Британичууд Ерөнхий сайдынхаа машины цувааг хааж зогсов | News.MN

Британичууд Ерөнхий сайдынхаа машины цувааг хааж зогсов

Британичууд Ерөнхий сайдынхаа машины цувааг хааж зогсов

Британичууд Ерөнхий сайдынхаа машины цувааг хааж зогсов

Их Британийн Ерөнхий сайдаар сонгогдсон Борис Жонсон өчигдөр /2019.07.25/ үүрэгт ажлаа хүлээн авсан юм. Ингэхдээ уламжлалын дагуу Хатан хаан түүнийг албан тушаалд нь томилох ёстой учир тэрбээр Хатан хаан Элизабетад бараалхахаар Букингэмийн ордныг зорьсон юм.

Харин шинэхэн Ерөнхий сайдын машины цуваа ордон руу ойртон ирэхэд цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчид түүний замыг тосон, цувааг нь хаан зогсож эсэргүүцлээ илэрхийлжээ. Уг эсэргүүцлийн үйл ажиллагааг цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцдэг, дэлхийн 39 оронд салбартай “Greenpeace” байгууллага зохион байгуулсан бөгөөд машины цувааг хаан зогссон хүмүүсийн дунд Их Британи дахь тус байгууллагын салбарын захирал Жон Суавен байсан аж.

Үүнээс гадна шинэ Ерөнхий сайд маш олон эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгараад байгаа юм. Түүнийг төрсөн дүү Жо Жонсоныг Бизнес, эрчим хүч, аж үйлдвэрийн стратегийн дэд сайдын албан тушаалд томилсон талаар хэвлэлүүд мэдээлж байна. Ерөнхий сайдын дүү Жо Жонсон өмнө нь мөн төрийн өндөр албан тушаал хашдаг байжээ.

 

Борис Жонсоны гол амлалт бол Их Британыг Европын холбооноос гаргах “Брексит”-ийг хэрэгжүүлэх. Харин түүний бодлогыг эсэргүүцэгчид Ерөнхий сайдын ордны ойролцоо жагсаал зохион байгуулжээ. Жагсагчид Борис Жонсоны бодлого болон хувь хүний үзэл баримтлал, биеэ авч явах байдалд дургүйцэж байгаагийн дээр түүнийг шударга бусаар сонгогдсон гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Tellerreport, BBC

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

booyka 2019-07-25 202.170.80.25

mongold ingeesee bilee. ingewel barag buuduulaad draa n murguud garah bhdaa

Avatar

HM 2019-07-25 94.197.120.147

Млнголд бодд хүн, мал, мхшинбг бүгдийг нь цагдаа зайлуулаад гараад явдаг, эд харин яадаг бол.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж