"Coca Cola" спиртийн агууламжтай ундаа гаргахаа зарлажээ

Хуучирсан мэдээ: 2019.07.25-нд нийтлэгдсэн

"Coca Cola" спиртийн агууламжтай ундаа гаргахаа зарлажээ

"Coca Cola" спиртийн агууламжтай ундаа гаргахаа зарлажээ

“Coca Cola” компани түүхэндээ анх удаа спиртийн агууламж бүхий ундаа гаргахаар болсноо зарлажээ. Гэхдээ “Lemon-do” нэртэй уг ундаа нь дахиад л зөвхөн Япон улсад худалдаалагдах аж. Тус компанийн Япон дахь салбар үргэлж шинэ содон бүтээгдэхүүн туршин гаргадгаараа алдартай. Ингэснээр өрсөлдөөн ихтэй том зах зээлд тогтвортой оршин тогтнож чаддаг байна. Өмнө нь мөн л Япон улс дахь салбар тунгалаг, өнгөгүй кола ундааг хэрэглэгчдэд хүргэсэн нь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн.

Нимбэгийн амттай, 3-7 хувийн, гурван төрлийн спиртийн агууламжийн сонголттой энэхүү ундааг аравдугаар сараас эхлэн худалдаалах юм байна. Анх энэ оны тавдугаар сард тус ундааг Японы өмнөд нутгаар туршилтын шугамаар худалдаалж байжээ.

Японд худалдаалагддаг “chu-hi” хэмээх спиртийн агууламжтай хийжүүлсэн ундаанаас санаа авч дээрх ундааг бүтээсэн аж. Энэхүү ундаа Японд их эрэлттэй байгаа бөгөөд шар айрагнаас илүү хямд, спиртийн агууламж бага, олон сонголттой учир хүмүүс шар айрагны оронд их хэрэглэдэг аж.

Мөн “Coca Cola” компанийн өөр нэгэн бүтээгдэхүүн олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа нь кофены амттай “Coca Cola With Coffee” юм. Энэ ундааг 2019 оны эцэс гэхэд 25 орны зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж