Кремлийг шүүмжлэгч Алексей Навальныйг хорьжээ | News.MN

Кремлийг шүүмжлэгч Алексей Навальныйг хорьжээ

Кремлийг шүүмжлэгч Алексей Навальныйг хорьжээ

Кремлийг шүүмжлэгч Алексей Навальныйг хорьжээ

Кремлийг шүүмжлэгч Алексей Навальныйг өнгөрсөн лхагва гаригт 30 хоногийн хугацаагаар баривчилжээ. Түүнийг Москвад хууль бус эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн хэрэгт буруутгасан байна.

Өнгөрсөн Лхагва гаригийн өглөө эрт Навальныйг гэрээсээ гарах үед цагдаа нар хууль бус эсэргүүцлийн жагсаалд бусдыг уриалан дуудсан хэрэгт буруутган баривчилсан талаар түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш мэдээлсэн байна. Тэрбээр твиттер хуудастаа "Москвагийн Симоновский дүүргийн шүүх улстөрч Алексей Навальныйг 30 хоног хорих шийдвэр гаргалаа" хэмээн жиргэжээ.

Шүүхээс улстөрчийг ОХУ-ын Захиргааны хуулийн 20.2-р зүйлийн 8-р хэсэгт заасны дагуу жагсаал цуглаан зохион байгуулах журмыг удаа дараа зөрчсөн хэрэгт буруутгасан байна.

Навальный жагсаал цуглаан хийх зөвшөөрөл аваагүй ч долдугаар сарын 20-ны өдөр фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлэл хийж, хүмүүсийг долдугаар сарын 27-нд болох цуглаанд оролцохыг уриалжээ. Үүнтэй холбогдуулан Хорошевскийн шүүх Навальныйн штабын зохицуулагч Олег Степановыг найм хоног баривчилсан бол идэвхтэн Константин Котов, Александр Арчагов нарыг ОХУ-ын Захиргааны хуулийн 20.2-р зүйлийн 2-р хэсэгт заасны дагуу ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагааны талаарх бичлэгийг фэйсбүүк хуудастаа байршуулсан хэргээр 10 хоног саатуулсан байна. Дээрх дөрвөн хүнийг Москва дахь гэрээс нь холгүй газраас баривчилжээ.

Алексей Навальный долдугаар сарын 20-ны өдөр Москва хотын Сахаровын өргөн чөлөөнд Төрийн Думын сонгуульд бие даан нэр дэвшигчдийг оролцуулахыг шаардсан жагсаалд оролцсон байна. Улмаар сөрөг хүчний нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзвал долдугаар сарын 27-ны өдөр Хотын захиргааны өмнө зохион байгуулах эсэргүүцлийн жагсаалд оролцохыг уриалжээ.

Навальный баривчлагдсаныхаа дараа инстаграм хуудастаа “Өглөө эрт эхнэрийнхээ төрсөн өдөрт зориулан цэцэг авахаар гэрээсээ гарах үед цагдаагийн жижиг автобус байсан бөгөөд намайг баривчилсан” хэмээн ярьсан дүрс бичлэгээ байршуулсан байна.

Эх сурвалж: THE REUTERS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-25 66.181.161.97

Урвагч Навалный

Avatar

зочин 2019-07-25 66.181.161.20

ОРОСД , ШУДРАГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ЯВЖ БАЙГАА ГАНЦ УЛС ТӨРЧ . ИРЭЭДҮЙН ЕРӨНХИЙЛӨГЧ .

Avatar

Зочин 2019-07-25 64.119.25.160

ene neg amerikiin tagnuul eh oronoo amerikd hudaldsan gar bna.yum bol jagsaal tsuglaan mongoor hiideg.ter mongiig amerik baruuniihan ogdog amerikiin elchind odor bvr ochdog hvn dee..

Avatar

Зочин 2019-07-25 174.192.16.71

Bolj muu alialagch. Putin ahtai terseldeed. Haana n ch hurehguin bj. Iim yum yurunhiilugch bolvol urniihun yasan ih bayarlah bol. Oros CH budaa bolno. Horvoo CH orvongooroo ergene

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж