Өмнөд Солонгосын зургаан настай влоггер охин Сөүлийн баячуудын дүүрэг болох Гангнам дүүрэгт таван давхар барилга худалдан авчээ. Борам охин одоогийн байдлаар “Youtube” сувагт 30 сая дагагчтай бөгөөд уг барилгыг 8,6 сая ам.доллараар худалдан авсан байна. Борам охины худалдан авсан барилга 1975 онд баригджээ.
Түүний хөтөлдөг “Boram Tube Vlog” суваг 17,5 сая дагагчтай бол “Boram Tube ToyReview” суваг нь 13,6 сая дагагчтай аж. Тэрбээр Өмнөд Солонгосын хамгийн их дагагчтай влогчдын нэг бөгөөд түүний “Youtube” сувгийн нэг сарын орлого нь 3,7 тэрбум вонд хүрч байсан удаатай юм байна.
Эх сурвалж:KOREA TIMES
Холбоотой мэдээ