1 тонн сайжруулсан түлшийг 150 мянган төгрөгөөр борлуулна

Хуучирсан мэдээ: 2019.07.25-нд нийтлэгдсэн

1 тонн сайжруулсан түлшийг 150 мянган төгрөгөөр борлуулна

1 тонн сайжруулсан түлшийг 150 мянган төгрөгөөр борлуулна

"NEWS" агентлаг долоо хоног бүрийн Пүрэв гаригт “Яам, агентлагаар сонин юу байна вэ” буланг хүргэдэг. Энэ удаад Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг онцолж байна.


IMG_2099130 МЯНГАН ТОНН САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ НӨӨЦЛӨӨД БАЙНА

Нийслэлд өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхлэн түүхий нүүрс оруулахыг хориглосон. Үүнтэй холбоотойгоор МХЕГ, Цагдаагийн байгууллага нийслэлийн товчоодоор түүхий нүүрс нэвтрэхээс сэргийлж, хяналт тавьж ажиллаж байна.

БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат сайжруулсан түлшний үйлдвэрлэл ажлын явцтай танилах үеэрээ боруулалтын цэг, агуулах байгуулах ажлыг яаравчилж, түлшний хадгалалт, нөөц бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх, нийслэл хотод түүхий нүүрс нэвтрэхээс урьдчилан сэргийлэх хяналтыг сайжруулах, иргэдэд гэр байшингаа дулаалах талаар мэдлэг мэдээллийг тогтмол өгч ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Нийслэлийн гэр хороололд амьдарч байгаа айл өрхийг галалгааны улиралд сайжруулсан түлшээр хангахад 600 мянган тн түлш шаардлагатай. Одоогоор 130 мянган мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн нөөцлөөд байна. Бэлтгэсэн түлшийг нийслэлд 500 гэрээт цэгээр айл өрхүүдэд худалдан борлуулахаас 40 нь нөөцлөлтийн агуулах байх бол үлдсэн нь гэрээт борлуулалтын цэг байх юм. Өөрөөр хэлбэл, 400 өрхийн дунд борлуулалтын нэг цэг байхаар тооцож, боруулалтын цэгүүд эхнээсээ иргэдэд үйлчилж байна.

Сайжруулсан шахмал түлшийг айл өрхүүдэд картаар худалдан борлуулах бөгөөд айл бүрийн сууц, зуух, хэрэглээнээс шалтгаалж худалдан авах хэмжээ харилцан адилгүй байна. Тиймээс өрх болгон нэг карттай байна. Тухайн картаар худалдан авалт хийхдээ пос машинд уншуулахаас гадна, тухайн картыг унших андройт утасны апп байна. Энэ тохиолдолд худалдан авалт хийхэд ямар нэгэн хүндрэлт гарахгүй хэмээн тооцоолж буй юм.

Сайжруулсан шахмал түлш боруулалх үнийн тухайд  25 кг-ын савлагаатай нэг шуудай түлш 3750 төгрөг байх бол  нэг тонн нь 150 мянган төгрөгөөр худалдаалагдана.

Улаанбаатар хотын зүүн баруун захад нөөцийн хоёр агуулах байрлуулах бөгөөд нэг нь үйлдвэрийн хашаа, нөгөө нь Улаанбаатар төмөр замын Амгалан өртөөнд байх юм.

НАЙМАН АЙМАГТ "НОГООН ПАСПОРТ-НОГООН ТӨГӨЛ"  ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ БАЙГУУЛЛАА

НҮБ-ын Хүнс, хөдөө, аж ахуйн байгууллагаас 2019 оныг Ойн талаар бүх нийтийн боловсролыг дэмжих жил болгон зарласан билээ. Энэхүү олон улсын санаачилгад Монгол Улс нэгдэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар “Ногоон паспорт” аяны үргэлжлэл 21 аймагт “Ногоон Төгөл” байгуулах ажлаар үргэлжилж, өнгөрөгч сард долоон аймаг, нэг дүүрэгт “Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цуглуулга бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж нээлтээ хийлээ.

21 аймагт 9 дүүрэгт “Ногоон төгөл” байгуулах ажил эхний ээлжинд Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Дундговь, Баян-Өлгий, Ховд, Увс, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт нээлтээ хийж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат болон яамны удирдлага, тухайн орон нутгаас УИХ-д сонгогдсон гишүүд, орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар, нутгийн иргэд, ногоон паспорт эзэмшич эко клубын багш, сурагчид оролцов.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, иргэдийн амьдрах таатай орчныг нэмэгдүүлэх үүднээс Монгол Улсын 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, орон нутгийн ард иргэдийн амьжиргааг дэмжих, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх, мөн хүүхэд залууст “Ногоон паспорт” түүний ач холбогдлыг сурталчлан таниулах, байгальд ээлтэй, зөв дадал, хэвшлийг бий болгоход анхааран ажиллах үүднээс “Ногоон төгөл” байгуулах ажлыг эхлүүлсэн.

 УСНЫ АГЕНТЛАГ 2020 ОНД БАЙГУУЛАГДАНА

Цаашид Усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулах, Усны үндэсний хороог бэхжүүлэх, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлогын зарцуулалтыг сайжруулах, Гадаргын усыг түлхүү хэрэглэх “Хөх Морь” төслийг хэрэгжүүлэх, Усны хяналт-шинжилгээний сүлжээг орчин үеийн дэвшитэд сүлжээг ашиглан өргөжүүлэхэд илүүтэй анхааран ажиллаж байгаа гэдгийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат онцолсон юм.

Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын үзэл байдлын үзэл баримтлалд зааснаар цөлжилтөд дасан зохицох, сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх бодлого тодорхойлох, чадавхыг бүрдүүлэх, уг бодлогын хэрэгжилтийг зохицуулах үндэсний бүтцийг бий болгох, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд олон улсын санхүүгийн механизмыг өргөн ашиглах, бүх талын оролцоог  хангахад анхаарч буй аж.

МОНГОЛ УЛС НЭГ ӨДӨРТ 72 МЯНГАН ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖТОЙ

УИХ-аас баталсан Монгол Улсын тогтвортой үзэл баримтлал 2030 бодлогын баримт бичигт Монгол Улс 2030 он гэхэд дэлхийн нүүдлийн соёлын аялал жуулчлалын төв болно гэсэн зорилтыг тавьсан. Энэ хүрээнд 2020 он гэхэд манай улсад ирэх жуулчдын тоог нэг саяд, 2030 он гэхэд хоёр сая болгох зорилт тавьсан. Нэг сая жуулчин, нэг тэрбум ам.доллар мөрөөдөл биш гэдгийг салбарын сайд нь хэлсэн.  Аялал жуулчлалын ид улирал бол тавдугаар сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд ихэнх жуулчид жуулчны баазаар дамжин явдаг. Монгол Улс нэг өдөрт 72 мянган жуулчин хүлээн авах ор хоногийн даацтай.

Тусгай хамгаалалттай газруудад 2019 онд БОАЖЯ-ны сайдын тушаалаар нүхэн жорлонг хориглосон. Энэ тушаалын хэрэгжилт 98 хувьтай байгаа аж.

Өнгөрсөн 2018 онд 529 мянган гаднын жуулчин ирсэн. Тэдгээрээс 569 сая төгрөг дотоодын эдийн засагт оржээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж