Туркт Беларусийн дипломатч буудуулжээ | News.MN

Туркт Беларусийн дипломатч буудуулжээ

Туркт Беларусийн дипломатч буудуулжээ

Туркт Беларусийн дипломатч буудуулжээ

Туркийн нийслэл Анкара хотод нэгэн этгээд Беларусийн Элчин сайдын яамны Захиргааны асуудал эрхэлсэн дарга Александр Поганшевыг бууджээ. Хохирогч цээжин тус газраа хоёр удаа буудуулж, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж.

Хэвлэлд мэдээлснээр, гэмт этгээд Поганшевын хөрш, цэргийн алба хаагч байж байгаад тэтгэвэртээ гарсан нэгэн бөгөөд хохирогчийг буудсаныхаа дараа амиа егүүтгэжээ. Беларусийн Гадаад хэргийн яамнаас сэтгэцийн өөрчлөлттэй этгээд дипломатчийн амь насанд халдахыг завдсан тухай мэдээлсэн талаар “The Hurriyet” мэдээлсэн байна.

Туркийн Гадаад хэргийн сайд Мевлут Чавушоглу долдугаар сарын 24-ний Лхагва гаригийн өглөө гарсан, Беларусийн дипломатчид халдсан хэрэг нь улс төрийн ямар нэгэн зорилгогүй хэмээн мэдэгджээ. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдэгдэлд "Беларусийн дипломатчийг хөнөөхийг завдсан нь "ердийн гэмт хэрэг" гэж Чавушоглу мэдээллээ” хэмээн тэмдэглэсэн байна.

Мөн Чавушоглу Поганшевын эмчлүүлж байсан эмнэлэг дээр ирээд, сэтгүүлчдэд "Энэ хэрэг ямар нэгэн улс төрийн зорилгогүй, хөрштэйгээ хувийн таагүй харьцаатай байснаас үүдэлтэй” гэж хэлжээ. Мөн тэрбээр Беларусийн хамтрагч Владимир Макейтай утсаар ярьж, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган эл хэрэгт мөн анхаарал хандуулж байгааг мэдэгдсэн байна.

Өмнө нь буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Турк дэх ОХУ-ын Элчин сайд Андрей Карлов Анкарад буудуулж амиа алдсан билээ. Түүнийг цагдаагийн ажилтан асан Мевлет Мерт Алтандыш буудсан бөгөөд түүнийг орон нутгийн аюулгүй байдлын албаныхан тэр даруй устгасан байдаг. ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас эл хэргийг "террорист халдлага" хэмээн нэрлэсэн бөгөөд хохирогчийг “Оросын баатар” цолоор шагнасан билээ.

Эх сурвалж: HURRIYET DAILY NEWS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж