АНУ Facebook компанийг таван тэрбум ам.доллароор торголоо

Хуучирсан мэдээ: 2019.07.25-нд нийтлэгдсэн

АНУ Facebook компанийг таван тэрбум ам.доллароор торголоо

АНУ Facebook компанийг таван тэрбум ам.доллароор торголоо

АНУ-ын Холбооны худалдааны комисс Facebook компанийг таван тэрбум ам.доллароор торголоо. Тодруулбал, тус комиссын зүгээс "Facebook компанийг таван тэрбум ам.доллароор торгохоор тохиролцож, хэлэлцээ хийсэн. Facebook нь хэрэглэгчдээ хуурч, хувийн мэдээллийг нь задруулсан тулд ийнхүү торгож байгаа" гэв.

Үүний зэрэгцээ, Facebook компани 2012 онд байгуулсан хэлэлцээрийг зөрчсөн гэж үзжээ. АНУ-ын Холбооны худалдааны комиссоос тус компанийг хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг хамгаалах чиглэлд хамгаалалтаа сайжруулахыг зөвлөжээ.

2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дональд Трампын штабт зөвлөгөө өгч байсан Их Британийн Cambridge Analytica судалгааны байгууллага нь Facebook компанийг хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг задруулсан хэрэгт буруутгаж, 2018 оны гуравдугаар сараас мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн билээ. Cambridge Analytica нь Facebook-ийн 87 сая хэрэглэгчийн мэдээлэлд тулгуурласан дээрх дүгнэлтийг хийжээ.

Сануулахад, өнгөрсөн жил Европын холбоо Google компанийг монополийн эсрэг хуулийг зөрчсөн хэмээн 5.1 тэрбум ам.долларын торгууль ногдуулж байсан удаатай.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж