Хойд болон Өмнөд Солонгосын оркестрын хөгжимчид хамтран хилийн зэвсэггүй бүсэд тоглолт хийхээр төлөвлөжээ. Тоглолтыг ирэх наймдугаар сарын 15-нд Солонгосын хойг Японы эзлэн түрэмгийллээс тусгаар тогтносны 70 жилийн ойг тохиолдуулан хийхээр ярилцаж байна. Солонгосын хойгийн энхийн төсөл хөтөлбөрийн хүрээнд хоёр талын албаныхан хамтарсан тоглолтын асуудлыг хэлэлцэж байгаа аж. Одоогоор НҮБ дэх Хойд Солонгосын төлөөлөгчид хамтарсан тоглолтыг дэмжсэн бөгөөд Пхеньянаас албан ёсны нааштай хариу хүлээж байгааг “Lindenbaum” оркестрын дарга ярьжээ. Хоёр талаас тус бүр 70 хөгжимчин хамтарсан тоглолтонд оролцож, Бетховены 9-р симфони, “Ариранг” ардын дуу зэргийг эгшиглүүлэх аж. Энэхүү тоглолт нь улс төрийн агуулгаггүй гэдгийг зохион байгуулагчийн зүгээс онцолжээ.
Гэхдээ НҮБ-ын хүний эрхийн байгууллага Сөүлд албан газраа нээснээс үүдэн Пхеньян өнгөрсөн тавдугаар сараас хойш Өмнөд Солонгосын эсрэг хүчтэй сүрдүүлэг хийх болсон билээ. НҮБ-ын оффис Сөүлд үүдээ нээсэн өдөр /VI.23/ Пхеньян Өмнөд Солонгосын хоёр иргэнийг тагнуулын хэрэгт буруутган бүх насаар нь хөдөлмөрийн лагерьт хорих ял оноосон. Мөн Гванжуд болж буй зуны оюутны Универсиад наадамд тамирчдаа оролцуулахаас татгалзсан юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: The Korea Times