"Орос бол түрэмгийлэгч гэж хэлснийхээ төлөө уучлалт гуйх ёстой"

Хуучирсан мэдээ: 2019.07.25-нд нийтлэгдсэн

"Орос бол түрэмгийлэгч гэж хэлснийхээ төлөө уучлалт гуйх ёстой"

"Орос бол түрэмгийлэгч гэж хэлснийхээ төлөө уучлалт гуйх ёстой"

ОХУ-ын Төрийн Думын спикер Вячаслав Володин Гүржийн Ерөнхийлөгч оросын эсрэг үг хэлснийхээ төлөө уучлал гуйхыг шаарджээ.

Тэрбээр Салом Зурабишвилиг  “Орос бол түрэмгийлэгч, Гүржийн газар нутгийг булаан эзлэгч гэж хэлснийхээ төлөө ОХУ-ын ард иргэдийн өмнө уучлал гуйх ёстой. Хэрэв олон нийтийн мэдээллийн хэрэгслээр буруу зүйл ярьсан бол, мөн л олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж хариуцлагаа хүлээх хэрэгтэй” гэж “Россия 24” сувагт ярьсан байна. Володин цааш хэлэхдээ “Гүрж улс Оросоос юу ч аваагүй юм шиг, хоёр улсын харилцаанд ингэж сэв суулгасан зүйл хэлж болохгүй” хэмээн ундууцжээ.

Үүний өмнө Гүржийн удирдагчдын Оросын эсрэг хийсэн мэдэгдлүүдээс болж тус улсын Төрийн Думд Гүржийн эсрэг хориг тавих тухай хүртэл хэлэлцэх асуудал яригдсан. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Гүржийн ард түмний төлөө, тэднийг хүндэтгэн үзээд хоригийн асуудлыг дэмжээгүй юм.

Эх сурвалж: www.vazhno.ru

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж