БНСУ-ын шатахуун түгээх газрууд Япон автомашинд үйлчлэхээ зогсоов

Хуучирсан мэдээ: 2019.07.24-нд нийтлэгдсэн

БНСУ-ын шатахуун түгээх газрууд Япон автомашинд үйлчлэхээ зогсоов

БНСУ-ын шатахуун түгээх газрууд Япон автомашинд үйлчлэхээ зогсоов

Япон улс БНСУ руу хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд ашиглагддаг химийн материал экспортлоход тавих хяналтыг чангатгах шийдвэр гаргасны дараагаас хоёр улсын харилцаа эрс муудсан.

Энэхүү байдлаас үүдэн БНСУ-ын шатахуун түгээх станцууд япон автомашинтай хүнд үйлчлэхээ зогсоогоод байна. Мөн зарим авто зогсоолууд болон авто засварын газрууд Японд үйлдвэрлэсэн машинтай хүнд үйлчлэхээс татгалзаж байгаа аж. БНСУ-ын иргэдийн зүгээс Японд адилхан хариу барихыг шаардаж, жагсаал цуглаан хийж байгаа ба ирэх жил болох Токиогийн олимпийг үзэхгүй байхыг уриалж буй юм байна.

БНСУ-ын шүүх дайны үед Японы үйлдвэрт боолчлогдож байсан хоёр иргэндээ Японы компаниудаар нөхөн олговор төлүүлэх шийдвэр гаргасны хариу болгож Япон улс дээрх шийдвэрийг гаргасан гэж үзэж байгаа аж. Гэвч Японы талаас үүнийг няцааж байгаа юм.

Ямартай ч БНСУ-ын парламентын хэсэг гишүүд ирэх долоо хоногт Японд зочилж, тус улсын эсрэг тавьсан экспортын хоригийг цуцлуулах талаар тус улсын эрх баригчидтай уулзахаар болжээ.

Эх сурвалж: KOREA TIMES

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж