Дэлхийн оюутны зуны Универсиад XXVIII наадам БНСУ-ын Гванжу хотод үргэлжилж байна. Өнөөдөр манай тамирчдаас жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдаж буй ОУХМ Д.Сумъяа аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байна. Тэрээр шигшээ барилдаанд Хорватын А.Бекичтэй барилдах юм.
Д.Сумъяа БНСУ, АНУ, Францын бөхчүүдийг ялж, хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Улмаар зооны аваргын төлөө Японы бөх Ямамото Анзутай барилдаж, өрсөлдөгчөө торгуулиар яллаа. Ингэснээр манай бөх "Универсиад"-ын аваргын төлөө Хорватын бөх Андреа Бекичтэй барилдахаар болсон юм. Энэхүү барилдаан Улаанбаатарын цагаар 18.31-с эхэлнэ.
"Универсиад" XXVIII наадмын албан ёсны сайт: www.gwangju2015.kr
Ч.БОЛОР