Нэг чигийн урсгалтай замын зөрчилд одоогоор торгууль ногдуулахгүй | News.MN

Нэг чигийн урсгалтай замын зөрчилд одоогоор торгууль ногдуулахгүй

Нэг чигийн урсгалтай замын зөрчилд одоогоор торгууль ногдуулахгүй

Нэг чигийн урсгалтай замын зөрчилд одоогоор торгууль ногдуулахгүй

“Тэди” төвийн зүүн талын замыг хойноосоо урагш замын хөдөлгөөнийг өнөөдрөөс /2019.07.25/ нэг чигийн урсгалтай болгосон. Энэ шинэ зохицуулалтыг зарим жолооч мэдэлгүй урсгал сөрөх тохиолдол цөөнгүй гарч байна. Тухайн уулзвар дээр замын цагдаа нар зохицуулж, жолооч нарт мэдээлэл өгч байгаа харагдав.

ИРГЭДИЙН САНАЛЫГ ҮНДЭСЛЭН, ТҮГЖРЭЛ ИХ ҮҮСДЭГ ЗАМЫГ ЗОХИЦУУЛСАН

“Өнөөдрөөс “Тэди” худалдааны төвийн зүүн талын замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгожээ. Миний хувьд энэ талаар ямар ч мэдээлэлгүй байлаа. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар ч бас мэдээлэлгүй байсан учраас яахаа мэдэхгүй байх шиг байна. Би гэхэд энэ хавиар бүтэн тойроод ажлаа алдаад явж байна. Ингэж зохицуулалт хийсэн нь зөв” гэдгийг замын хөдөлгөөнд оролцож байсан жолооч Ж.Эрдэнэжаргал хэллээ.

Хөдөлгөөнийг нь нэг чигийн урсгалтай болгож байгаа замуудын талаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар болон Тээврийн цагдаагийн албаны хүмүүс сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Лхагважаргал

Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Лхагважаргалын хэлснээр “Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн гурван зам, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хоёр гээд нийслэлийн хэмжээнд орон сууцны хорооллын дундах нийт таван замыг долдугаар сарын 25 буюу өнөөдрөөс нэг чигийн хөдөлгөөнд оруулаад байна. Иргэдээс “Гэрийн гадаа машин сигналдаад сэрээчихлээ”, “Настай хүн амрах гэхээр дуу чимээ их гарч байна” гэх мэт маш их гомдол санал ирдэг. Энэ таван чиглэлийн зам нь аль нэг тал нь давуу эрхгүйгээр хоёр талаасаа тулж, бие биедээ бухимдах зэрэг асуудал ихээр үүсгэдэг. Тиймээс энэ бүх гомдол саналыг үндэслэн нэг чигийн хөдөлгөөнтэй байхаар зохицууллаа” гэсэн юм.

Орон сууцны хорооллын дундах нэг чигийн урсгалтай болж байгаа замууд:

Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо буюу “Тэди” худалдааны төвийн зүүн талын замыг хойноосоо урагш нэг чиглэлд, баруун талын зам буюу “Найман шарга” валютын захын орчмын замыг урдаасаа хойшоо нэг чиглэлд

 

“Мөнгөн завьяа” худалдааны төвийн зүүн талаар тэр чигээрээ 33 дугаар цэцэрлэг, 23 дугаар сургууль орчмын замын хөдөлгөөн урдаасаа хойш нэг чиглэлд

Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороо буюу “Голомт” банк, “Компьютер ланд” төв орчмын баруун замыг хойноосоо урагш нэг чиглэлд, зүүн замыг урдаасаа хойшоо нэг чиглэлд

Баянзүрх дүүргийн зургадугаар хороо буюу “Баянзүрх” захын баруун зам хойноосоо урагш чиглэлд, урд гудамж нь баруунаас зүүн чиглэлд

Баянзүрх дүүргийн “Американ дэнж”-ийн урд замыг зүүнээс баруун чиглэлд буюу “Гялс” төв хүртэлх орон сууцны хорооллын дундах замуудыг нэг чигийн хөдөлгөөний зохицуулалтад оруулжээ.

 

НЭГ ЧИГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ТАЛААР ЖОЛООЧ НАРТ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ТОРГОХГҮЙ

Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Чиглэлийн ахлах зохицуулагч, дэд хурандаа Ц.Чинзориг

Нэг чигийн хөдөлгөөнийг газар дээр нь зохицуулж буй Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Чиглэлийн ахлах зохицуулагч, дэд хурандаа Ц.Чинзориг мэдээлэл өгөхдөө “Хичээлийн шинэ жил эхэлж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс өмнө түгжрэл ихтэй уулзваруудыг ачааллыг бууруулах зохицуулалтыг хэрэгжүүлж байна. Долдугаар сарын 25-наас эхлэн Чингэлтэй дүүргийн нэг, хоёрдугаар хорооны зарим замын хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнтэй болгож байна. Үүний дагуу мэдээллийг иргэддээ өгч, дүрэм зөрчсөн иргэдэд арга хэмжээ тооцохгүйгээр есдүгээр сарын 1-нийг хүртэл ажиллана. Өмнө нь “Тэди” төв орчмын замын хөдөлгөөний ачаалал маш их байдаг. Нэгдүгээр эгнээнд автомашин байрлуулах, худалдааны төвөөр үйлчлүүлж буй иргэдийн хөл хөдөлгөөн тасардаггүй учраас тойрог хөдөлгөөнд шилжүүлэхээр зохицуулаад байна. Одоогийн байдлаар жолооч нар нэг чигийн хөдөлгөөнтэйгээр зорчиж сураагүй учраас ганц нэг урсгал сөрөх тохиолдол гарч байна. Намар гэхэд энэ зохицуулалт жигд хэрэгжиж, жолооч нар мэдээлэлтэй болсон байх болно” гэв.

“Өнөөдрөөс “Тэди” худалдааны төв орчмын замын хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнтэй болгож байгааг сая л мэдлээ. Жолооч нар энэ зохицуулалтыг мэдэхгүй эсрэг урсгал руу орж байгаа харагдана. Энэ орчмын замын хөдөлгөөн байнгын ачаалалтай байдаг. Тиймээс хичээл сургууль орохоос өмнө ингэж зохицуулалт хийсэн нь зөв гэж бодож байна” гэдгийг жолооч Д.Баттулга ярилаа.

 

Гэрэл зургийг: Г.БИЛГҮҮН

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-25 172.58.139.152

Durem zorchson bol torgoh l heregteishd

Avatar

Зочин 2019-07-25 150.129.141.85

Баруун талаас ирж байгаа машин хүүхдийн зуугийн хойд гудамжаар нэг чигийн хөдөлгөөнөөр баруунаас зүүн тийш явах ба драмын театарын хойд уулзвараар баруун эргээд энхтайвны гүүрээр гарах , зүүн зүгт явах тх хүүхдийн ордоны хойд талаар гүүрнээс ирж байгаа урсгалтай нийлж зүүн тийш явна … Гэж бодоод байна саналаа нэмэрлэнэ үү. Тролебусны чиглэл хэцүү байна

Avatar

Зочин 2019-07-25 150.129.141.85

Одоо бага зэрэг томоор сэтгээтэхвэл Төв шуудангийн уулзвар бөглөөгүй болно.энхтайвны гүүрээр хойшоо явж байгаа бүх машин хүүхдийн ордны хойд тал Төв номын сангийн хойд талаар баруун эргээд гадаад яамны баруун талаар чигээрээ буюу баруун эргэх,баруун тийш явах машин талбайн урд талаар одоо зогсоол байгаа хэсэгээр багшийн дээдийн зүгээс ирж байгаа урсгалтай нийлэн зөвхөн зүүнээс баруун тийш нэг урсгалаар яваад холбооны зүүн талаар буцаж энх тайвны гудамж руу орж зөвхөн баруун эргэнэ .баруун

Avatar

Зочин 2019-07-25 202.21.99.42

Сүхбаатрын талбайг тойрсон замаа ч гэсэн нэг чигийн хөдөлгөөнтэй болгоё

Avatar

Ѳнѳ мѳнх эх орон 2019-07-25 112.72.11.123

Ээ хайран амь. Монгол хүний амьд явах баталгаа хаана байна хууль дүрэм хаана байна. Ѳглѳѳ бослоо мэдээ харна дандаа авто осол…буруу рультэй, засвартай, насжилт ѳндѳртѳѳ машин гаднаас оруулж ирэхийг хориглоод ѳгѳлдѳѳ!!!

Avatar

Сүрэн 2019-07-25 103.9.90.50

Гляс төвийн замын уулзварт буцаж эргэх гэсэн машинууд түгжирэл үүсгэж байна лээ. Зай багатай тул урдахаас илүү түгжирэх шинжтэй . Нэмэлт зохицуулалт хэрэгтэй юм шиг ээ. Тэгэхгүй бол бөөн л түгжирэл бухимдал болох байх даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж