Хятадын тамирчин дахин эвгүй байдалд оржээ

Хуучирсан мэдээ: 2019.07.24-нд нийтлэгдсэн

Хятадын тамирчин дахин эвгүй байдалд оржээ

Хятадын тамирчин дахин эвгүй байдалд оржээ

БНСУ-д Кванжу хотод болж буй усан спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн багагүй дуулиантай үргэлжилж байна. Тэмцээнд олимп, дэлхийн медальтай олон шилдэг тамирчин оролцож байгаагийн дунд Хятадын тамирчин Сунь Ян бий. Энэхүү тэмцээнээс хоёр алтан медаль хүртээд байгаа тэрбээр өчигдөр мөн эвгүй байдалд оржээ.

Тэмцээний 200 метрийн чөлөөт сэлэлтэд хүрэл медаль хүртсэн Их Британий тамирчин Данкан Скотт Сунь Янтай хамт зургаа авахуулахаас татгалзсан байна. Өмнө нь 400 метрт мөнгөн медаль хүртсэн Австралийн Хортон мөн Хятадын тамирчинд дургуйцэж байгаагаа илэрхийлж, шагналын тавцанд зогсоогүй юм. Энэ байдал дахин давтагдаж, хятад тамирчин дахин бухимдаж эхлэв.  Тэрбээр “Чи хожигдсон, би ялагч болсон” гэж Данкан Скоттод хэлсэн байна.

БНСУ-д болж буй тэмцээний дуулианы эзэн Сунь Ян нь 2018 онд допингийн шинжилгээ өгөх үеэр савыг хагалсан ч түүнийг буруутгаагүй юм. Тиймээс энэ байдалд дургуйцсэн тамирчид ДАШТ-ий үеэр дургуйцлээ илэрхийлж эхэлжээ.

“Сунь Ян спортыг хүндлэхгүй байхад бид яаж түүнийг хүндлэх билээ” хэмээн шилдэг тамирчид өгүүлсэн байна.

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж