ОХУ-ын Санкт-Петербургийн Марийнский театрт дуулж байгаа дуурийн дуучин Г.Ариунбаатар өнөөдөр эх орондоо иржээ. Тус театрын зуны амралт эхэлсэн тул уран бүтээлчид ийнхүү амарч буй юм байна.
“Чингис хаан” одонт, Гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар 2017 онд “BBC Cardiff Singer of the World” дэлхийн дуурийн дуучдын уралдаанд Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны хөгжим “Монголын тал” дууг дуулж, дэлхийд үнэлэгдсэн билээ. Тухайн үед багшийнхаа амилуулсан дууг дэлхийн тайзнаа эгшиглүүлж, шүүгчдээс өндөр үнэлгээ авч, шилдэг таван дуучны нэгээр шалгарч байсан юм.
Өнгөрсөн онд "Авьяаслаг монголчууд" шоуны шүүгчээр ажиллаж, үзэгч түмэнтэйгээ телевизээр уулзаж байсан Г.Ариунбаатар энэ жилээс эхлэн Санкт-Петербургт суурьшиж, Марийнский театрын дуучнаар ажиллаж байна.
Монголын баритон хоолойтны төлөөлөл болсон дуучин маань энэ удаа ганцаараа бус гурвуулаа иржээ. Г.Ариунбаатарыг жүжигчин Б.Баярмаатай гэр бүл болж байгаа гэх мэдээлэл түгж байсан ч хосууд нууцалж байсан юм. Тэд өнөөдөр хүүгийн хамт “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд буужээ.
Холбоотой мэдээ