Хурдны зам ашиглалтад орсон ч зорчих боломжгүй

Хуучирсан мэдээ: 2019.07.25-нд нийтлэгдсэн

Хурдны зам ашиглалтад орсон ч зорчих боломжгүй

Хурдны зам ашиглалтад орсон ч зорчих боломжгүй

Төв аймгийн нутаг Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудалтай холбох 32.2 км урт хурдны зам ашиглалтад орсноос хойш сарын хугацаа өнгөрөх гэж байна. Уг замыг 2019 оны долдугаар сарын 5-ны өдөр хүлээн авсан ч одоогоор иргэд зорчих боломжгүй гэж Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат хэллээ.

Тэрбээр “Хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалтад орох хүртэл иргэд Төв аймаг руу хурдны замаар зорчих боломжгүй. Одоогоор хөдөлгөөнийг нээгээгүй. Иргэд нисэх буудал ашиглалтад орсны дараа бүрэн зорчих боломжтой” хэмээв.

Энэ зам нь Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийнхөтөл-Хөшигийн хөндий гэсэн чиглэлд 32.2 км урт, асфальт, бетон хучилттай, зорчих хэсгийн өргөн 31 метр, хоёр  урсгал зургаан эгнээтэй юм. Тус хурдны замаар 100 км/цагийн хурдтай зорчих эрхтэй. Хэрэв нэгэнт тус замыг сонгосон бол замаас гарах боломжгүй тул шинэ нисэх буудал хүрч эргэх аж. Тэгвэл шинэ нисэх буудлын үйл ажиллагаа ашиглалтад ороход бэлэн болсон ч үйл ажиллагаа нь 10 сарын дараа жигдэрнэ гэж холбогдох албаны хүмүүс хэлж буй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж