Хойд Солонгос хоёр пуужин харважээ

Хуучирсан мэдээ: 2019.07.25-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос хоёр пуужин харважээ

Хойд Солонгос хоёр пуужин харважээ

Хойд Солонгосын эрх баригчид өнөөдөр өглөө /2019.07.25/ далайн ус руу богино зайн хоёр пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын тал мэдэгджээ. Нутгийн зүүн эргийн Вонсан хот орчмоос харвасан уг хоёр пуужин нь яг ямар загварын пуужин байсныг хараахан тодруулаагүй байгаа аж.

Пуужингууд 430 км зам туулж, далайн усанд унажээ.

Сар орчмын өмнө тус улсын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсэд уулзаж байв. Энэхүү уулзалт маш эерэг уур амьсгалтай болж өнгөрсөн бөгөөд хоёр удирдагч цөмийн зэвсгийн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх талаар тохиролцсон юм.

Олон улсын ажиглагчид Хойд Солонгос гэнэт пуужин харвасан нь АНУ болон Өмнөд Солонгос хамтран цэргийн сургуулилт хийхээр төлөвлөсөнтэй холбоотой гэж үзэж байна. Мөн тус улс нь Өмнөд Солонгосоос хүнсний тусламж хүлээн авахаас татгалзаж буйгаа саяхан мэдэгдсэн.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж