Өлгийд Харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Н.Мустафа үзүүрлэв | News.MN

Өлгийд Харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Н.Мустафа үзүүрлэв

Өлгийд Харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Н.Мустафа үзүүрлэв

Өлгийд Харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Н.Мустафа үзүүрлэв

Баян-Өлгий аймагт өчигдөр/2019.07.24/ Ботахар-Нура омгийн Казыбайн Байтемир агсны 75 жилийн ойд зориулсан ургийн наадмыг зохион байгуулжээ. Аймгийн төвөөс 14 км-ын зайд байрлах Шар нуур хэмээх газарт болсон уг наадам бөхийн барилдаан, хурдан морины уралдаан болон казах үндэсний спортын төрлүүдээр болжээ.

Казыбайн Байтемир агсан Баян-Өлгийд төрсөн бөгөөд аймгийн Авто тээврийн 21 дүгээр бааз, Зам гүүр ашиглалтын конторт он удаан жил бүр бүтээлтэй ажиллаж байжээ. Түүний үр хүүхэд энэхүү наадмыг зохион байгуулахаар Казахстанаас Өлгий хотод хүрэлцэн ирж, аавынхаа гэгээн дурсгалыг нь хүндэтгэх, нэр алдрыг нь мөнхжүүлэх зорилгоор зохион байгуулсан байна. Тиймээс шагналын сан өндөртэй буюу үзүүр, түрүүнд үлдсэн бөхчүүдэд машин, их шөвгийн бөхчүүдэд мотоцикл бэлэглэжээ.

Хүчит 128 бөхийн барилдаанд Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын заан Б.Соронзонболд, Улсын харцага  Н.Батзаяа, Д.Анар, О.Хангай, Улсын начин Б.Баатарцол, Б.Серик тэргүүтэй Улс, аймгийн алдар цолтой бөхчүүд барилдсан.

Барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан Н.Мустафа үзүүрлэжээ. Барилдааны их шөвөгт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Даян” бөхийн дэвжээний бөх, Улсын гарьд Б.Гончигдамба, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Од” групп, Зорчигч тээврийн нэгтгэл компани, “Ховд” дэвжээний бөх Улсын харцага О.Хангай үлдсэн байна.

Бөхийн барилдааны дөрвийн даваанд аймгийн арслан М.Еркебулан Улсын аварга Н.Батсуурийг, аймгийн арслан Н.Мустафа Улсын арслан П.Бүрэнтөгсийг давж, наадамчин олноо баясгажээ.

Барилдааны түрүү бөхийг Parado 120, үзүүрлэсэн бөхийг Pruis 30 маркын автомашинаар шагнасан байна.

Хурдан морины уралдаанд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат А.Ерханатын хүрэн морь түрүүлж, торгон жолоогоо өргүүлжээ. Мөн казах үндэсний спортын төрлийн тэмцээн болсноос гадна айтыс буюу харилцаа дууны тэмцээнийг зохион байгуулсан байна.

БӨХИЙН БАРИЛДААНЫ ДҮЙЦ:

ТАВЫН ДАВАА:

  • Улсын гарьд Б.Гончигдамба – Улсын заан Б.Соронзонболд
  • Улсын харцага Б.Бат-Өлзий – Аймгийн хурц арслан Б.Баянмөнх
  • Улсын харцага О.Хангай – Улсын начин Б.Чимэпвандан
  • Аймгийн арслан Н.Мустафа – Аймгийн арслан М.Еркебулан

ЗУРГААГИЙН ДАВАА:

  • Улсын гарьд Б.Гончигдамба – Аймгийн арслан Н.Мустафа
  • Улсын харцага Б.Бат-Өлзий – Улсын харцага О.Хангай

ДОЛООГИЙН ДАВАА:

  • Улсын харцага Б.Бат-Өлзий – Аймгийн арслан Н.Мустафа

Гэрэл зургийг зохион байгуулагчдаас авав. 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-25 202.131.234.154

Kkk Parado? Prado

Avatar

Ховд 2019-07-25 139.5.216.136

Муу Батөлзий чи сэтрэхий минь Баянмөнхийг аваад байхдаа яадаг п***а вэ

Avatar

Зочин 2019-07-25 202.126.89.222

Батсуурь Бүрэнтөгс Гончигдамба нар үнэн унав уу худал унав уу.Хэрэвээ худалаа унаж өгсөн бол маш муу үйлдэл шүү.Ард түмнийг хүндлэх хэрэгтэй шүү.

Avatar

Иргэн 2019-07-25 59.153.112.253

Баян-Өлгий, хасгуудын пи арчин уу чи Болорчулуунаа????? Хасгууд ингэлээ тэглээ л гэх юм. Олигтой мэдээ бэлтгэдэг ч болоосой доо.

Avatar

Зочин 2019-07-25 202.170.71.82

haha kazakuudiin tuhai medee beltgehee yah uu? aadilhan mongol ulsiin irged chamshig archaagui amisgaagaar zaalgah uu?

Avatar

Зочин 2019-07-25 103.26.194.158

Iim racist maluud hnaas garj bnaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж