Онгоцны үйлчлэгчийн тухай олны мэдэхгүй зүйлс

Хуучирсан мэдээ: 2019.07.24-нд нийтлэгдсэн

Онгоцны үйлчлэгчийн тухай олны мэдэхгүй зүйлс

Онгоцны үйлчлэгчийн тухай олны мэдэхгүй зүйлс

Бидэнд онгоцны үйлчлэгчээс асуухыг хүссэн асуулт олон ч төдийлөн зориглож асууж чаддаггүй. Үргэлж инээмсэглэн хүн бүхэнтэй найрсаг харьцаж, хэрэгтэй зүйлийг лавлаж байдаг тэд хүмүүсийн анхаарал татахгүй байхын аргагүй. Өв тэгш бие хаа, царай зүс, тал бүрийн мэдлэг гээд тэдэнд байхгүй зүйл гэж үгүй мэт… Гэвч тэдний сайхан багны цаана юу болдгийг бид төдийлөн мэддэггүй, бүр төсөөлдөг ч үгүй. Тиймээс та бүхэндээ онгоцны үйлчлэгч нарын тухай сонирхолтой баримт хүргэе.

"Тэд онгоцны хоол иддэг үү?

Тийм ээ. Тэд нислэгийн бүхий л хугацаанд зорчигчидтойгоо ижилхэн хоол иддэг. Тиймдээ ч ходоод гэдэсний асуудалтай байх нь элбэг. Таны харж байгаачлан, тус хоол нь нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдын хоол юм.

"Удаан хугацааны нислэгийн дараа яадаг вэ?"

Удаан хугацаанд ниссээр, гэртээ ирээд л тэд ямар их ядарснаа мэдэрдэг. Бүр өөрийн цахим хуудаст ирсэн гэх тэмдэглэгээ хийж чадахааргүй их ядарсан байдаг ажээ. Нислэгээс ирсний дараах хэдэн өдрийг үхсэн мэт гэртээ унтаж өнгөрүүлнэ. Харин дараа дараагийн өдрүүдээс арай ядан, хүнтэй уулзах тэнхэлтэй болдог байна. Тэгэхээр тэд чадах чинээгээрээ сайтар унтаж, амрахыг л хүсдэг ажээ.

"Нислэгийн туршид шөнө онгоцонд унтаж чадах уу?"

Нислэгийн үеэр шөнө онгоцонд хонох, унтах нь хэвийн үзэгдлийн нэг юм. Тэдэнд эхэндээ толгой эргэх, бөөлжис цутгах гэх мэт шинжүүп илэрдэг ч, удахгүй биемахбод нь удаан хугацааны агаарын нислэгт дасдаг байна. Мэргэжлийн онцлог гэж л үүнийг хэлэх байх даа. Тэд амрахаар хэвтсэний дараа хоорондоо юм ярих нь хориотой байдаг аж.

"Тав тухтай байдаг уу?"

Энэ нь мэдээж маш хэцүү асуудал юм. Ор нь их нарийхан, дээр нь нислэгээс шалтгаалан онгоц донслох, хөдөлгөөнд орох нь элбэг. Тиймээс ч тэд шөнө заавал бэхэлгээтэй унтана. Ингэх нь аюулгүй байдалд тустай юм.

"Тэд хоорондоо хэрхэн харилцдаг вэ?"

Нислэгийн ажилчид маш ёс дүрэмтэй байдаг. Тэднийг хоорондоо ярилцах, бусад зорчигчийн тав тухыг алдагдуулах дуу чимээ гаргасан нөхцөлд маш хүнд хариуцлага тооцдог байна. Тиймээс тэд хоорондоо маш чимээгүй, шивнэж ярилцдаг.

"Хэрвээ онгоцонд осол гарвал яах вэ?"

Юун түрүүнд зорчигчдыг суудлын даруулгаа зүүж, юмнаас сайтар барихыг хүсдэг. Энэ хугацаандаа тэд маш тайван байж, инээмсэглэж, зорчигчдыг ч гэсэн тайван байхыг сануулдаг. Мөн шаардлагатай тохиолдолд аврах ажиллагааг зохион байгуулна. Энэ талаар тэд анх ажилд орохдоо тусгай сургалтанд хамрагддаг байна.

"Тэдний ажлын хамгийн хүнд зүйл нь юу вэ?"

Осол… Энэ бол хамгийн хэцүү зүйлийн нэг юм. Цаг агаарын таагүй нөхцөл байдал, онгоцны аюулгүй байдал, нисгэгчийн алдаанаас болж маш олон онгоц харамсалтайгаар сүйрч, олон хүний амь насыг авч одсон байдаг. Тиймээс ч тэд юун түрүүнд аюулгүй байдалд анхаарлаа төвлөрүүлдэг байна.

"Хүн бүрийн мэддэггүй, нислэгийн аюулгүй ажиллагааны дүрэм юу вэ?"

Онгоцонд аваарын гарц байдаг. Энэ нь онгоцонд гал гарах, усанд унах үед аюулгүйн хаалгаар гадаах ертөнцөд хялбархан гарах боломжтой гэсэн үг юм. Гэвч хүмүүс тэр бүр үүнийг мэдээд байдаггүй.

"Онгоцны үйлчлэгчийн ажил гэр бүлийн амьдралд сөргөөр нөлөөлдөг үү?"

Энэхүү ажил нь таны бодож байгаагаас ч илүү хэцүү. Учир нь ямар ч амралт, баярын өдрөөр таны нислэг таарч болох бөгөөд тэр үеэр гэр бүлийн халуун дулаан харилцаа, уур амьсгал ер нь л тэр чигтээ нуран унадаг гэхэд болно. Иймэрхүү асуудлаас болж гэр бүл салах, үл ойлголцлууд үүсэх нь элбэг юм. Тиймээс ихэнх онгоцны үйлчлэгч эмэгтэйчүүд ганц бие, эсвэл тогтсон амьдралгүй байх нь олонтаа.

"Хүнтэй болзоно гэдэг асуудалтай юу?"

Тийм ээ. Энэ нь маш ярвигтай. Учир нь онгоцны үйлчлэгчид маш олон хоногоор нислэгт гардаг. Дээр нь тэднийг явдалтай хэмээн дүгнэж, ойлгох хүмүүс цөөнгүй юм. Тиймдээ ч ажлынхаа хажуугаар хүнтэй болзож, үеэрхэнэ гэдэг бараг л боломжгүй зүйлсийн нэг билээ.

Б.ХАЖИДМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ГайхмаарГайхмаар
24
ЗөвЗөв
16
ХарамсалтайХарамсалтай
12
ХөөрхөнХөөрхөн
9
ХахаХаха
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж