Тунисын Ерөнхийлөгч эмнэлэгт хүргэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.07.25-нд нийтлэгдсэн

Тунисын Ерөнхийлөгч эмнэлэгт хүргэгджээ

Тунисын Ерөнхийлөгч эмнэлэгт хүргэгджээ

Тунисын Ерөнхийлөгч, 92 настай Бежи Каид Эссебси өнгөрсөн лхагва гаригт цэргийн эмнэлэгт хүргэгджээ. Хүүгийнх нь хэлснээр, нэг сарын дотор түүний биеийн байдал ийн хоёр дахь удаагаа муудсан байна.

Ерөнхийлөгчийн хүү Хафед Каид Эссебси, өмнө нь орон нутгийн радиогоор тус улсын Төрийн тэргүүн эмнэлэгт хэвтсэн тухай мэдээлснийг баталжээ.

Эссесби нь тус улсыг 2011 оноос хойш ардчиллын замд хөтөлсөн гол “тоглогч” бөгөөд өнгөрсөн сарын сүүлээр "эрүүл мэндийн ноцтой хямрал"-ын улмаас долоо хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Тэрбээр долдугаар сарын 1-ний өдөр олны өмнө хоёр л удаа ил гарсан аж.

Эссебси нь 2011 онд тус улсын төрийн эрхийг 23 жил барьсан Зин Эль-Абидин бин Алиг огцруулснаас хойш Тунист нөлөө бүхий хүн болжээ.

Тус улсын парламентын сонгууль ирэх аравдугаар сарын 6-ны өдөр, харин Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 17-ны өдөр болох аж. Энэ нь тунисчуудын хувьд 2011 оны хувьсгалаас хойш саналаа чөлөөтэй илэрхийлэх гурав дахь удаагийн сонгууль болох юм байна.

Эх сурвалж: THE REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж