Баатарлаг хүү Ж.Тэмүүжинг “Авьяас” алтан медалиар шагналаа

Хуучирсан мэдээ: 2019.07.25-нд нийтлэгдсэн

Баатарлаг хүү Ж.Тэмүүжинг “Авьяас” алтан медалиар шагналаа

Баатарлаг хүү Ж.Тэмүүжинг “Авьяас” алтан медалиар шагналаа

Усанд живж байсан хүүхдийг аварч, өөртөө баймгүй их эр зоригийг харуулж, олон нийтийн дунд хайр хүндлэлийг хүлээгээд буй Ж.Тэмүүжин хүүг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зүгээс “Авьяас” алтан медалиар шагнасныг 2019 оны долдугаар сарын 24-ний өдөр гардуулан өгчээ.

Мөн Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зүгээс баатарлаг хүүг “Эх оронч үзэл- эх орны бахархал хөтөлбөрийн үйл ажиллагаа болох Батлан хамгаалах яамны харьяа “Шонхор” зусланд амрах эрхийн бичгээр шагнасан юм байна. Энэ үеэр Ж.Тэмүүжин хүү өөрийн сонирхлоор усанд сэлж сурсан бөгөөд тэр үед хүүхэд живж байгааг хараад сандарсандаа шууд л ус руу орсон тухайгаа ярьсан юм. Тэрбээр аялаж, зугаалахадаа үр хүүхдэдээ тавих анхаарлаа хором ч алдалгүй санаа тавьж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг  уриаллаа.

Сануулахад, сүүлийн таван жилийн байдлаар 240 хүн усны ослоор амиа алдсан харамсалтай тоон мэдээллэл бий.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж