Монголын бахархалт аавыг алдаршуулна

Хуучирсан мэдээ: 2019.07.25-нд нийтлэгдсэн

Монголын бахархалт аавыг алдаршуулна

Монголын бахархалт аавыг алдаршуулна

“Монголын гэр бүлийг алдаршуулах төв”-өөс жил бүр “Монголын бахархалт аав” хүндэтгэлийн арга хэмжээг санаачлан зохион байгуулах юм байна. Уг арга хэмжээний гол зорилго нь үр хүүхдээ сайн асран хүмүүжүүлж, гэр бүлээ үлгэр жишээ авч явж буй аавуудыг алдаршуулж, олон нийтэд сурталчлан таниулах аж. Материалаа ирүүлсэн аавуудаас оюунлаг, буянтай, авьяаслаг аав гээд таван номинацид шалгаруулдаг байна.

“Бид эмэгтэйчүүдийн баяр, эх үрсийн баяр гээд ээжүүд рүү чиглэсэн баяр их тэмдэглэдэг боловч эрчүүд, аавуудаа орхигдуулаад байдаг. Тиймээс тэднийг дэмжин, урам өгөх үүднээс энэ арга хэмжээг санаачилсан юм” хэмээн зохион байгуулагчийн зүгээс мэдээллээ. Таван жилийн өмнө оюунлаг ааваар Баянзүрх дүүргийн иргэн н.Бат-Эрдэнэ шалгарч байжээ. Тэрбээр бүх хүүхдээ эрдэм мэдлэгтэй, сайн хүн болгож хүмүүжүүлж, эх орондоо хэрэгтэй боловсон хүчин болгон өсгөжээ. “Аав минь одоо энэ хорвоод үгүй ч тухайн үед оюунлаг аав болоод их баярласан даа” хэмээн түүний охин Б.Баярцэнгэл дурссан юм.

Шалгаруулалтад оролцох хүсэлтэй аавуудын материалыг “Гэр бүл алдаршуулах төв”-ийн байранд наймдугаар сарын 3-н хүртэл хүлээн авах юм байна. Дашрамд дуулгахад Монгол улс аавуудын баярыг 2005 оны наймдугаар сарын 8-наас эхлэн тэмдэглэдэг болжээ.

Ц.АРИУНЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж