэх Мягмар гаригт Шанхайд эхлэх хэлэлцээнд Мнучиныг АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхизер дагалдан явах аж.

Энэ удаад хэр тохиролцоонд хүрч чадахаас шалтгаалан хоёр орны дараагийн хэлэлцээ Вашингтонд болох магадлалтай юм байна. АНУ, Хятадын өндөр албан тушаалтнууд Шанхайн хэлэлцээг эхлүүлэхийн тулд сүүлийн долоо хоногт хоёр ч удаа утсаар ярьжээ.

Эх сурвалж: THE VOICE OF AMERICA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж