Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2019 онд аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ түвшинд хүргэж, аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын зочлох үйлчилгээний төрөлжсөн 10-12 сургалтын хөтөлбөрийг боловсруулж, зөөгч, бартендер, бариста, өрөөний болон гэрийн үйлчлэгч, тогооч, жолооч, ачаа зөөгч хаалгач гэсэн 9 мэргэжлээр орон нутгийн иргэдэд мэргэжил олгох болон мэргэшүүлэх сургалтыг Улаанбаатар хот, 21 аймагт өнгөрсөн 5 дугаар сарын 25- 6 дугаар сарын 25-н хүртэлх нэг сарын хугацаанд зохион байгуулж үр дүнгийн мэдээллийг хүлээлгэн өглөө.
Сургалтыг анх удаа олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан аялал жуулчлалын 10 мэргэжлийн ажлын байрны дүрэм, сургалтын хөтөлбөрийн дагуу “үнэ төлбөргүй”, “мэргэжлийн сургагч багш нар” явуулсан бөгөөд 21 аймаг нийслэлийн хэмжээнд нийт 10 мянга гаруй иргэд төрөлжсөн сургалтад хамрагдаж гэрчилгээгээ гардан авсан юм.
Сургалтад хамрагдсан 10 мянга гаруй иргэд орон нутаг болон нийслэлийн хэмжээнд үйл ажиллагааг явуулж буй аялал жуулчлалын компани, жуулчны баазуудад ажиллах бүрэн боломжтой болж байгаагаараа онцлог бөгөөд тус салбарын хүний нөөцийн чадамж нэмэгдэж байгаа нь ихээхэн онцлог юм.
Мөн энэ удаагийн сургалтаар хамрагдсан нийт иргэдийг “Харилцаа, хандлага”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”-н сургалтад нийтээр нь хамруулан үйлчилгээний чанарыг сайжруулах, ажлын байран дахь эрүүл, аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөг үзүүлсэн гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж буй юм.
Холбоотой мэдээ