МАН-ын бүлэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2015.07.06-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг хуралдаж байна

АН-ын бүлгийн гишүүд 100 хувийн саналаар МАН-ын зургаан сайдыг засгаас гаргах шийдвэрийг гаргасан юм. АН-ын гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг МАН-ын бүлэг хэлэлцсэн ч тодорхой шийдвэр гаргаагүй аж. Энэ тухай МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд “Бүлгийн хуралдаанаар МАН хамтарсан Засгаас гарах асуудлыг хэлэлцэж байна. Одоогоор тодорхой шийдвэр гараагүй. Хамтарсан Засгаас гарах асуудал бол улс төрийн шийдвэр учир намын Удирдах зөвлөлийн хурлаас эцсийн шийдвэр гарах ёстой” гэж мэдэгдсэн юм. Дээрх асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл яаралтай хуралдаж, шийдвэрээ гаргажээ. Тус нам энэ талаараа 17.30 цагаас хэвлэлийнхэнд мэдээлэл хийх юм байна.

Г.НЭРГҮЙ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж