Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Наадамчдын гудамж буюу Яармагийн замд Приус маркийн автомашины жолооч нь зорчих хэсгийн хашлага давж, хориглосон хэсэг буюу зүлэг талбай дээгүүр явж буй бичлэг цахим сүлжээнд байршжээ. Энэ дагуу Тээврийн цагдаагийн алба хаагчид тухайн жолоочийг эрэн хайж өчигдөр /2019.07.24/ замын хөдөлгөөнд оролцож байхад нь илрүүлжээ. Улмаар драйвер үлээлгэхэд согтуурлын зэрэг 0.93 тай гарсан байна.
Иймээс дээрх жолоочид зөрчлийн хэрэг нээн шалгаж буй бөгөөд Зөрчлийн тухай хуулиар тухайн жолоочийн жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, 400 нэгж буюу 400 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авах заалттай ажээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ