“Нөхөрлөл” сэдэвт хүүхдийн уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.07.25-нд нийтлэгдсэн

“Нөхөрлөл” сэдэвт хүүхдийн уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Нөхөрлөл” сэдэвт хүүхдийн уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан хоёр улсын хамтарсан “Нөхөрлөл” сэдэвт уран зургийн үзэсгэлэн өнөөдөр /2019.07.25/ Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн “Орд” галерейд нээлтээ хийлээ. Энэхүү уран зургийн үзэсгэлэнгийн нээлтийн зорилго нь хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэх хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэх, туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж байгаа ажээ.

Уг үзэсгэлэнд Өвөр Монголын “Заяа-хан” хүүхдийн зургийн дугуйлан болон Монголын Хүүхдийн урлан Бүтээх төвийн авьяаслаг хүүхэд багачуудын нийт 100 гаруй бүтээл туурвисан байна. Мөн тус арга хэмжээний үеэр Өвөр Монголын Боловсролын товчоо, Өвөр Монголын ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Монгол улсын иргэдийн нийгэмлэг, Хөх хотын Үндэсний Туршилтын сургууль, Өвөр Монголын гадаадтай харилцах нийгэмлэгээс найм дахь удаагаа зохион байгуулагдсан “Бидний нөхөрлөл” олон улсын хүүхдийн гар урлал, уран зургийн уралдаанд Монгол Улсаас амжилттай оролцож шилдгээр шалгарсан болон уралдаанд оролцогч нийт хүүхэд багачууддаа шагналыг гардууллаа.

Үүнд Гар урлалын төрлийн бага насны ангилалд тэргүүн байранд 112-р сургуулийн 4е ангийн сурагч Н. Уранчимэг, хоёрдугаар байранд 4-р сургуулийн 4б ангийн сурагч О. Энхмаа, 33-р сургуулийн 5е ангийн сурагч Ц. Ууган эрдэнэ, Гуравдугаар байранд 53-р сургуулийн 5д ангийн сурагч С. Саруулжаргал, 3-р сургуулийн 5б ангийн сурагч С. Саруулжаргал нар тус тус шалгарлаа.

Харин Уран зургийн төрлийн дунд насны ангилалд Гуравдугаар байрыг 7в ангийн сурагч Б. Амирлан, Хоёрдугаар байрыг 5-р сургуулийн 5-7в ангийн сурагч Н. Мөнх оргил нар тус тус эзэллээ. Мөн энэхүү үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд ӨМӨЗО-ны Хөх хот, Шилийн гол аймгийн Хөвөөт Шар хошуу, Улаан Цав аймгаас уг үзэсгэлэнд бүтээлээ ирүүлсэн уран зургийн дугуйлангийн сурагчид хүрэлцэн ирж оролцлоо.

Эдгээр хүүхдүүд Өвөр Монголын анхдугаар Өнгөт нар хүүхдийн зургийн аялалд хамрагдаж Монгол Улсын соёл урлагийн болон түүхэн дурсгалт байгалийн үзэсгэлэнт газруудаар зочилж, Монголын уран зургийн дугуйлангийн хүүхэд багачуудтай уулзаж туршлага солилцож хамтын бүтээл туурвина.

Ч. НАНДИНЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж