Филиппинд халдварын хоёр дахь тохиодол бүртгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2015.07.06-нд нийтлэгдсэн

Филиппинд халдварын хоёр дахь тохиодол бүртгэгдлээ

 

Филиппинд титэм вирусын /Mers/ халдвартай хоёр дахь хүн илэрчээ. Дубайгаас ирсэн гадаадын иргэнээс титэм вирус илэрснээр нийслэл Манила хотын ойролцоо тусгаарлажээ. 36 настай эрэгтэй Дубайгаас Манилад ирэхдээ Саудын Арабаар дамжин өнгөрсөн аж. Филиппинд түүнтэй харилцсан 200 гаруй хүнийг хөл хорьж, тусгаарласан байна. Өмнө нь өнгөрсөн хоёрдугаар сард Ойрхи-Дорнодод ажлаад эргэж ирсэн филиппин сувилагч эмэгтэйд титэм вирусын халдвар илэрч байжээ.

 

Титэм вирусын халдвараар Өмнөд Солонгост 186 хүн өвчилж, 33 хүн нас барснаар томуутай төст вирусын өвчлөл Азид түгшүүр дагуулж байгаа юм. Өмнөд Солонгосоос гадна Тайланд, Малайзад титэм вирусын халдвар бүртгэгдээд байна. Тайландад титэм вирусын халдвартай цорын ганц эрэгтэй өнгөрсөн долоо хоногт эдгэрч эмнэлгээс гарчээ.

 

Дэлхий дахинаа титэм вирусын халдвартай 500 хүн нас бараад буй юм. Уг вирусыг анх 2012 он Саудын Арабт илрүүлснээр 1300 гаруй хүн халдвараар өвчилжээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж