Улаанбаатар хотын төв талбай Чингисийн хөшөөний өмнө хөгшин, залуу нийлсэн арав гаруй хүн зураг даруулж байлаа. Үндэсний дээлээрээ гоёсон тэд хааны хөшөөнд бөхийн ёсолж, их л хүндэтгэлтэй хандаж буй нь нүдэнд тусав. Холоос ирсэн илт тул сонирхож асуулаа. Тэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны /Өвөр Монголын Өөртөө засах орон/ Шилийн гол аймгийн Шулуун хөх хошуунаас Монголд анх удаа аялж яваа аж.
Эдний дотор хар багаасаа үерхэн дасаж, эгч дүүс шиг болсон жар гаран насны дөрвөн хүн байна. Арваадхан насандаа тэд нутгийн “Төмөр хүүхэн” нэртэй бүлгэмд элсэн орж, өдийг хүртэл хамт яваа гэх. Сайн дурын энэхүү бүлгэмийн хүүхнүүд цагтаа мод хагалах, хадлан хадах, хашаа байшин барих гээд хийхгүй ажил үгүй байжээ. Одоо харин нас дээр хэвийх цагт хүүхэд байхаасаа очихыг мөрөөдөх болсон Монгол нутагт ирээд буй нь энэ аж. Бүлгэмийн ахлагч, гишүүн хоёртой хөөрөлдлөө.
“Төмөр хүүхнүүд” бүлгэмийн ахлагч н.Сарангэрэл
-Та нар Монголд хэзээ ирэв, сэтгэгдэл ямар байна вэ?
-Би “Төмөр хүүхнүүд” бүлгэмийн ахлагч н.Сарангэрэл байна. Бид арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй өнөө өглөө Монголд буулаа. Багаасаа Монгол орны тухай сонсож өссөн болоод ч тэр үү ирэхийг их хүсдэг байлаа. Дээхэн үед энэ нутгийг хоёр хэсэг хуваахад ахан дүүс, хамаатан садангууд голын наана, цаана байгаад нүүж чадалгүй хилээр тасарсан түүх их бий. Манай бэрийн ахан дүүс ч бас тэгж тасраад авга нар нь ар Монголд байдаг боловч нэгнээ мэдэхгүй. Манайх Боржин овогтой. Эрээд үзвэл миний мах цусны тасархай энд байгаа л байх. Монголд ирсэн сэтгэгдэл өндөр байна. Гэхдээ өөр улсад ирсэн гэж санагдахгүй, харин ч нутагтаа байгаа юм шиг дотно байна. Бидний нүүр царай, хэл яриа ижил юм.
-Та нарыг харахад бүгд үндэсний дээлээ өмсжээ, их гоё харагдаж байна?
-Бид албаар дээлтэй ирсэн юм. Учир нь дээл бол манай хүндэтгэлийн хувцас. Чингис хаандаа мэхийн ёсолж, хамт зураг даруулах нь бидний хувьд азтай мөч. Үр хойч хүүхдүүдэд маань үлдэх дурсамж. Ингэж хэлж болно уу гүй юу, юутай ч бид угсаа, үндэс нэгтэй ахан дүүсээ элэгсэг дотно санадаг юм шүү. Бидний өвөг эцэг, хаад бол агуу түүхтэй улс. Тиймээс бид ёс заншил, уламжлалаа мартахгүй, хойч үедээ өвлүүлэхийг хичээдэг. Аав ээж маань намайг багад үндэсний босоо бичгээ хэрхэвч мартаж болохгүй, дээл хувцсаа өмсөж байгаарай гэж захидаг байлаа. Одоо би хүүхдүүддээ ингэж хэлдэг юм. Манай нутагт дунд ангид сурагчдын дүрэмт хувцас бол дээл шүү дээ.
-Сайхан сонсогдож байна. Монголчууд маань сүүлийн үед бас үндэсний дээлээрээ их гоёдог болсон. Ингэхэд “Төмөр хүүхнүүд” гэх бүлгэмийн тухай тайлбарлаж өгөөч. Ямар зорилготой, юу хийдэг бүлгэм бэ?
-1970,80-аад оны үед манай ӨМӨЗО-нд хамтын хөдөлмөр эрхэлж, нэгэндээ тустай байх үүднээс сайн дурын бүлгэмүүд их ажиллах болсон. “Төмөр хүүхнүүд” бүлгэмд зөвхөн хүүхнүүд элсдэг байлаа. Бид нийлээд өглөөнөөс орой болтол хэнд, ямар тусламж хэрэгтэй байна бүгдийг хийдэг байв. Ихэвчлэн эрчүүдийн ажлыг нугалж ирсэн. Хадлан хадна, худаг гаргана, хашаа байшин барина гээд тусламж хэрэгтэй хүн хүч дутмаг, чадал тэнхээ муу нэгэнд тусалдаг байв. Манай хүүхнүүдийн бүлгэм маш сайн ажилласан гээд дурсгалын тэмдгээр хүртэл шагнуулж байсан. Энэ бидний хувьд нэр төрийн хэрэг.
-Ер нь танай нутгийн хүүхнүүдийн нэг өдөр ямар байдаг вэ, их л завгүй байдаг байх даа?
-Бид сайн дурын ажлынхаа хажуугаар хүүхдээ өсгөнө, гэрийн ажлаа хийнэ, нөхрөө халамжилдаг байлаа. Бас хэдэн малтай. Өглөө үүрийн гурван цагт босоод ажиллаж эхэлнэ шүү дээ. Тэгээд орой харуй бүрий болоход амсхийнэ. Ажил дуусна гэж үгүй, харин маргааш хийхээр үлдээнэ. Бид мал аж ахуй эрхэлдэг тул цагаан идээгээ боловсруулна. Айраг, шар тос, хурууд хийнэ.
-Манай Монголтой адил юм. Таны хамгийн сайн хийж чаддаг хоол юу вэ? Монголд ирээд идсэн хоол ямар санагдав?
-Бид гэртээ ихэвчлэн юман гоймон (гурилтай шөл), мантуу хийж иддэг. Үүнийгээ ч сайн хийж чадна. Нас яваад ч тэр үү энэ хоолонд улам дуртай болсон. Монголд ирээд цуйван идсэн. Их гоё амттай. Монголын малын мах их өөр, амт сайтай юм.
“Төмөр хүүхнүүд” бүлгэмийн гишүүн н.Оюунгэрэл
-Монголд өглөө буугаад ямар газруудаар явав, хамгийн их таалагдсан зүйл юу байв?
-Сүхбаатарын талбай орж, Чингис хаандаа мөргөж байгаад сая бид тааралдлаа. Үүнээс өмнө гандан, үндэсний музей үзсэн. Мөн “Түмэн-Эх” чуулгын тоглолт сонирхлоо. Сайхан байна аа. Энэ насны хүсэл биелэх мэт санагдаж байна.
-Урьд нь хүүхэд байхдаа ч юм уу Монголын талаар сонсож байсан биз дээ, төсөөлж байв уу?
-Хүүхэд байхдаа би Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” роман уншдаг байлаа. Эндээс л Ар Монголын хүмүүсийн аж амьдрал, нийгмийн байдлыг мэдэж авсан. Бид үндэс, угсаа, цус нэг ард түмэн. Их баатарлаг хүмүүс байж дээ гэж боддог. Тэгээд уул усны сайхан, хүмүүсийн амьдрал ахуй, улсын хөгжлийг өөрийн биеэр ирж үзье гээд бид зориглосон юм. Одоо бид хэд наслаа гэж. Дахиад ирэх боломж олдоо ч уу. Энэ насныхаа мөрөөдлөө биелүүллээ. Сайхан байна. Манай тийшээ зундаа их бачуу, халуун, элсэрхэг. Энд харин их гоё бороотой, сэрүүхэн байна.
-Та хэдэн хүүхэдтэй вэ, хүүхдүүд нь юу эрхэлж байна, Монголоор ярьдаг биз дээ?
-Би дөрвөн хүүхэдтэй. Монголоор их сайхан ярина. Гурав нь их сургууль төгссөн. Та миний хэлэхийг ойлгоно уу? Нэг нь их сургуулиа төгсөөд провсор хийж байна. (Сур: хөтөч хажуунаас магистрт сурч байгаа гэж тайлбарлав).
-Та нар бас буддийн шашинтай. Гандан орсон гэж байна, даатгаж залбирсан байх?
-Тэгэлгүй яах вэ, Бүх ард түмэн эрүүл саруул, эвтэй найрамдалтай байгаасай гэж залбирсан. Юу санасан есөн цагаан хүсэл биелэх болтугай гэж ерөөсөн дөө.
-Монголд хэдэн өдөр аялах вэ, аяллын чиглэл юу вэ?
-Нийтдээ долоо хоног аялна. Улаанбаатарт гурав хононо. Тэгээд Тэрэлж явна, Богдын музей үзнэ. Мэдээж Монголд ирснийх дэлгүүр, хоршоо орж худалдаа наймаа хийнэ. Дурсгалтай зүйл худалдаж авна гэсэн бодол байна. Хамгийн сүүлийн өдөр “Чингисийн хүрээ” орно. Тэнд өдрийн хоол идчихээд л бид галт тэргэндээ суугаад буцна даа.
Жар гаруй насны эдгээр эгч нартай яриад суухад хэлний бэрхшээл байсангүй. Яг л Монгол хүнтэй хөөрөлдөж буй мэт санагдлаа. Нутгаасаа авч ирсэн чихрээр намайг дайллаа. “Та нар өдөржин гадуур явсан байх, ядарч байна уу?” гэхэд үгүй гээд инээцгээж байлаа. Оюунгэрэл эгч биднийг үүд хүртэл үдэж өглөө. Шатаар буух хүртэл далласаар хоцорсон юм. Явах замдаа хөтөч бидэнд “Өвөр Монголоос ирсэн хүмүүс хамгийн түрүүн Сүхбаатарын талбай орж Чингис хаанд мөргөдөг. Тэд энгийн хувцастай ойртохгүй гээд үндэснийхээ дээлийг машиндаа өмсөж байгаад, ёслолын байдалтай очдог. Тэгээд зарим нь залбирч, уйлж байхыг харсан. Бурханд тэгж мөргөөгүй хэрнээ Чингис хаанд өвдөг сөхрөөд мөргөдөг юм” гэж билээ. Ай даа, элгэн садан минь, тасарсан бие, үсэрсэн цус гэж…
Ц.АРИУНЗАЯА
туул 2019-07-25 66.181.161.9
Эх орон монголдоо
Элгэн садангууд минь тавтай морилоорой.
Ээж аавынхаа хэлээр
Эх монгол бичгээрээ гоёж яваарай.
Зочин 2019-07-25 64.119.24.184
Тагнуулч Нямка ах сонсвол уурлана шүү, болгоомжтой
Монгол 2019-07-25 202.55.180.106
Манай өвөрмонголчууд монголоо гэсэн их сайхан сэтгэлтэй хүмүүс юм аа сэтгүүлчид баярлалаа ярилцлага таалагдлаа
Zochin 2019-07-25 202.55.180.106
Mongolchuudiin min helterhii shuu dee, saihan mongol humuus bn
зочин 2019-07-25 66.181.180.229
Ийм хүмүүсийг "х***а" гээд манай юм мэдэхгүй нөхдүүд гомдоогоод л байх юм даа. Өвөрлөгч нар бидгээс илүү монгол сэтгэлгээтэй юм шиг байгаам. Их гүрэн доторхи үндэсний цөөнх ингэж л бичиг үсэг, соёл, ёс, заншлаа хамгаалдаг байх л даа
mgl 2019-07-25 202.9.42.68
Saihan ayalaarai.
Зочин 2019-07-25 203.91.116.118
Цус холилдоогүй цэвэр монгол хүмүүсийг Монголын харъяат болгож болдоггүй юм болов уу. Тийм хүмүүс байгаа болов уу.
Зочин 2019-07-25 103.229.122.40
Хятадад бараг 6 сая Монгол бий Үүнээс цэвэр Монголчууд 3 сая гаруй бий
Зочин 2019-07-25 203.91.116.118
Өрөвдмөөр юм даа. Энэ хүмүүсийн буруу гэж юу байхав дээ.
Зочин 2019-07-25 66.181.186.174
Сэтгүүлчээ ярилцахад хэлны бэрхшээл гарсангүй гэж юу гнж байгаан угаасаа монгол хүмүүс ш дээ
Зочин 2019-07-25 175.38.157.122
Тийм гэхдээ 5 сая өвөрМонгол бүгд ээлж дараалж Монголд ирж үзэг! Аялал жуулчлалын салбарт маш хэрэгтэй! Харин эргэж нийлнэ, буцна гэсэн ойлголт байхгүй бх
Зочин 2019-07-25 202.131.245.34
чамд өөрт чинь монгол хэлний асуудал байна. ХЭЛНЫ гэж бичихгүй
Х 2019-07-25 202.9.45.90
Монгол ёс заншил хэл, нүүр царайг нь хараад жинхэнэ монгол бол сайн шалгаад 500 мянган доллар аваад монгол болгох хэрэгтэй
Зочин 2019-07-25 66.181.179.209
Та нар газар нутаг мал сүрэгтэйгээ манай монголд орох хэрэгтэй шүү
Зочин 2019-07-25 66.181.177.148
Монгол орноор сайхан аялаарай. Монгол гэсэн сэтгэл өвөрмонголчуудад байдаг юм байна. Манай зарим цагдаа нар паспортийг нь шалгаад биедээ авс явсангүй гээд торгож мөнгийг нь авдаг аа болимоор доо. Хажуугаас нь ичиж үхэх шахаж билээ. Сайхан сэтгэлтэй монголоо гээд ирж байхад нь өө ирээд байдаг цагдаа нараа цэгцлээ ч нямдоржоо
Зочин 2019-07-25 202.126.88.170
ahan dvvs min
Зочин 2019-07-25 202.21.98.237
Илт Монгол үндэстэнгүүддээ манай улс байнгын оршин суух эрх өгч болдоггүй юм байх даа. Хүн нэмнэ, хүч нэмнэ, хөрөнгө чинээ ихсэнэ. Зах зээл тэлнэ шдээ. Бусад улсууд шиг сонгуулийн эрхгүйгээр өгч болмоор юм ууг нь.
зочин 2019-07-25 103.212.116.223
Манай улсад тавтай морилоорой
Зочин 2019-07-25 202.126.88.73
Stalin bol Mongoliig negtgehiig hvseegvi ih gvrnii udirdagch shvvdee! Manai **-vvd dendvv tuilshrah yumaa.
Зочин 2019-07-25 202.21.109.120
Өвөрмонголчууд Монгол улсыг үзэх юмсан гээд бодон бодон,санан санан ирдэг юм шиг байна лээ.
Зочин 2019-07-25 175.38.157.122
5 саяулаа ээлж дараалаад ирж үзээсэй! Хөдөө явган аялалд хамруулах хэрэгтэй!!!
Зочин 2019-07-25 202.55.188.39
Амьдрал амин зуулга нь бол гайхалтай шүү дээ. Манайхаас хэд дахин илүү.
Зочин 2019-07-25 122.201.31.214
САЙХАН БАЙНА. ШИЛИЙН ГОЛЫНХОН МИНЬ. ТА БҮХЭНД АЗ ЖАРГАЛ, ЭРҮҮЛ ЭНХ, УРТ УДААН НАСЛАХЫГ ЕРӨӨЕ!
Зочин 2019-07-25 202.21.118.250
tuuliin ereg deer baahan uvur mongolchuud ireed amsaad savand hiij avaad ih l hundetgel uzuulj bsan.
зочин 2019-07-25 66.181.176.92
Сайхан бичсэн байна. Нулимс гарч байна. Ёстой үсэрсэн цус шүү дээ.
Ааяа 2019-07-25 202.126.88.202
Дэлхийд хэдхээн Монголчууд байж юунд нэгнээ хэмхэлнэв
Насаа 2019-07-25 202.126.88.202
Увс дөрвөдүүд гэхээ больчооч адилхан л монгол хүмүүс
Зочин 2019-07-25 202.179.31.31
Зөв чамайг дэмжинэ гэхдээ тэд увсууд өөрсдөө л сувс күн гээд онцгойрох болсон. Тэрэнд нь бүх монголчууд дургүй. Хөөгөөд үзвэл гарал нь яах аргагүй харь юм билээ
Би Ойрд Монгол. Галдангийн удам 2019-07-25 211.36.156.226
Ээээ хар малаа хөлдүү толгойтоо эртхэн шиг үхэж далд ор
Зочин 2019-07-25 202.21.98.237
Өөрсдөө голцуу онцгойрох гэдэг юм. Халхын хоолыг хороож байж, бас тэрүүхэндээ жалгархуу шүү
Зочин 2019-07-25 182.160.32.223
танай гаминг сөнөөн устгасан их Жанжин Сүхбаатарын хөшөөнд бас мөргөх ёстой.
Зочин 2019-07-25 202.179.31.31
Одоо цагийн өргөс хэмхдэс болсон увс дөрвөдүүдээс илүү сэтхилтэй монгол хүмс юм даа, энэ мэдрэл увсууд халхын буянд ханаж цадахгүй хан уул хатан туулын минь өвөрт насаараа суучаад би 50 жил ганцаардсан гэж улиад хазгай мурий солиороод байгаа биз амьд үхдэлүүд
Зочин 2019-07-25 175.38.157.122
Битий ийм хэнд ч хэрэггүй хог бичиж бай
Монгол цус 2019-07-25 66.181.177.17
Бид л тоодоггүй болохоос ямар бахархмаар түүх соёл уламжлалаа хүндэлж дээдэлж явдаг гээч, түм буман х***а дотор уусчихгүй мундаг хүмүүс зөндөө бий. Сонсвол дуулбал үлгэр домогийн юм шиг зүйлс одоо ч бий
зочин 2019-07-25 202.179.27.193
эвий минь. Энэ хүмүүст эх монголоо үнэнчээр хайрлах хүндлэх агуу сэтгэл байгаад талархаж байна
зочин 2019-07-25 202.179.27.193
эвий минь дээ. Эх Монголоо гэх сэтгэлд тэдэнд хамгийн тод үлдэж дээ
Зочин 2019-07-25 66.181.184.147
урагшгүй хаад ноёдоос болоод тасарсан юм даа Чойбалсан нийлүүлэх гээд нэг оролдсон даанч сталин зөвшөөрөөгүй
Зочин 2019-07-25 202.131.245.243
Японы эсрэг дайнд орох болзол болгож Сталин санал оруулсан юм. Рузвельт, Черчиль нар зөвшөөрөөгүй юм аа. Чан Кай Шиг тайвшруулах гэж л тэр.
Заяа 2019-07-25 202.21.115.126
Монголоос ирсэн хүмүүсийг Монголд ирээд ямар байв гэж асуусан юм байх даа?
Зочин 2019-07-25 202.9.43.120
Юм болгоноос битгий өө эрж бай
зочин 2019-07-25 182.160.34.65
монголоос ирсэн хүнээс монголд ирээд ямар байна гэж асуух эрүүл үү, ямар монгол та нарын тэр АНУ, франц, герман чинь биш дээ, чам шиг юмнууд бол бүр монгол гэсэн нэртэй болохоос харь сэтгэхүйтэй болчихсон байна даа
Зочин 2019-07-25 202.21.109.120
Монголоос ирээгүй Хятадаас ирсэн Хятадын иргэд ш дээ. Монголд ямар байгаа юм бол.
Зочин 2019-07-25 66.181.166.35
Санал нэг. Зүй нь Монгол улсад эсвэл Төв монголд ирээд ямар байна гэж асуух байлаа. Хойшоо Буриад, Халимаг, урагшаа Өвөр Монгол (Өмнөд Монгол), Хөх нуур, Дээд Монгол гээд олон бий. Бүүр урагшаа гэвэл Юнаньд ч олон зуун жилийн өмнө тасарсан Монголчуудын хойчис бий.
Зочин 2019-07-25 202.21.109.120
Монгол улс гэж ганцхан л байгаа тул Монголд ирээд ямар байна гэж л асуух нь зөв. Буриад,Халимаг,Өвөрмонголд очсон бол тэр нэрээр нь л асууна ш дээ.
Зочин 2019-07-25 66.181.166.35
Монгол улс гэж асуугаагүй монголд гэчихээр буруудаж байгаа юм. Буруудна гэдэг нь Өмнөд монголчуудыг гомдоож болзошгүй байгааг хэлж байна
Зочин 2019-07-25 103.212.116.76
БНХАУ ЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНООС ИРСЭН МОНГОЛ ҮНДЭСТНҮҮД БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ УЛСАД ИРЖЭЭ ТЭДНЭЭС МОНГОЛД ИРЭЭД ЯМАР БАЙВ ГЭЖ АСУУХГҮЙ ӨӨР ЮУ ГЭЖ АСУУХ ЮМ БЭ
Зочин 2019-07-25 202.21.109.120
Хядадаас ирсэн хүмүүсээс Монголд ямар байна гэж асуусан нь юу нь буруу вэ.Хядадын Өвөрмонголоос ирсэн хүнийг Монголоос ирсэн гэж тэнэгтэхгүй биз дээ. Хятадууд дургүй нь хүрэх байлгүй.