Ц.Даваасүрэн: “Хотгойдын хурд-IV” даншиг наадмын нээлт шөнө болох гэж буйгаараа Монголдоо анхных  | News.MN

Ц.Даваасүрэн: “Хотгойдын хурд-IV” даншиг наадмын нээлт шөнө болох гэж буйгаараа Монголдоо анхных 

ДАВААСҮРЭН

Ц.Даваасүрэн: “Хотгойдын хурд-IV” даншиг наадмын нээлт шөнө болох гэж буйгаараа Монголдоо анхных 

Ц.Даваасүрэн: “Хотгойдын хурд-IV” даншиг наадмын нээлт шөнө болох гэж буйгаараа Монголдоо анхных 

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Эрчим хүчний сайд, “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны тэргүүн Ц.ДАВААСҮРЭН-тэй "Хотгойдын хурд" наадмын талаар ярилцлаа.


– Хэдхэн хоногийн дараа “Хотгойдын хурд”-4 даншиг наадам болох гэж байна. Энэ баяр наадмыг анх санаачилж байсныг хүмүүс сайн мэднэ. Ямар зорилго, агуулгаар анх зохион байгуулж байсан талаарх түүхээсээ хуваалцахгүй юу?

-Би анх 2004 онд аймгийнхаа уячдын холбооны тэргүүнээр сонгогдоод Монголын уячдын холбооны тэр үеийн удирдлагуудтай уулзахад “Баян-өлгий, танай аймаг бүсийн наадам аваагүй байгаа шүү, mанайх чинь Хотгойдын унага, тэсийн хурдан удмын нутаг шүү дээ” гэж байсныг санаж байна. Энэ даалгаварыг 2007 онд биелүүлж, нутагтаа анх удаа Хангайн бүсийн даншиг Хотгойдын хурд-1 санаачлан нутгийн бизнесмен залуустайгаа хамтран зохион байгуулсан. Энэ нь “Дэлтэй цэнхэр” Морин спорт уяачдын холбооны тэргүүний хувьд хийсэн анхны том ажил байлаа. Нутгийн зон олны талархал хүлээсэн баяр наадам болж чадсан гэж боддог.

– Энэ уралдааныг яагаад "Хотгойдын хурд" гэж нэрлэсэн юм бэ?

-Харин нэрний хувьд жаахан шүүмжлэл гарч байсан санагдана. “Хотгойдын хурд гэлээ, олон ястны нутаг шүү дээ” гэсэн. Наадам маань морин уралдаан учраас манай аймгийн морин уралдааны түүхтэй холбохоос өөр арга байгаагүй. Морин уралдаан талаас монголын уячид манай аймгийг хотгойдын унага, дэлтэй цэнхэр буюу дархад цагаан адуу гэдгээр л мэддэг. Тийм учраас энэ бүхнийг бодолцож холбооныхоо нэрийг “Дэлтэй цэнхэр”, бүсийн уралдаанаа “Хотгойдын хурд” гэж нэрлэсэн түүхтэй. Энэ нэрүүдийг бас дээд холбооны удирдлагуудтайгаа зөвшилцөж өгсөн.

– Засгийн газрын тогтоолоор бүсийн наадмыг нутагтаа анх зохион байгуулж чадсан байх аа?

-Тиймээ, 2007 онд "Хотгойдын хурд" хангайн бүсийн хурдан морины уралдааныг анх удаа нутагтаа зохион байгуулсан. 17 аймгийн уяачид хурдан хүлгүүдийнхээ хамт ирж оролцсон энэ уралдаан тухайн үедээ л хамгийн өргөн цар хүрээтэйд тооцогдож байлаа. Өмнө нь бусад аймгуудад зохиогдож байсан бүсийн наадмууд ийм өргөн цар хүрээтэй болж байгаагүй юм билээ.

– Бай шагналын хувьд ч өндөр байсан. Түрүү морьдоо пургон машинаар байлж байсан байхаа?

-Өөрөө сайн санаж байх чинь. Нас болгоны түрүүгээ пургон автомашинаар байлсан. Одоогийн ханшаар бол 30 сая төгрөг гэсэн үг л дээ. Тэр нь ч нөлөөлсөн байх, нөгөө талаараа Хөвсгөлд анх удаа бүсийн уралдаан зохион байгуулагдаж байгаа гэдэг нь ч нөлөөлсөн байх. Ямартаа ч улсын цолтой том том уяачид манай нутагт ирж наадан, хурдан хүлгүүдээ уралдуулсан юмдаг. Нутагтаа зохиогдсон бүсийн наадмаас манай уяачид гуравхан айраг хүртэн бүх түрүүгээ алдчихсан. Түүнээсээ ихээхэн сургамж авч, бид хаахна явна вэ гэдгээ мэдсэн байх. Түүнээс хойш уячид маань адууныхаа чанарыг сайжруулах, уяачдынхаа ур чадварыг нэмэгдүүлэх тал дээр ихээхэн хичээл зүтгэл, чармайлт гаргасан.

Холбооны зүгээс ч гэсэн бодлогын хэмжээнд дэмжсэн. Гурван жилийн дараа 2010 онд "Хотгойдын хурд-2" бүсийн уралдааныг зохион байгуулахад манайхан долоон айраг, түрүүг нутагтаа үлдээж чадсан. Харин 2013 онд болсон "Хотгойдын хурд-3" хангайн бүсийн морин уралдаанд 2 түрүү, 14 айраг авч амжилт нь дээшилсэн байдаг юм.

Мөн 2017 онд манай аймагт болсон Дэлтэй цэнхэрийн хурд-2017 хаврын бүсийн уралдаанаас манай уяачид 4 түрүү, айраг хүртэж амжилт маань ахисан.

Энэ юу хэлээд байна вэ гэхээр “Хотгойдын хурд” бүсийн уралдаан Хөвсгөлийн уяачдыг газар газрын уячдын морь уях эрдэм ухаан, арга туршлагаас суралцаж ур чадвараа нэмэгдүүлж, адууны удам угшлыг сайжруулахад томоохон түлхэц болсоныг харуулж байгаа юм. Ер нь бүсийн уралдаан зохион байгуулахын гол ач холбогдол энэ л дээ.

– Мөн эдийн засгийн хувьд ч гэсэн. Аймаг, орон нутгийн орлогод хувь нэмэр оруулдаг байх аа?

-Тийм шүү. Санал нэг байна. Өмнө болсон бүсийн уралдаануудын үеэр манай аймгийн бэлэн мөнгөний АТМ машинууд хоосорч, колонкуудын бензин шатахуун шавхагдаж байлаа. Ийм хэмжээний мөнгө орж ирсэн хэрэг. Өргөн хэрэглээний бараа, хуушуур, бууз, мал мах гээд олон зүйл борлогдож байгаа. Энэ бүхэн иргэдийн маань амьдралд тус нэмэр өгч байдаг. Томоохон спортын наадмыг дагаж эдийн засгийн ач холбогдол байдаг учраас гадаад улс орнуудад Олимп авах гэж бөөн өрсөлдөөн болдог.

– Уралдааны тоо олширч, бай шагнал нь өндөрсөхөд уяачдын чадварт мэдэгдэхүйц нөлөөлдөг биз дээ?

-Морин уралдаан гэдэг спортын нэг төрөл. Тэр талаасаа бол би тийм гэж хэлэх байна. Олон тэмцээнд оролцох тусам сургамж авч, туршлагажина. Залуус урам орж морь сонирхох нь ихэсч байна. Жишээ нь, манай Тариалан сумын Ариуннаран тэргүүтэй залуус хаанахын хэнээс ч дутахгүй морио уяж, айрагдуулж байна. Манай тод манлай уяач, Тариалан сумын харъяат Г.Доржпүрэв гуайн хаялага, нөлөө юм даа. Ер нь манайхан хаана ч очоод уралдсан айраг түрүү авчихдаг болжээ. Тухайлбал, Улсын наадамд манай холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсын манлай уяач Т.Болдбаатарын халиун азарга хоёр түрүү, хоёр айраг, Их хурдын аман хүзүү, Монгол улсын алдарт уяач Ч.Цэрэнбат Их хурд-8 уралдааны шигшмэлийн шигшмэл насны түрүү, аман хүзүү, Рашаанд сумын уяач А.Билигүүдэй улсын наадмын Соёолон насны түрүү, Улсын тод манлай уяач Г. Доржпүрэв хязаалан түрүү, Их хурд-8-ын азарган насны айраг тус тус аваад байна. Энэ жилийн улсын баяр наадмаар гэхэд Д. Даяндэмэдийн хязаалан түрүү, эрлийз насны ангилалд Л.Ганболдын үрээ түрүү, Ч.Цэрэнбатын азарга аман хүзүү, Ганболдын үрээ аман хүзүү авлаа. Өмнөх наадмуудад Б.Ганбаярын эрлийз хээр үрээ хоёр удаа айрагдаж байв. Сүүлийн 3 жил бүх бүсийн наадмуудад манай уяачид очиж айраг, түрүү авсан. Сүхбаатар, Хэнтий, Баян-Өлгий, Архангай, Сэлэнгэ аймгуудад болсон бүсийн наадмуудаааас манайхан олон түрүү, айраг хүртлээ. Жишээ нь, Архангайд 2013 онд болсон хангайн бүсийн морин уралдааны дааганы эхний дөрвөн айргийг манай уяачид авч байлаа. Сэлэнгийн 2017 оны Хойд бүсийн морин уралддаанд Ч.Цэрэнбат 2 түрүү, 2 айраг хүртэж байх жишээтэй. Зүүн бүсээс гэхэд манай уяачид 3 түрүү хүртсэн санагдана. Ингээд дурдбал урт жагсаалт гарахаар болжээ.

Бүсийн уралдаан зохион байгуулах нь нутгаас улсын алдар цолтой уяачид төрөхөд томоохон түлхэц болдог. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд манай аймгаас анхны Тод манлай уяачаар Г.Доржпүрэв, Монгол улсын Манлай уячаар Т.Болдбаатар, Монгол улсын Алдарт уячаар Ч.Цэрэнбат, Д.Бадрах, Г. Батболд нар тодроод байна.

Энэ бүх амжилтууд манай уяачдыг довноосоо гарч уралдаж эрийн цээнд хүрснийг харуулж байгаа юм. Ний нуугүй хэлэхэд анх уяачдын холбооны ажлыг авчихаад улс, бүсэд түрүүлж айрагдуулах хүртэл хол байна даа л гэж бодож байлаа. Одоо бол хаана ч очоод айрагдаж байгаа тэд нараараа бахархаж, самсаа шархируулан суудаг болжээ.

– Та бүхэн өмнө 3 удаа энэ том бүсийн уралдааныг зохион байгуулж байсан. Тэгвэл энэ удаагийн наадмын онцлог юу байх вэ? Монгол Улсын Засгийн Газрын тогтоол гарсан уу?

-Засгийн газраас шийдвэр гаралгүй яахав. ЗГ-ын 2019 оны 134 зүгээр тотоолоор Хангайн бүсийн морин уралдааныг Хөвсгөл аймагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн байгаа. Засгийн газрын хуралдаан дээр нилээдгүй өрсөлдөөн болж байж шийдэгдсэн. Баяр наадмын комиссын дарга, шадар сайд Ө.Энхтүвшин маань бас хүчин чармайлт гаргасныг дурдах ёстой.

Энэ бүсийн уралдаан маань “Хотгойдын унага” гэсэн түүхэн дуутай даншиг наадам юм. Манай даншиг бусад газрынхаас нээлт болон бусад арга хэмжээгээрээ арай өвөрмөц болдог. Өөрсдийнхөө хэмжээнд “Бага олимп” болгохыг л хичээдэг. Энэ уламжлалаа энэ удаа ч гэсэн хадгална.

Манай нээлтийг үзээрэй. Шөнө зохион байгуулах гэж байгаа. Монголдоо анхных байх болно.

– Энэ удаагийн Хотгойдын хурдад хэдэн насны морьд уралдах вэ? Эрлийз насны уралдаан болох уу?

-Уламжлалт зургаан насны морьд уралдана. Эрлийз насны морьдын уралдаан байхгүй.

– Энэ жилийн бүсийн уралдааны бай шагнал ямар байгаа вэ? Мэдээж хэрэг том даншиг наадам зохион байгуулахад хандивлагчдын оролцоо чухал. Энэ удаагийн наадмыг зохион байгуулахад голлон оролцож байгаа байгууллага хувь хүмүүсийг дурдвал?

– Морины бай шагналын хувьд эхний 5 байрт 10, 5, 3, 2, 1 сая төгрөгийн бай шагнал олгоно.

Энэ том наадмыг зохион байгуулах гол боломжийг хандивлагчид маань бүрдүүлж өгсөнийг онцлон тэмдэглэх байна. Тэдний оролцоогүйгээр наадмын тухай төсөөлөх боломжгүй юм. Наадмын ерөнхий хандивлагчаар Д.Отгонлхагва захиралтай “Монгол майнинг” ХХК, Д.Энхтөр захиралтай “Итгэлт хүлэг” компаниуд оролцож байна. Түүнчлэн Г.Батболд захиралтай “Цагаан-уул магнат” ХХК, Шинэ-идэр сумын харъяат Ч.Батзориг захиралтай “MTU” групп, Монгол улсын манлай уяач Д.Болдбаатар захиралтай Хөвсгөл зам компани Эрдэнэт дэхь Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, Улаанбаатар дахь Галт сумын нутгийн зөвлөлийн дарга Ж.Цогт-Эрдэнэ тэргүүтэй, Цагаан-үүр, Рашаант, Чандмань-өндөр, Бүрэнтогтох сумдын нутгийн зөвлөлүүд, Б.Баянмөнх захиралтай “Мадимос групп”, Т.Төрмөнх захиралтай “Платинум ланд” ХХК, Ц.Амаржаргал захиралтай “Улаан-од” ХХК, Д.Энхтуяа захиралтай “Зос трейд”ХХК, Ч.Пүрэв-осор захиралтай “Төгс засал” ХХК, Х.Буман захиралтай “Бум констракшн” ХХК, Ч.Цэрэнбат захиралтай “Идэр чандмань“ ХХК, Ц.Элбэгзаяа захиралтай “Синчи-ойл” ХХК компаниуд болон иргэн Ж.Жигжидсүрэн, С.Хүрэлбаатар, Л.Нямхүү, Х.Цэгмид, Д.Балдансүрэн нар сэтгэлийн томоохон хандив өргөснийг хэлэх хэрэгтэй.

Мөн “Макс” группын ах, дүү тод манлай уяачид Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд хоёр маань энэ жил хоймор нутагт очиж уралдана, танай уяачдад хүндэтгэл үзүүлж байгаа юм гээд томоохон хандив өргөлөө.

Хотгойдын хурд-4 наадмыг телевизээр улс орон даяар дамжуулах үүргийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл маань дөрөв дэхь удаагаа үүрэх гэж байна. Энэ бол том хандив шүү.

– Та өөрөө улсын наадмаас хоёр ч айраг хүртчихсэн биз дээ?

-Тиймээ. Тожин ногоон азарга, хар морь хоёр маань жил дараалан айрагдаж анх удаа Хөвсгөлөөс төрийн наадамд морь айрагдуулсан уяач болж байсан түүхтэй.

– Та нутгийн бүсийн уралдаандаа морь уяаж ирсэн үү? Наадмын өнгө ямар байна? Ямар морь хурдалж, ямар бөх түрүүлэх бол?

-Сүүлийн жилүүдэд унах хүүхэд, уяачгүй байснаас морьдоо уясангүй. Ажлын зав чөлөө ч болохгүй юм. Давхар дээлтэй сайд үндсэндээ хоёр ажил амжуулах гээд шүүмжлүүлээд байдаг хүн шүү дээ. Гэхдээ ёсыг бодож ”Хотгойдын хурд”-даа 3 насны морьтой ирсэн байгаа. Нутгийн залуу уяасан. Аз нь байвал гайгүй давхих байх. Энэ жилийн уралдаанд манай аймгийн уячид олон айраг түрүү авна аа. Тэд маань чансаагаа шалгах цаг нь ирсэн байна, харъя даа. Бөхчүүдээс хэн нь хийморьтой, бяртай байна тэр нь л түрүүлэх биз ээ.

Бөхийн зохион байгуулалтыг манай Л.Мөнхбаатар гишүүн бүрэн хариуцаж байгаа. Том ажлын ард хамт байж, хариуцлага үүрэлцэж байгаад талархаж байна.

– Та уяач гишүүдийн нэг. Улс төрчид, бизнесменүүд хурдан моринд шимтэж буйг сайшаадаггүй нэг хэсэг бий. Морь уях нь улс төрчийн ёс зүйд харшлах уу?

-Би тэгж боддоггүй. Харин ч эсрэгээрээ, морь сонирхдог гишүүн олон давуу талтай байдаг. Үгүй ядаж л намар болохоор өвлийн бэлтгэл хадлан тэжээл, хашаа хороо гэж санаа зовно. Байгалийн онц аюултай үзэгдэл мэдээгээр зарлахад адуугаа бодно шүү дээ. Товчхондоо мал аж ахуйн салбарыг ойроос мэдэрнэ. Малчдад тулгамдаж байгаа асуудлыг бусдаас илүүтэй ойлгоно.

Миний хувьд морь гэдэг чамирхал эсвэл нэр хүнд олох хэрэгсэл биш. Монгол хүн монгол ахуйтайгаа ойр байж адуунаасаа сайхан энерги авах нь чухал гэж үздэг.

– Та бага насандаа хурдан морь унаж байсан уу?

-Үгүй. Намайг хүүхэд байх үед морин уралдаан одоогийнх шиг өргөн дэлгэр байсангүй. Хонины морь унаж хонь, хургаа эргүүлэхээс хэтрээгүй. Хүүхэд байхад өвөө маань намайг унаг гээд номхон хүрэн морь авч өгсөн юм. Хожим 90 оны эхээр арьс шир цуглуулж явтал танай хүрэн морины шир гээд авчирч тушааж байж билээ. Дэл, сүүлийг нь авч үлдсэн дээ.

Харин манай ээжийн аав морь уядаг байсан юм билээ. Тэр хүнээс л уламжилж ирсэн хэрэг.

– Эцэст нь наадмыг хэрхэн зохион байгуулж буй талаараа уншигчдад сонирхуулахгүй юу. Та бүхнийг харж байхад өдөр, шөнөгүй л ажиллах хэрэг гардаг юм шиг байна?

-Энэ том арга хэмжээг зохион байгуулна гэдэг маш том хариуцлага байдаг. Наад зах нь нутаг усны нэрээ бодохоос эхлээд. Наадмыг санаачлан зохион байгуулагч хүний хувьд нэг, хоёр сарын ажил л болдог юм. Тэгэхгүй гээд ч яах билээ. Би чинь нутгийн иргэдийнхээ төлөө явна гээд хариуцлага үүрч яваа хүн шүү дээ. Тиймээс энэ бол миний хийх ёстой ажил, үүрэг юм.

– Баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил ямар түвшинд байна вэ? Энэ хүрээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд ч хийгдсэн байх аа?

-Бэлтгэл ажил хангагдаад одоогоор 90 орчим хувьтай байна. Зохион байгуулалтын ажлууд барагддаггүй шүү дээ. Наадмыг өндөр түшинд зохион байгуулахын тулд шаардагдах төсөв хөрөнгийг нь шийдэж өгөхөөс гадна маш олон хүний хөдөлмөр зүтгэл энэ ажлын ард байдаг. Зөвхөн нээлтийн ёслолыг зохион байгуулахын тулд талбайн тохижилт, техник тоног төхөөрөмж, тайз дэлгэц хариуцсан инженер техникийн ажилтнуудаас эхлээд маш олон хүн ажиллаж байна. Түрүүн хэлсэнчлэн нээлтийн ёслолоо анх удаа шөнө зохион байгуулах гэж байгаа.

Тиймээс эрчим хүчний сайдын хувьд наадмын талбайн тохижилт, гэрэлтүүлэгт онцгой анхаарч 300-гаад сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн хөл бөмбөгийн талбай болон шинээр байгуулсан “Гэрэлт гудамж”-ийг олон улсын стандартын шаардлага хангасан гэрэлтүүлгээр тоноглоод байна.

Харин энэ далимд хамтран зохион байгуулцсан бүх хүмүүсдээ нутгийн зон олон, уячидынхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Морины босоо цагаан хийморь та бүхнийг минь ивээх болтугай гэж ерөөе.

– Морин уралдааны түүхийг бичилцэж, олон дэвшлийг энэ салбарт гаргаж яваарай. Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

-Баярлалаа, сайхан наадаарай.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-25 103.57.93.251

Тиймээс эрчим хүчний сайдын хувьд наадмын талбайн тохижилт, гэрэлтүүлэгт онцгой анхаарч 300-гаад сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн хөл бөмбөгийн талбай болон шинээр байгуулсан “Гэрэлт гудамж”-ийг олон улсын стандартын шаардлага хангасан гэрэлтүүлгээр тоноглоод байна.

Avatar

Зочин 2019-07-25 103.57.93.251

Тэ.нэгт. Ядаж зөв ярьж сураач, поопоо-э****з насны морьдын уралдаан

Avatar

БОДОЛДОО ЭЗЭН 2019-07-25 183.81.171.2

ШӨНӨ ДӨЛӨӨР БАЛЧИР ХҮҮХЭД , АДГУУС УРАЛДУУЛЖ ЗОВООХ НЬ ДЭЭ ,,,ХАРАНХУЙД МОРНООСОО УНСАН ХҮҮХДИЙГ ЯАХ БОЛ,,, ӨДӨР АВДАГГҮЙ ЮМ ЧИНЬ ШӨНӨ БОЛ ШУУД ХАЯХ БАЙХ ДАА,,,

Avatar

matilda 2019-07-25 156.0.214.25

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ
Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.
Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.
Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.
  3000 – 15,000,000 долларын зээлийн эргэлт
и-мэйл: matildalecoustre@gmail.com
wathsapp: 0022 995 414 913

Avatar

Zochin 2019-07-25 70.69.224.160

Yamar ih mongo be? Ingez tstsaz baisnaas heden ovchind oroogdson yum uu oroh orohgui humuust ogvol ter chin zinheneesee buyn boloh yum bish uu

Avatar

Зочин 2019-07-25 70.69.224.160

Yamar ih mongo be? Ingez tstsaz baisnaas heden ovchind oroogdson yum uu oroh orohgui humuust ogvol ter chin zinheneesee buyn boloh yum bish uu

Avatar

Зочин 2019-07-25 203.91.115.39

Шашны баярыг хориглох хэрэгтэй. Ацаараа даншиг наадам төр шөшин чинь хосолчоогүй юм байгаа биз дээ. Үхсэн хар оркууд

Avatar

Зочин 2019-07-25 202.21.98.138

sangiin yamnaas torson hamgiin tom 2 tenderchin avilgach hulgaich bol hurelbaatar davaasuren 2 monoosoo mon boloi. tsag hugatsaa buhniig haruulna….mulguu uher mongolchuud tedendee hairtiig ni yanam be

Avatar

РАВДАН ГЭШШ 2019-07-25 202.21.96.212

Үхсэн ацныхаа даншиг наадам маадам гэж хуцаад яваад байгаа мал вэ

Avatar

АМ 2019-07-25 66.181.165.246

10%-ийн даваасүрэн.
МОНГОЛ ДАРГА НАР ЭЛДЭВ НААДАМ, ШОУ ХИЙХ, АВИЛГА АВАХДАА МУНДАГ, ТҮРГЭН ШУУРХАЙ ЭНЭ ХОРВООД ХЭНИЙГ Ч УРДАА ОРУУЛАХГҮЙ. УЛС ОРНОО НУРААЧИХААД ИЧИХГҮЙ, МАНДУУЛЖ ӨГНӨӨ ӨӨ ГЭЭД ЭЛИЙРЭЭД БАЙНА. ИРГЭД НЬ ХУУРТАЖ ХАНАХГҮЙ. УГ НЬ ИРГЭД ХЭДЭН КГ ГУРИЛ БУДАА, ХООСОН АМЛАЛТАНД ХУУРТАХАА БОЛИЖ ЭНЭ АВИЛГАЧДЫГ НУРУУН ДЭЭРЭЭСЭЭ СЭГСЭРЭЭД ХАЯЧИХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

иргэн 2019-07-25 150.129.141.195

Сайндаа биш зайлуул, нэг их сүрхий хөдөө мэддэг, морь мал уядаг хүн болж жүжиглэж яваа юм даа, Цаад утга нь ингэж цаад хэдэн оркийнхоо толгойг эргүүлж байгаад дахиад сонгуульд ялчих санаатай, Үүний оронд чи хүний амьдралд хүрсэн жаахан бодит юм ярьж яваач, оркуудтайгаа таарсан тэнэг. Тэгж их зунжин наадамлаад байх баян тарган улсууд уу танай наагуурх оркууд чинь,

Avatar

zochin 2019-07-25 66.181.190.119

Ardiin naadmiig iimerhuu umnuud l gytaaj baigaa um daa.

Avatar

ЖАЛАЙР ЖАМЦАЙ 2019-07-25 64.119.26.8

ДАВААСҮРЭН САЙДЫГ ХҮМҮҮС ЯНЗ БҮРЭЭР ЯРЬЖ МУУЛДАГЧ БОДИТ БАЙДАЛ ДЭЭР ХАРИН ЖИНХЭНЭ ШУДРАГА ХОТГОЙД ХҮН ГЭЖ МИНИЙ ЗҮГЭЭС ҮНЭЛЭХ БОЛСОН. БИ ӨӨРИЙГӨӨ ЗАСАГТ ХАНЫ ХӨХ ХАРЧУУЛЫН УДАМ УЧРААС ЯМАГТ ҮНЭНЧ ШУДРАГА БАЙХЫГ ХИЧЭЭДЭГ БӨГӨӨД ЭНЭ НЬ ЗАРИМ ХҮНД ТААЛАГДАДГҮЙГ БИ САЙН МЭДНЭ. ТАНД САЙ САЙХНЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

Avatar

иргэн 2019-07-25 150.129.141.195

10 хувийн Даваасүрэн гээд алдартай даа,

Avatar

irgen 2019-07-25 202.21.98.138

hotgoiduud chin chinguunjaviigaa manjuudad barij ogson tuuhtei shde ho…..sain muu hosoldog yumaa ho

Avatar

Иргэн 2019-07-25 66.181.184.229

Өглөө бүр ЦС болон бусад объект, нүүрсний уурхайнуудынхаа өргөтгөл засвар өвлийн бэлтгэлийн тухай мэдээлэл авч ажлыг нь газар дээр нь тойрч үзэж шахаж шаардаж байх үүрэгтэй сайд маань дээл хөөргөөд бүсэлчихсэн бүрх малгай хөндлөн тавьчихсан хэзээний малчин уяач шиг морь хөтлөөд цохиж яваа харагдах чинь. Ард чинь хариуцсан ажил үүрэг чинь эзгүйдэж байгаам биш үү Даваасрээн. Эсвэл сайдын ажлаа өгөөд малчин болчихвол яасан юм.Эрчим хүчний салбарт чамайг наадамдаад яв гэж тавиагүй шүү.

Avatar

Зочин 2019-07-25 202.131.228.20

Угаасаа л чадах юм нь энэ шүү дээ. Ийм юмнуудыг яах гэж дээр гаргасан юм.

Avatar

zochin 2019-07-25 66.181.184.247

uls oron yaduu baihad yamar ih jargaj bna aa?

Avatar

Зочин 2019-07-25 103.14.36.6

10 хувийн Даваасүрэн гэж … зүгээр ч нэг нэрлэчихээгүй байх шүү

Avatar

Зочин 2019-07-25 202.126.88.177

Мундаг хүн амжилт хүсье?

Avatar

Зочин. 2019-07-25 202.9.45.126

Нутагын сайд ахад амьжилт!!!.Мундаг шүү!!!.

Avatar

ЗОЧИН 2019-07-25 203.91.115.38

АЙМАГТАА ИЙМ САЙХАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ХИЙЖ ҮЛДЭЭЖ БУЙ САЙДДАА АЙМГИЙНХАА НИЙТ ИРГЭДИЙН ӨМНӨӨС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ

Avatar

Зочин 2019-07-25 202.21.107.116

Хэзээ болох вэ шөнийн ойлголоо

Avatar

Уншигч 2019-07-25 202.9.42.119

Уншиж дуусаад хэзээ хаана болох арга хэмжээ юм бол ойлгосонгүй ээ!

Avatar

Gan 2019-07-25 66.181.187.144

Ene hulgaich poprood ovoo bayrlah mungutei bolj dee mongoliin ediin zasgiig nuraagchidiin neg. Medehgui dee bish medseer baij nuraadag hulgaichdaa

Avatar

Ataarhuu 2019-07-25 203.91.115.38

Bitgii hudlaa h*** ataarhuu n**** mini. Gants mongoloo gsn setgeltei gishuun

Avatar

Зочин 2019-07-25 202.55.188.43

Тэгэж баахан тог үрж яадаг байна аа? Энэ чинь тэгээд ариун явдал уу? Хэдхэн адгуусыг цоллохын тулд өдий төдий төгрөгний цахилгаан зарна гэдэг чинь хэтэрхий цамаархаж байгаа хэрэг биш үү? Та эрчим хүчний сайд хүн шүү. Энэ чинь юуны бэлгэдэл юм бэ? Эсвэл наадмууд нь хэтэрхий шахуу болоод амжихаа байгаад шөнө зохион байгуулж байгаамуу?

Avatar

Зочин 2019-07-25 202.131.228.20

Хариуцсан салбараа нураачаад хэнэгчгүй морь эргүүлээд явж байх шив. Иймэрхүү суудлын бөглөөсүүд Хөвсгөлийн ард түмнийг морь наадам тусламж гэсэн аар саар зүйлээр аргалж дэвшээд бүүр амташчихсан. Одоо 2020 онд тийм юм байхгүй шүү зайлцгаа.

Avatar

Зочин 2019-07-25 202.170.68.162

Энэ х ү ү р тэр найр наадмаа хөөгөөд зайлаач. Төрийн сайдын ажил байтугай төрийн албаны нэг мэргэжилтний ажлыг ч хийж чадахгүй мэдлэг чадвар дутах ийм попууд зайлж далд орвол таарна.

Avatar

Зочин 2019-07-25 27.123.214.2

Улс орны байдал хэцүү байхад баяр, наадам гэсээр байгаад хайран сайхан цаг хугацааг алдаж байна даа энэ 76

Avatar

Zochin 2019-07-25 202.126.89.192

Ene ix sonin nuxur neg bag baij zasag turuu muu xeleed ybna

Avatar

эрчим хүч 2019-07-25 103.26.193.219

ерөнхий сайд аа эхя дээр ажлаа хийж байгаа хэн ч алга авилгалч сайд нь багаа дагуулаад наадамлаад дашийн шог

Avatar

ataarhuu agluu 2019-07-25 203.91.115.38

saihan bayarlaj yawnoo. lol. irj vzeh zayaguidee gomd hohi chini

Avatar

Зочин 2019-07-25 103.212.119.84

Шөнө нааддаг хүмүүс юм байна.

Avatar

эрчим хүч 2019-07-25 103.26.193.219

ажлаа хийхгүй тэнээд явцгаах юм даа энэний уих гишүүн сайд гэж юу байх вэ

Avatar

Зочин 2019-07-25 203.91.115.38

Хөвсгөлчүүд бид итгэдэг

Avatar

Зочин 2019-07-25 202.21.98.138

хөвсгөлчүүд урвагч удамтай учраас улаан авилгачийг итгэж сонгодог юм

Avatar

Ярих юмаа олж ядцын 2019-07-25 66.181.190.245

Ичмээр

Avatar

Зочин 2019-07-25 66.181.190.39

нэгмосон наад морио уяад яв. эрчим хучний салбарт сайд болоод юу ч хийсэнгуй. 3rd цахилгаан станц яасан. ..ЖИНХЭНЭ ПОП

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж