Голд автомашинаа угааж байсан иргэн живж, амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.07.25-нд нийтлэгдсэн

Голд автомашинаа угааж байсан иргэн живж, амиа алджээ

Голд автомашинаа угааж байсан иргэн живж, амиа алджээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн Цагаан-Эрэг гэдэг газар Дэлгэр мөрөн голд Сонато-7 загварын суудлын автомашин угааж байсан хоёр хүнээс тус аймгийн Арбулаг сумын харьяат иргэн 26 настай Б нь живсэн тухай дуудлага долдугаар сарын 24-ны өдрийн 18.40 цагт аймгийн Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын есөн алба хаагч, хоёр автомашин, нэг завьтай зургаан км зам туулан 19.01 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 3-4 метрийн гүнд таван удаа шумбалт хийж, үр дүнд хүрээгүй тул 21.02 цагт түр зогсоосон аж. Ингээд эрэн хайх ажиллагааг өнөөдөр өглөөний 08.00 цагт эхлүүлж, осолдсон газраас зүүн зүгт гурван км тус багийн Улаан байшин гэдэг газраас 08.22 цагт цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн юм байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж