Daily Telegraph сонин мэдээлснээр долдугаар сарын 20-нд үл танигдах наймаачин Европын агуулахуудад байгаа 241 мянган тонн какаог үлдээлгүй худалдан авсан байна. Европ шоколадны гол бүтэц болдог түүхий эдгүй үлдлээ. Түүгээр ч барахгүй худалдан авагч агуулахын нөөцийг хянах виртуаль опционыг худалдан аваад зогссонгүй какаогийн бүх нөөцийг Лондоны олон улсын санхүүгийн биржийн Амстердам, Антверпен, Бремен, Гамбург, Гавр, Ливерпуль, Лондон, Роттердам, Феликстоуво, Хумберсайд ба Тиссайд дахь агуулахуудад зөөн авчрах үүрэг өгчээ.
Арилжаачид Nestle мэтийн шоколадны үйлдвэр эрхэлдэг компаниудад ийм их түүхий эд авах шаардлага байхгүй гэж үзэж байна. Шинжээчид Европын шоколадны эрэл мөн Гана ба Кот д`Ивуарт ган болж байгаагаас улбаалсан үнийн зөрөөгөөр орлого олох гэсэн дамчин энэ наймааг хийсэн гэж үзэж байна.
Үүнээс үүдэн какаогийн зах зээлд сүүлийн 14 жилд гараагүй үнийн өсөлт үүсч нэг тонн какаогийн үнэ 1977 оны үеийн төвшин болох 2,588 фунт стерлинг хүрчээ.Сүүлийн гурван жилийн дотор какаогийн үнэ зах зээлд хоёр дахин нэмэгдсэн юм.