Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: ОХУ-ын шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2019.07.24-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: ОХУ-ын шигшээ баг

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: ОХУ-ын шигшээ баг

Олимпийн 1 хүрэл, ДАШТ-ий хошой мөнгөн медальт ОХУ-ын шигшээ баг тав дахь удаагаа сагсан бөмбөгийн ДАШТ-д оролцох гэж байна. Гэхдээ энэ бол ЗХУ-ын эрин үеийг тооцоогүй гэдгийг уншигч та бүхэн болгооно биз. ОХУ бие даан тусгаар улс болсноос хойш алдарт сагсан бөмбөгчин асан С.Беловын удирдлага дор 1994, 1998 оны ДАШТ-д орохдоо дараалан мөнгөн медаль хүртсэн байдаг. Тэр цагаас хойш 2002, 2010 онуудад дэлхийн аваргад оролцсон ч тухай бүртээ медаль хүртэж чадаагүй.

Оросууд 2019 оны ДАШТ-д оролцохын тулд Европын бүсийн I шатны E хэсэгт Франц, Бельги болон Босни-Герцеговина улсын шигшээ багуудтай өрсөлдөн 3 хожил, 3 хожигдолтойгоор хүснэгтийн 2-р дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авсан.

II шатанд Франц, Болгар, Чех, Финланд болон Босни-Герцеговинагийн шигшээ багуудтай өрсөлдөн 8 хожил, 4 хожигдолтойгоор Хятад руу явах эрхээ авсан. А.Кириленкогоос хойш НБА-д гялзах амжилттай тоглож буй “од” тоглогчгүй оросууд урьдчилсан шатыг А.Швед, А.Воронцевич, С.Антонов, В.Фризон, С.Карасев нарын хичээл зүтгэлээр дэлхийн аваргад оролцох эрхээ авсан гэхэд хилсдэхгүй.

Оросын сагсан бөмбөгийн лигийн багууд нь дотроо өрсөлдөөн ихтэй, Евролигт ч хүчтэй өрсөлдөгчид боловч 2012 оноос хойш тогтвортой өндөр амжилт үзүүлэх хэмжээнд өрсөлдөөн үзүүлж чадахгүй байгаа. Оросын шигшээ багийн гол хөдөлгөгч хүч нь А.Швед болон А.Воронцевич нар гэхэд хилсдэхгүй.

Өдгөө ч эдгээр залуусын нуруун дээр багийн гол ачаа ирнэ. Гэхдээ Оросын шигшээ багийн багтаад буй В хэсэг нь харьцангуй боломжийн өрсөлдөгчид. В хэсэгт Арентин, Нигери болон БНСУ-ын шигшээ багуудтай багтсан бөгөөд Аргентин бол урьдын хүчирхэг, хурдтай Аргентин биш.

Солонгосын шигшээ баг хожил авахын төлөө тоглоно гэвэл нэг их буруудахгүй байх. Харин НБА-д тоглодог хэд хэдэн тоглогчдоос бүрдсэн Африк тивийн тэргүүн баг Нигерийн шигшээ эвгүй өрсөлдөгчид байх боломжтой. Хэрвээ оросууд хэсгээ гарч чадвал ямар ч байсан нугалаан дээр А хэсгээс гарсан ямар ч багийг аваад залчих бүрэн боломжтой. Иймд өрсөлдөгчид нь оросуудад боломжийг олгож дунд шөвөг хүртэл явах үүдийг нээж болох юм.

Түүнээс бусдаар яг одоогийн Оросын шигшээ баг өндөр амжилт үзүүлэх хэмжээнд хараахан биш байгаа. Оросуудаас гялалзах тоглогч бол А.Швед л байна. Яалт ч үгүй Евролигийн шилдэг тоглогч бол А.Швед юм. Түүний тоглолтоос оросуудын амжилт ихээхэн хамаарна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж