Бүх анхаарал бийрний үзүүрт төвлөрөхөд би зураач болдог

Хуучирсан мэдээ: 2019.07.25-нд нийтлэгдсэн

Бүх анхаарал бийрний үзүүрт төвлөрөхөд би зураач болдог

Бүх анхаарал бийрний үзүүрт төвлөрөхөд би зураач болдог

“Цэг, цэг, таслал, зураас”.

-Энэ хэн бэ

-Миний дүү

-Миний хүү ямар гоё зурсан юм бэ. Дүүгийнх нь хөл, гар нь хаана байгаа юм бэ.

-Одоо зурах гэж байна. “Зураас, зураас, дахиад хоёр зураас”. Ингээд миний хүү анхныхаа бүтэн зургийг бие дааж зурлаа. Бүр хөрөг зураг шүү. Энэ бол зургийн дэвтэр, цаашлаад хана, гал тогооны ширээ, буйдан, цонхон дээр үргэлжилсэн түүний минь бие даасан зургийн үзэсгэлэнгийн анхны бүтээл нь байв.

Хүн амьдралдаа анх удаа зорилго тавьж, бие даан бүтээдэг зүйл нь зурсан зураг гэдэг. Хүүхдийнхээ зурсан зургийг анхаарч сайн ажиглавал түүний хорвоо ертөнцийг хэрхэн харж байгаа, мэдрэмж, мэдлэг нь ямар төвшинд хөгжиж байгааг тодорхойлж болдог гэж судлаачид зөвлөдөг билээ. Хүүхэд зураг зурах тодорхой үе шатуудыг даван туулдаг ажээ. Тухайлбал, тэд 2-3 насандаа хамаагүй эрээчиж, сараачиж эхэлдэг бол удалгүй өнгө ялган сараачих нь түүнд сонирхолтой болж ирдэг. Дараагийн шатанд тэд дугуйруулан зурж эхэлдэг. Учир нь дугуй дүрс бол хүний автоматаар зурдаг дүрс юм. Дараа нь өөрсдийн сараачсан зураас, дугуй дүрс, толбонуудыг өөрсдийн мэддэг ийм, тийм юм хэмээн тайлбарлаж эхэлнэ. Тэд харсан үзснээ ухамсартайгаар зурж эхэлж байгаа юм. Энэ үеийнх нь зургийг хадгалж байхыг зөвлөдөг байна.

Ингээд 4-5 насандаа ихэвчлэн хүний нүүр царайг зурна. Дараа нь түүний зураг дэвсгэр буюу фонтой болж эхэлнэ. Байшин, машин, дугуй, цэцэг, мод гээд улам баяждаг. Харин есөн наснаасаа эхлэн хүүхэд алслалт, хэмжээ харьцааг зурагтаа буулгахыг оролдоно. Гэвч энэ л шатанд хүүхдэд зурж будах хүндхэн санагдаж сонирхол нь буурдаг байна. Мөн өсвөр насны эхэн үе тул бусад хүүхдийг ажиглаж, олны нэг хэсэг байхыг хүсч, өөрийгөө харьцуулж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, чадвараа голж, зурдаг байсан хүүхэд зурагаа орхиж ч болно. Энэ үед нь тэднийг урамшуулж, магтан сайшааж байхыг эцэг эхчүүдэд зөвлөж байна. Хэдийгээр мэргэжлийн зураач болоогүй ч хүн бүрийн дотор зурах эрмэлзэл, сонирхол, хүсэл, авьяас чадвар нуугдаж байдаг байна. Энэ хүслээ биелүүлэх боломжтой газруудын нэг нь “Happy Art” урлан юм. “Мэргэжлийн зураач шиг бийр, зориулалтын хавтан, будаг ашиглаад зураад эхлэхээрээ хүн их өөр болчихдог. Нэг тийм өөр ертөнцөд шилжчихдэг юм. Зураг зурах үед зөвхөн бийрний үзүүрт бүх анхаарал төвлөрч, бусад зүйлийг мартаж орхидог. Энэ үедээ сэтгэл зүйн хувьд маш их тайвшралыг авдаг. Өөрийгөө нээх, шинэ санаа олох, асуудлаа шийдэх арга хайж байгаа бол зураг зураад үзээрэй. Гэхдээ яг мэргэжлийн юм шиг орчинд нь. Ялангуяа, хүүхдүүд зурж байгаа зургандаа маш нямбай хандаж, үнэн сэтгэлээсээ хичээдэг” гэж урлангийн багш Т.Ундармаа ярилаа. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, уран зургийн ертөнцөд саатах, өөрийн биеэр оролцох, бүтээх боломжийг олгодог шинэлэг газруудын нэг бол “Happy Art” юм. Урлан байгуулагдаад гурав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Энэ урланд анх удаа бийр барьж үзэх гэж байгаа зочид ихэвчлэн очоод зургийн багш нараар заалгуулан зурж, өөрийн гэсэн бүтээлтэй болоод гардаг аж. Зурсан зурагаа дараа нь хараад надад ийм авьяас байдаг гэж үү хэмээн гайхдаг нь олон гэсэн. Түүнчлэн төрсөн өдөр гэх мэт тэмдэглэлт баяруудыг гэр бүлтэйгээ, найзуудтайгаа бүтээлчээр тэмдэглэн өнгөрүүлэх шинэлэг, сонирхолтой шийдлийг “Happy Art” урлан санал болгодог юм билээ.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж